ETHICON (Johnson & Johnson Medical) болон “Монголиан Стар Дистрибюшин” ХХК ”Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” ОУ-ын чуулганы платинум спонсороор оролцлоо.
2015 оны 9 дүгээр сарын 25,26-ны өдрүүдэд Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт ОУ-ын VII симпозиум амжилттай зохион байгуулагдлаа.


 



























“Johnson & Johnson Medical”-ийн Монгол дахь албан ёсны дистрибютор “Монголиан Стар Дистрибюшин” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон энэхүү ОУ-ын чуулганыг санаачилан зохион байгуулсан “Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг”-тэй хамтран ажиллалаа.
Уг чуулганд ОУ-ын болон Монгол улсын эрүүл мэндийн 2, 3 дахь шатлал, орон нутгийн эмнэлэгүүдийн нийт 320 гаруй оролцогчид оролцсон бөгөөд хавдар судлал, мэс заслын чиглэлээр  туршлагатай эрдэмтэн профессор, эмч нар өөрсдийн эрдэм шинжилгээний ажил дээр үндэслэсэн илтгэл тавьж туршлага солилцов.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Уг үйл ажиллагаанд манай компани “Мэс заслын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх” уриатайгаар оролцон “Johnson & Johnson medical” -ын дэвшилтэт технологийн Ethicon, Endo-Surgery зэрэг брэндийн GEN11 генератор, бүх төрлийн мэс заслын утас, арьсны цавуу, мэс заслын хамгийн сүүлийн үеийн оёгч аппаратууд, багаж хэрэгслээ оролцогчдод танилцуулав.