ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.09.24
АСУУЛТ: Sain bna u emchee minii hvv odoo 6 sartai oiriin heden udur tolgoigoo shilgeegeed vsee zulgaagaad bna a yunaas bolj ingedeg be?

Сайн байна уу. Витамин Д-г урьдчилан сэргийлэх тунгаар болон эсвэл эмчилгээний тунгаар хэрэглэж байгаа юу ? Хүүхдэд байгаа шинж тэмдэг рахит өвчний шинж тэмдэг байна. Тиймээс витамин Д-г эмчилгээний тунгаар хүүхдийн биеийн байдалд тааруулан зохих тунгаар уулгах хэрэгтэй. Д уухын хажуугаар витамин эрдэс микроэлемент нөхөх , нэмэгдэл хоолонд оруулах, А витамин уулгах хэрэгтэй байна. Витамины хувьд олон сонголт бий. Витафлекс хэмээх витамин нярай хүүхдэд их тохиромжтой байдаг. 0,3мл-ээр өдрийн нэг удаа 14 хоногоос доошгүй уулгаарай.

АСУУЛТ: Sain bn u emche manai huu oi 2 sartai hooloi haniad hured uzuuled 7 honogin umnus linkas uuj bgad odo nuropen uuj bn hajuugr n shingen baagad linex uuj bga zugeer bolku yum yah we Shunu ih tsertei haniagd bhi yawal dr we?

Сайн байна уу. Цэр шингэрүүлэх зорилгоор АЦЦ 100мгр-тайг 50мгр усанд найруулж 8 цагийн зайтай уулгаарай. Оройдоо содатай буцалсан сүү уулгаж утлага хйиж өгвөл сайн. Хросол будааны өтгөрүүлсэн шүүс бага багаар уулгаарай.

АСУУЛТ: Sain bnuu? 5 nastai huuhed tseej hooloi ni uzuulehed zugeer bgaa murtluu bainga hooloi ni servegneed haniagaad bh yum, untah geed hevtheeree bainga hanialgaad taarch bn yaj emchleh ve?

Сайн байна уу. Хүүхдийн хоолой залгиурын салст хэвийн бол ханиалгалт харшлын гаралтай байж магадгүй. Витамин С-ын уусмал, эфизол хүлхүүлэхийн зэрэгцэгээр хлорфинамин сиропоор авч 5мл-ийг өдөрт 2 удаа уулгаарай. Мөн утлага их үр дүнтэй шүү.

АСУУЛТ: Hi emchee manai ohinii tolgoi dagzan deer ni iim ulaan bolchood bhiin ene yuniih be odoo 1 sar 14 jonogtoi?

Сайн байна уу. Хэрэглэж байгаа эм бий юу ? хүүхэд уйлагнаж зовиур их байна уу? Энэ гарсан тууралт шөвгөр толгойтой идээрхэг байна уу? Арьсны эмчид үзүүлж тайвшруулах, үрэвслийн эсрэг захтнааг намдаах дархлааг дэмжих бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Энгийн арьсны үрэвсэл бол усанд сайн оруулж сулхан марганцы н уусмалаар шавших хэрэгтэй. Гэхдээ эмчийнх нь хувьд арьсны эмчид хурдан үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

АСУУЛТ:  Sain bnu emchee. Manai huuhed 4 sartaidaa d iin shinjilgee uguud 21.4 tei garsiin. Tegeed 1000 tai d yag sar ugluu. Odoo tsaashid hedeer uguh we?

Сайн байна уу. Одоо 14 хоног завсарлаад хүүхэд хөлрөх, шээс үнэртэй болох шинж илрэхгүй бол дахин 30хоног 1000тай Д уулгаж болно

АСУУЛТ: Sain b.a uu emchee manai ohin 1 sar 10 honogtoi baas ni garahgvi 5 honoloo yagaad iim olin honog baas ni gardahgvi bga um bol ymar arga hemjee awah we gedsend ni tos tvrheed massaj hj b.ga huh ni hangalttai svvtei?

Сайн байна уу. Хүүхдээ сайн ажиглах хэрэгтэй. Өмнө нь ингэж баас нь хоригдож байсан уу? Хүүхдийг хангалттай хооллоод байхад тодорхой шалтгаангүй өтгөн хатах ёсгүй. Илллэг хийх, 10мл орчим цэвэр буцалсан ус уулгах 10-15 минут хооллохоос өмнө доош нь харуулан хэвтүүлэх зэрэг арга хэмжээг авч үзүүрэй. Хүүхэд зовиуртай хэвлий дүүрсэн байвал эмчид үзүүлээрэй.

АСУУЛТ: Sain bnu emchee mini huu 5 nastai zuragt utas ih uzeed yadargaand orson yumu nudee deesh doosh hodolgoj haraad haraa n togtworgui yum shig bas ih uurtai utsaartai bolood bh shig bn haana yamar emchid handah we yamar vit ogohu tuslaach emchee bayarlala

Сайн байна уу. Хамгийн гол нь утас зурагтнаас хол байлгаж, өдөртөө хангалттай сайн унтуулах хэрэгтэй. Хүүхдийн дэлгэцтэй харьцах өдрийн нором нь 1 цагаас 1 цаг 30 минут байдаг үүнээс их цагаар үзүүлэх хэрэггүй. Зовиур ихтэй бол сэтгэцийн хүүхдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bn uu zulaanii ehoog buh huuhrd harulah yostoi yumu emch yum heleegui mon odiid huuhdiig hen min hedn uda gargah heregtei be emchee shono oir oirhon sereed momo ideh ged uilagnahin tegd john ideedl untchihiin yaj tsagin tsohitsulah be?

Зулайн ЭХО-д хүүхдийг шаардлагатай л бол эмчийн заавраар харуулна. Агаарт гадаа 22-24 хэмийн дулаанд 10 минутаас эхлэн дасгаж бага багаар нэмж дасган агаарт өдөр бүр гаргах ёстой. Одоо сэрүүний улирал учир хүүхдийг тэргэнд бус тэврэн гаргавал зохимжтой. Хөхний сүгээр хооллодог хүүхдийг ойролцоогоор 2-2 цаг 30 минутын зайтай 15-20 минутын турш хөхүүлэх ёстой. Эх өөрөө хөхний сүүний гарцаа сайн нэмэглүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: huu maani 1 sar 12 honigtoi hamart n yu ch haragdahgui hamar n bituureed baihima usni uur dusaaj hubungoor tseverledeg joohon nus gardag zarimda gardaggui yah ve ?

Сайн байна уу. Агаарт хэр их гаргаж байна вэ? Та агаарт сайн гаргах хэрэгтэй. Хамрыг цэвэрлэж буцалсан ус буюу нэрмэл ус 1-2 дуслаар дусаан өгч болно. Тасалгааны агаарыг чийгшүүлж өгөөрэй.

АСУУЛТ: Сайн бна уу эмчээ манай.хүүхэд 2настай чацага алдаад зүгээр болсын тгээд дахиал алдаад гайгүй болчлоо гэхээр буцаал баас нь шингэрээд бхын?

Сайн байна уу. Бифидумбактерын шилтэйгээс өдөрт 3 удаа, бонисан сиропоор 5мл-ээр өдөрт 3-аар уулгаарай.

АСУУЛТ: Manai huu 1 nas 6 sartai ymar D vitamin ogoh ve tolgoi n holordog.?

Сайн байна уу. усан Д 3 бэлдмэлийг 500ме-тэйг сонгон 4 дуслаар өдөрт нэг удаа 30 хоног уулгаарай.

АСУУЛТ: Sain bna uu? Huiten udruuded garalgui D vitamin aa uugaad gertee bjiij boloh uu? 7 honog garsanguie. Zuwluguu uguuch. 8 sartai.

Сайн байна уу. Одоо бол нарнаас Д авах улирал биш учраас агаарт гаргах нь хүүхдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах, эд эсийг сэргээхэд дэм болно. Д-ын хувьд тохирох тунгаар ууж байхад болно. Агаар тохируулан хувцаслаад өдөртөө агаартаа гаргаж байгаарай.

АСУУЛТ: sn bnuu ene odriin mend manai ohin odoo 6 sar garantai tsahiur n garaagui bga oroitlo gehed gediid garah estio be? bas manai ohin haniad hurtsen shingen nus garaad nileed udaj bn hamar n bituurj nus garhaas busdaar gaigui antigrippin bas vit c ogood nus n tatarj ogdogui e yaval dr ve?

Сайн байна уу. 6 сартай хүүхдэд анхны шүд цухуйх ёстой. Тэхээр яг одоо шүдлэлт оройтож байна гэж хэлэхэд хэцүү. 6 сартай нэмэгдэл хоолонд орж байгаа учраас тараг, сүү, ээдэм зэргийг хоолны зэсэнд нь оруулж бага багаар дасган идүүлээрэй. Ханиадны хувьд хамрыг буцалсан сулхан давсны уусмалаар цэвэрлэж өгч болно. 6сартай хүүхдэд ханиадны ойр зуурын хоргүй эм уулгах хэрэгтэй. Витамин С-г 2 хоногоос илүү өгөөд хэрэггүй шүү. Сайн хооллож, шингэн зүйл сайн уулгаарай.

АСУУЛТ: Sain bnuu emchee.Huu mine 1 sar 6 honogtoi.Udurt 24 tsagt 10-aad udaa baaj bna.Shees n elbeg bgaa.shunuduu huhuu huhnu.udurtuu haayaa ugjdiin.Baas n shar ungutei berjger berjger yumtai.Baasaa hezee huraadgiin bolo?

Сайн байна уу. Уг нь 1 сартайгаас хүүхэд баасаа хурааж эхлэх ёстой. Хүүхдийн хоолны шингэцээс болоод баасны тоо олон байна. Тогтоц хэвийн бус байна гэсэн үг. Хоолоо хангалттай өгөхийн зэрэгцээ бонисан хэмээх дусаалгыг 8 дуслаар өдөрт 3 удаа хэрэглээрэй.

АСУУЛТ: Сайн бна уу эмч ээ? 1 Сартай хүүхдэд өрхөөс өгдөг Д витамин хажуугаар дахиад усан Д өгч болох уу? Хөхөж байхдаа хөлрөөд байх юм.

Өрхөөс өгдөг Д-гийн хажуугаар нэмэгдэл Д өгч болохгүй. Учир нь өрхийн Д өндөр тунтай бөгөөд нэг ширхэг нь хүүхдийн Д-ын сарын хэрэглээг урьдчилан сэргийлэх тугаар хангаж байдаг.

АСУУЛТ: ma huhed bs haya orgoh edert gar ni dugarad bdgin, ymar uchirt ym bol????

Цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлуулах шаардлагатай. үений холбоос сулархаар ясжилт оройтохоор дуугардаг тал бий. витамин Д-г зохих тунгаар уух хэрэгтэй. Цусны шинжилгээний хариуг харж байж хэвийн эсэхийг тодорхойлно.

АСУУЛТ: өрхийн эмнэлэгээс өгдөг Д өгсөн ч нэмэлтээр өгөх нь зөв үү?

Өрхөөс өгч байгаа Д өндөр тунтай учраас хажуугаар нь ямар нэгэн Д витамин хэрэглэж болохгүй шүү.

АСУУЛТ: Манай дүү одоо 3сар гарантай гэтэл өвдөг нь байнга дуугарах юм энэ муу юу?

Сайн байна уу. Байнга албаар дуугаргах хэрэггүй. Ер нь дуугаралт удаан үргэлжилвэл 6 сар хүрмэгц нь түнхний ЭХО-гоор шинжлүүлэх нь зөв.

АСУУЛТ: Sn bnu emche 10sartai bid xoerin xooloi tsertei bn gd prospan 2,5mg-r odrin 3 hikontsil 5mg-r odrin 3 uugarai gesima bi oglo 8 odor 1 oroi 6d ogod bga bolohuu??? Bas c vitamini uusmal uuj bga

Сайн байна уу. Өглөө 8 цагт өгсөн бол өдөр 14:00 цагт, түүний дараа оройн 22:00 цагт хоолны өмнө өгвөл зүгээр. Дээрхи хувиараар өгвөл шөнийн унтлаганы цаг таарахгүй байх болно. 2 эмийг уух хоорондын зай 10-20 минут байх ёстой.

АСУУЛТ: sain uu emchee manai huuhed 1sar20honogtoi tarhini daralttai ugluu oroi fezam4/1r ugch bga hed honog uguh ve?

Сайн байна уу. 14-21 хоног уулгахад үр дүнгээ өгнө. Давхар агаарт сайн гаргаарай.

АСУУЛТ: Sain bainuu emchee manai hvv 5sar15honogtoi kaash ogoj b.ga ogloo oroi 5tsagt odoo bantan ogoj ehlen ta hoorondoh tsag yugiin ehelj ogohvv zoblooch?

Сайн байна уу 5 сартай хүүхдэд сүүнд чанаж буцлагасан каша 1-2 халбагаар дасган өдөр өдөрт 2-3 халбагаар нэмж идүүлж нэг дор 100.125мл-ийг идэж чаддаг болсны дараа бантангаа өгч эхлээрэй. Бантанг мөн ялгаагүй бага багаар идүүлж дасгана.

АСУУЛТ: Sain bainuu emchee manai huu 3 sar garantai ym nemegdel hool ugvul ymar bol nuhash ugvul yah bol emchee mun us ni unaad bh ym D vitamin dutagdahar us ni undag ymuu?

Сайн байна уу. 3 сартай хүүхэд хөхний сүүний хажуугаар хоолондоо цадахгүй шинжтэй жин нэмэхгүй байгаа бол зохицуулсан сүү нэмэлтээр өгч болно. Нухаш нэмэгдэл хоолны хувьд үнэндээ эрт байна шүү. Ядаж 4-5 сартайгаар кашаар эхлүүлж болно. Д витамин дутагдаж кальцийн нийлэгжил багасахаар үс унадаг. Витамин Д эмчилгээний тунгаар нэг сарын турш уух хэрэгтэй Дараагийн сараас урьдчилан сэргийлэх тунгаар уух хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bn u? Yunii umnu tanii zuvluguund talarhaj yavdgaa ilerhiilye. Manai huu odoo 2.5 nastai. Tursnuusuu hoish odoo boltol untaj bhdaa tolgoinii oroi, dagz, shilen huzuu n mash ih halj hulurdug. Der n mash ih nordog. Nyalh bhad n tarhinii daralttai gej emch nar onoshlood baahan em uuj bsn. Haana uzuulj yamar emchilgee hiilgeh bolomjtoi ve?

Сайн байна уу. Хүүхэд витамин Д ууж байсан биз дээ? Одоо хүүхдийг тайвшруулах агаарт гаргах хүчилтөрөгчийн хэрэгцээг нь бүрэн хангаж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг цаг агаарт унтахад хүчилтөрөгчийн өдрийн хэрэгцээгээ авч чаддаг. 7 хоногтоо нэг удаа сулхан давсны уусмалтай усанд оруулах хэрэгтэй. мөн сэргээн засах эмчилгээ иллэг массаж хэрэгтэй болов уу.

АСУУЛТ: Sain bn uu manai huu 2 sar 13honogtoi yumaa huis ni sain tsaashaa orohgui zoos taviad boochihson baigan urhiin emch everhii baij magadgui esvel hiitei havchsan bh gesiin mes zasliin emchid zaaval uzuuleh shaardlagatai yumuu esvel boogod bhaar tsashaa orvhih bolvuu emchee?

Сайн байна уу. 2 сартай байхад цаашаа орохгүй байгаа бол хүйсний эвэрхий байхыг үгүйсгэх аргагүй. Мэс зэслын эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.

АСУУЛТ: Sain bnu emchee manai hvvhd hool idchd oir oirhon baahin manai hvvhd 1 oi 6sarrta tsusn sulgtai baah ym yu neh we held ogch?

Сайн байна уу. Хүүхдийн баас цусан судалтай, баахдаа зовиуртай , баасны дараа дүлүүлэх, халуурах шинж байгаа бол цусан суулгалтын шинж. цусан суулгалт нь халдвартын эмчийн зөвлөгөө заавал хэрэгтэй байдаг. Цусан судалтай баас нь хэдийнээс эхэлсэн бэ? Өрхийн эмчдээ үзүүлж үнэхээр цусан суулгалтын баас байна уу? эсвэл өөр шалтгаан байна уу? гэдгийг тодруулах хэрэгтэй. Хурдан эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Юуч гэсэн шингэн сайн уулгаж, баасыг эмчид үзүүлээрэй.

АСУУЛТ: Sn bn uu emchee Joohon bhdaa manai Huuhdiin hatsar deer n birjger ym garch bsn odoo zugeer haya2 yag ter gazar n haluu duugeed ulaidag ene yu ym boloo..? Odoo 8 sartai.

Сайн байна уу. Халдвар харшлын тууралт буюу шүүдэст эмгэгшил диатхицын үед дээрхи шинж илэрдэг. Харшил төрүүлдэг зүйлээс хол байлгах, чихэрлэг зүйл бага хэрэглүүлэх, шар өнгийн жимс хэрэглэхгүй байх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bnuu? 1 sar 20 xonogtoi.xaaya neg xaniagaad,xamar n ugtaa bituureed bna.zovolgoo ogooch?

Сайн байна уу. Хамрыг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Угтаа битүүрч байгаа бол тархины даралт, хамрын салст хөөнгөтөх шалтгааны улмаас хамар битүүрч байгаа. Агаарт сайн гаргаж, салин хамарт нь нэг дуслаар 6 цагийн зайтай 2-3 хоног хэрэглүүлээрэй.

АСУУЛТ: Sn bn uu emchee xuu maan 6sartai xanuad xureed idgexgui udlaa c butamun ceptilin bichij ugsun zugeer boloxgui bn.yu ugux be.?

Сайн байна уу. Хүүхдийн ханиад эдгэрэхгүй биеийн байдал дээрдэх байгаа бол анх үзсэн эмчдээ үзүүлж чагнуулж эмчилгээг тохируулахгүй бол болохгүй. Гэрийн нөхцөлд анисны навч читамон таблетикаар бага анисны хүүхдүүдэд хэрэглэдэг.

АСУУЛТ: Sn bnu emchee huu maani 3 sartai untahdaa shilee shurguugud taivan untahgu bna bs usee zulgaagaad us ni heseg heseg gazraa haltsartsan. Bs ih zochih yumaa ene yunaas bolj bha ve.?

Сайн байна уу. Рахиттай хүүхдэд илэрдэг шинжүүд байна. Тайван бус цочромтгой байх нь рахитанд Д витаминыг эмчилгээний тунгаар уух хэрэгтэй гэсэн үг. Өдөр бүр усанд оруулж булчингийн тонусыг сайжруулах зорилгоор зөөлөн иллэг массаж хийж өгөх хэрэгтэй. Витамин Д ууж байгаа юу ? Ууж байгаа бол эмчилгээний тунгаар хэрэглэх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bna uu emchee manai ohin odoo gurwan sartai sariin omno emnelegt hewteed garsiin hewtej emchlvvlj bhda shinjilgee ogood emnelgees garhad emch tsus bagdalttai geed em bichij ogsiin emiign odonoos uulgasn deervv herew uuhgvi bol ymar vr dagwartai we helj ogch tuslaach ?

Сайн байна уу. Цус багадалдттай гэдэг нь шинжилгээгээр батлагдсан бол цус төлжүүлэх эм заавал хэрэглэх хэрэгтэй. Хэрэв хэрэглэхгүй бол цус багадалт нь гүнзгийрч олон эрсдэлийг дагуулж дархлаа нь сулардаг. Өвчилсөн ч хүндэрдэг. Тиймээс төмрийн бэлдмэл сиропоор витамин С-ын хамт 14-доошгүй хоногоор хэрэглүүлнэ.

АСУУЛТ: Sainu emchee minii huu 4n sart usen deeshe bosod bna huuhedde nemegdel oguul yu ogoh ve?

Сайн байна у. Үс нь ширүүн бүдүүн ширхэгтэй хүүхдийн үс дээшээ босдог. Ширүүн үстэй хүүхдийн зориулалтын шампунь хэрэглээд үз. 4сар хагастайгааас буцалгаж бэлтгэсэн кашанаас багар багаар эхлүүлэн бор хоолонд оруулана. Нэг хоолонд дассаны дараа дараагийн нэмэгдэл хоолонд мөн дасган оруулна. Нэг удаадаа 2-3 халбагаар өгч байгаад нэг дор 100мл орчим иддэг болохыг нэг хоолондоо дассан байна хэмээн үздэг.

АСУУЛТ: Sain bnuu emchee? Manai huuhdiin hamar bainga bituu bgaad bh yumaa yah ve? us tusaagad sain tseverlej bgach gesen bainga bituured bn. Haniadtai ged Gerbion 5 honog uusan zuer boldogguiie. Odoo yu hereglevel zuer be? Bas tsalhagtai baagaad bh yumaa udurt 3-4 udaa yaval deer ve? 7 sartai huhed?

Сайн байна уу. Хүүхэд вирусын гаралтай ханиадны үед хамар битүүрч баас шингэрдэг. хамрын хувьд сайн цэвэрлээд салин хэмээх 0,025%-ын уусмалыг хамарт нь 1 дуслаар 6 цагийн зайтай 2-3 хоног дусаагаарай. Мөн агаарт сайн гаргах хэрэгтэй. Шингэн бааж байгаа бол хросол , будааны шүүс өтгөрүүлж бэлтгэн ойр ойр зайтай уулгаарай. Цайрын бэлдмэл 10мгр-тайг өдөрт нэг удаа 5-7 хоног уулгавал сайн. Гадуур голдуу 20мгртай байдаг. Түүнийг бол хувааж уулгаарай. Ханиадны хувьд читамон сиропоор биш таблетикаар 4 хувааж 6 цагийн зайтай өгөөрэй.

АСУУЛТ: Sain bnu emchee. Manai 2 nastai okhin ulsin tsetserlegt orood ikh uilaad bhiimaa. Shunu untaj chadahgui oirhon oirhon sereed uilaad bhiimaa. Ugluu bosood l bas uilana.???

Сайн байна уу. Хүүхдийг орчинд нь сайн дасгах хэрэгтэй. Мөн туслах багш нарт нь хүүхдийн онцлогийг хэлж захиж үлдээх хэрэгтэй болов уу.

АСУУЛТ: sain bnyy enchee .zylain ehod hed honogtoid ni haryylah ve bas tunhnii ehod.?

Сайн байна уу. Гүйцэт жинтэй төрсөн хүүхдийг төрсний дараа шууд түнхний эхо-д хардаг. Дутуу төрсөн нярайг 2,5кг болсны дараа түхний эхо-д хардаг. /хүүхэд бүрийг/ Харин зулайн эхо-н хувьд эмч үзэж байгаад шаардлагатай бол зулайн эхо-д хардаг.

АСУУЛТ: sn bnu emchee huu maani 2oi 4sartai hanialgad nus n goojood bna. yag untahiin omno golduu hanialgaj bgaa yaj emchleh ve?

Ханиад шуухнааны үед хүүхдийг илүү сайн хооллож шингэн сайн уулгах нь өвчин эдгэрэлтэнд тустай. Огт эм уугаагүй бол витамин С-ын уусмал, анисны ханд, цэртэй ханиаж байгаа бол цэр шингэлэх зорилгоор АЦЦ-г 100млр-тайг 8 цагийн зайтай уулгах хэрэгтэй. Оройдоо их ханиаж байгаа бол болгоомжтой байдлаар утлага их үр дүнтэй байдаг. Төмс болон сода-ын уураар утаж болно. Хлорфинамин хэмээх сиропыг 2,5мл өдөрт 2 удаа 3 хоног өгч болно. Ханиад намдахгүй бол өрхийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: sn bn u emchee manai huuhed 6 sar hed honogiin daraa hurne.huuhed maani udurt 1 udaan utguwtur nogoon baadag. shar baasaar baahaa bgad udaj bn zuger bolu. hoolni huwid ugluu manni kash udur bantan oroi nairuuldag kash untahiin umnuhun tarag ugdug. 5 sartaigaas hoolond oruulj ehelsen.

Сайн байна уу. Хүүхдийн баас усархаг биш, салсархаг болон цусны хольцгүй тоо нь олон биш бол санаа зовох хэрэггүй. Эм өгч байгаа юу ? идэж байгаа хоол, хоолны шингэц удаашралтай байгаа бол баасанд өөрчлөлт ордог. Хүүхдийг сайн хооллохын хажуугааар агаарт сайн гаргах хэрэгтэй. Хүүхэд зовиургүй, жин нэмж байгаа боловч хэт чийглэг орчинд байхаар баасны өнгө ногоон болдог. Мөн хүүхдийг хөлнөөс нь дааруулахгүй байх хэрэгтэй.

АСУУЛТ: Nudn nuuxtaad bn yax wee?

Сайн байна уу. Хүүхэд хэдэн настай вэ? нүдний нуух ямар өнгөтэй байна вэ ? нүд улайсан байна уу? вирусын гаралтай нүдний үрэвсэл гадуур их бий. нүдийг буцалсан цэвэр усаар гаднаас дотогш чиглэлтэй 6 цагийн зайтай хөвөнгөөр цэвэрлэж өгөх хэрэгтэй. оройдоо Тетрациклиний мазз 1%-ийн тосон дусаалгыг нүдэнд 1-2 дуслаар хавчуулж өгөөрэй. улайлт үүсч хавдвал нүдний эмчид хандах хэрэгтэй. Хүүхдийн нүдийг цэвэрлэхийн өмнө ээж гараа сайн угаах хэрэгтэй шүү.

АСУУЛТ: Manai ohin torood 45 honoj bna oroi bolgon nvvr ni huhruud uilaad eereed bh yumaa tegeed ungahaar ni ih vnertei baih yum haaya honogt neg esgui bol vaahgui bna zvgeervv?

Сайн байна уу. Баас хэд хоноод гардаг вэ? Дан хөхний сүүгээр хооллодог уу? Угжны сүүгээр хооллодог бол хэмжээ нь таарсан зөв найруулсан тохирсон темпратуртай сүүгээр хооллох хэрэгтэй. Хөхний сүүгээр хооллодог бол ээж хөхөө зөв хөхүүлж байгаа эсэх? ээж өөрөө ямар хоол идэж байгаадаа анхаарах хэрэгтэй. Хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. уйлах үедээ хүүхэд хөхөрч байна уу? эсвэл энгийн үедээ байнга хөхөлбөр байна уу ? Тархины хүчилтөрөгч дутмагшилын үед дээрхи шинж илэрдэг. Хүүхдийг гүйцэт хооллоод агаарт сайн гаргах хэрэгтэй. Хөхрөх ээрэх нь байнга үргэлжилвэл эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

ПҮРЭВ гариг бүр 13:00-15:00 цагийн хооронд ЭМЧИЙН БУЛАН явагдаж байна.