ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.09.17
АСУУЛТ: Sain baina uu emchee?bi turuud 4 jil bolj bgama.turuhduu neeh hundrelgui tursun gehdee 4kg300gr nileen tom garsan bolohoor hyarzan haichilsiin.getel 3 honogiin omnoos zuun hyarzan dotroo honduurleed bas hawdtsan baina.yag yah estoi be?hariulj ugch tulaarai emchee.bas tanid uzuuleh gesiin.

айн байна уу. Эмчийн үзлэг хийж байж зөвлөгөө өгөх боломжтой. Жишээ нь хавдсан хэсгийг гараар тэмтрэн үзэх, харах бэлгийн уруулын бартолегийн булчирхайн үрэвсэл байна уу? эсвэл соривжилтийн язрал байна уу гэдгийг оношлох хэрэгтэй. Тиймээс та эмчийн үзлэгт ороорой.

АСУУЛТ:  sain bnuu minii suuliin biynii yum 5/15-d irsen odoo tgheer heden sartai gsn ug ve. hyanaltnii emch maan 14-15 geed bh yum miniiheer bol oor bga yum bas turuh suuliin hugatsaag min helj ughgui yumaa? minii suuliin hugatsaa hedend gsn ug bol ?

Сайн байна уу. Таны сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр тооцвол хяналтын эмчийн онош зөв байна. урагийн өсөлт хэр байгааг жин болон хэвлийн тойргоор оношилдог. Жирэмсэн биш үeдээ даралт ихэсдэг байсан бол зүрх судасны эмчийн хяналтанд давхар орж эмийн үйлчилгээг хянуулах хэрэгтэй. Жирэмсэн үед methildope хэмээх эм нь хор нөлөөлөл байхгүй бөгөөд жирэмсэн үеийн даралтыг буруулах үйлчилгээтэй.

АСУУЛТ: sain bnuu tanii zowolgoog dandaa ushdag vnetei zowolgoo ogch bgaad bayrllaa. Bi 3 jiliin omno hvvgee torvvlj bsan ymaa odoo tegd daraagiin hvvhdee gargah tolowlogootei bg. jiremsnees 3 jiliin tursh belgewch hereglej hamgaalj bsan odoo hereglehgvi sar boloh gj bn jiremsen bolohgvi ym. ehod sayhan haruulsan umaid oorchlolt bgvi gesn. nadad ymar 1 asuudal bgaan boluu emchee ?

Сайн байна уу. Жирэмслэлтээс хамгаалахгүйгээр бүтэн 1 жилийн хугацаанд жирэмслэхгүй байгаа бол түүнийг үргүйдэл гэж үздэг. Таны хувьд одоохондоо санаа зовиноход эрт байна. Сарын тэмдгийн мөчлөгөө тооцож жирэмслэх боломжит өдрөө хүлээгээрэй. зарим тохиолдолд биеийн эсэргүүцэл сул байгаа үед үр тогтохгүй байх тохиолдол бий.

АСУУЛТ: sain bnuu minii hvv odoo 13 tai odoo hvvhedtei bolmoor bdg jiremsen bolohgvi yum yuniih ve?

САйн байна уу. Үргүйдэл үүсгэх шалтгаан нь 1. үр хөврөл бүрэлдэх боломжгүй, 2. үр хөврөл үүсэх чадамж муудсан /эр эсийн тоо цөөрөх, эм өндгөн эс бүрэн боловсрохгүй байх , хар тамхи болон мансууруулах бодисын нөлөөлөл, архи тамхины гаж нөлөөлөл/ 3. бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, хавдар , бэлэг эрхтний дутмагшил 4. эрхтэн системийн өвчнүүд /сүрье, хэрэх өвчин, халдварт өвчин / зэрэг шалтгааны улмаас үргүйдэл үүсдэг.

АСУУЛТ: Sain bnuu bi sayhan 7,sarin 30 nd sawni gadurh jiremsleltin hagalgaand orson odo bltol sarin temdeg irehgui bn..yagalgaand orsonoos hoish hd honogin daraa irdeg ym bol bur sana zowood bdg?

Сайн байна уу. Оношыг тодруулж зөвлөгөөг өгөхийн тулд та заавал эмэгтэйчүүдийн эмчид үзлэгт орж, ЭХО-оор харуулах шаардлагатай байна.

АСУУЛТ: wirustai bga blohor sarin temdeg irehgui bn gsn ugu emche?

Сайн байна уу. Сарын тэмдэг ирэхгүй байгааг шууд вирустэй холбон үзэж болохгүй. Харин вирусын халдвараас болоод өгсөх замаар бэлэг эрхтний архаг үрэвсэл үүссэн тохиолдолд сарын тэмдэгийн алдагдал үүсэж болно. Тодруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Saw agshaah em uuhgui bol daraaguin jiremsleltend myy yu ur hondvvlsen yum?

Сайн байна уу. Үр хөндүүлсний дараа шавхрага бүрэн гараад савны агшигт сайн байгаа бол заавал сав агшаах эм уух шаардлага байхгүй. Булчингийн сулралаас сэргийлж сав агшаах эмчилгээг хийдэг. Дараагийн жирэмслэлтэнд сөрөг нөлөө байхгүй ээ.

АСУУЛТ: Daawriin em uugaad bhad jiremselvel uulchilehgui bna gj uzeh uu bie organizm hvleej awahgui bn gsn ug uu?

Дааврын эмийг тогтмол цагтаа, зааврын дагуу уувал жирэмслэхгүй. Харин алгасаж уусан тохиолдолд жирэмслэх магадлалтай байдаг.

АСУУЛТ: Сайн байна уу. Би гарын булчинд суулгадаг суулгац (жирэмсэнээс хамгаалах ) тавиулсан юмаа. энэ суулгац нь гаж нөлөөтэй юу. Энийг тавиулаад 1 жил шахуу болж байна аа. Тавиулаад дархлаа сулраад бие сул оргиод байх юма

Сайн байна уу. Гарын суулгацын гаж нөлөө нь үтрээгээр цусархаг ялгадас байнга үзэгдэх, идэх дуршилыг нэмэгдүүлэх гэсэн сөрөг нөлөөтэй. Дархлаа сулрах нь үүнэтэй холбоогүй.

АСУУЛТ: Сайн байна уу. Би нэг зүйл асуух гэсэн юмаа. Би 8,1нд өсөлтгүй жирэмслэлт гээд цвэрлүүлсэн юмаа. Түүнээс хойш шалтгаанаа тодруулж эмчилгээгээ хийлгээгүй юмаа. Саяхан сарын тэмдэг хэвийн ирээд дууссан. Гэхдээ хаяадаа өнгөвчөөр өвдөөд байх юм аа. Бас өчигдөр 72 гээд эм уучихлаа . Энэ нь муу юу? 72 сая уухаас өөр аргагүй байсан юмаа өсөлтгүй жирэмслэлтээ эмчлүүлээгүй учраас дахиад өсөлтгүй болчихвий гэсэндээ энэ эмийг уучлаа надад зөвлөгөө өгөөч... Өндгөвч дүлий эрхтэн өвдөж байгаа бол их л хүндэрсэн байх даа гээд найзууд маань айлгаад байх юм аа.

Умайн хөндийд ажилбар хийсний дараагаар заавал үрэвслийн эсрэг эмчилгээ болон умайн агшилт сайжруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Учир нь өгсөх замын халдвар болон цус хуралдаж үрэвсэхээс хамгаалдаг. Мөн заавал ЭХО-д харуулсан байх шаардлагатай. Та дахин эмчдээ үзүүлээрэй. Харин 72 хэмээх эмийн хувьд нэг удаадаа уусан нь гаж сөрөг нөлөө үзүүлэхгүй ээ.

АСУУЛТ: Sn bnuu minii bienii yum ireh duhud bas duusahara bor har ungutei yum garaad bdag odo bvr yum ireegvi ved tim ungutei yum garaad bh yum yuniih we dvvrgiin emnelegte vzvvlj esiin shinjilgee ugsun hewiin gej garsan bas metrogil zipozilin hiilgesen nemergvi bn helj uguuch?

Сарын тэмдэгийн өмнө болон дараа цусархаг зүйл гарах, сарын тэмдэгтэй холбоогүйгээр цус үзэгдэх нь ихэвчлэн хавдарын урьтал өвчин буюу дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдалтайгаар холбоотойгоор илэрч болно. Эсийн шинжилгээгээр хэвийн гарсан бол эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө шинжилгээнд хамрагдаарай.

АСУУЛТ: Sain bn u tanid ajilin amjilt xusii bi urd ni tanias xumxain talaar zuvulguu avch bsan xun bn ternees xoish emchilgee xiilgeegui daxij garaxgui bga bi xol bdag ym l da ta virus in esreg emchilgee xiilge gesen bsan ene ymar emchilgee baidag ve antibiotic emchilgee ym uu eniig yaj xiilgex ve?

Сайн байна уу. Вирусын эсрэг эмчилгээ: Ацикловeр гэдэг эмийг уухаар болон тосон түрхэлгээр хэрэглэж болно Сүүлийн үeд вирусийн эсрэг олон эм гарсан байгаа.

АСУУЛТ: sn bnu. bi turuud 2 sar bolj bn bienii ym iregui bhd hamgalah ym tawiulj em uuj bolh boluu?

Сайн байна уу. Төрсний дараа 6 сараас дээш хугацаанд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж болно. Эхний 2 сартайд хөхүүл бөгөөд сарын тэмдэг ирээгүй бол жирэмслэлтээс хамгаалах эмийг уух шаардлага байхгүй. жирэмслэх боломжгүй байдаг.

АСУУЛТ: sain bnauu bi 5n sartai jiremsen bj bgaad sayhan zulbachihsan yumaa zulbaad odoo 1 sar boloh gj bna sayhan shawhraga duussan. Odoo hezee biynii yum ireh bol mon biynii yum irehees umnu belgiin haritsaand orwol jiremsleh bolomjtoi yu?

Ураг зулбаж цэвэрлэгээ хийлгэсэн өдрийг сарын тэмдэг ирсэн өдөр хэмээн тооцож дараагийн сарын тэмдгийг тооцож тэмдэглэнэ. Өндгөн эсийн боловсрох хугацаанаас хамааран жирэмслэх өдөр нь хамаарна. Тиймээс дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнө бэлгийн харьцаанд орсон бол жирэмслэх магадлал бий. Гэхдээ зулбаж цэвэрлэгээ хийлгэсэний дараа эхний 6 сард жирэмслэхгүй байх нь таны эрүүл мэнд болон урагийн өсөлтөнд сайн нөлөөтэй.

АСУУЛТ: sain bnau? nadaas dooshoogoo tsagaanch gehimu sharch gehiimu neg yum garaad bhin. mun belgin haritsaand orsni daraa haayada ewgui muuhai uner unerteed bhin yah estoi yum boloo ug ni udur bolgon tsewerlegee hiideg ?

Өдөр бүр угааж цэвэрлэсэнээр үрэвлийг үүсгэж байгаа үүсгэгчүүд арилахгүй. Тиймээс та үүсгэгчийн болон үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэсэний үр дүнд эдгэрнэ. Гэхдээ ариун цэврийг сахих нь дахин халдвар авах буюу өвчин даамжирхаас урьдчилан сэргийлэх сайн талтай.

АСУУЛТ: Sain bnuu tand yaj uzulex we.. I svvliin sapiin temdeg 5.21nd ipsen odoo jipemsen ymaa awxuulj bolox bolwuu.?

Эмч нь зөвхөн энэхүү хуудсаар дамжуулан зөвлөгөөг өгнө. Одоо таны хүүхэд 5 сартай буюу хөдлөж эхлэсэн байна. Тиймээс хэт томорсон учраас үр хөндөлт хийлгэхэд маш их эрсдэлтэй. Тиймээс та хүүхдээ тээж төрүүлэхийг зөвлөж байна .

АСУУЛТ: Ymar sprali hamgiin sain we? Zuwluguu uguuch.?

Бүх төрлийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл нь өөр өөрийн гэсэн эерэг болон сөрөг талтай. Тухайн хүний өөрийнх нь сонголт байдаг. төрсөн төрөөгүйгээс хамааран хамгаалах хэрэгсэл өөр өөр байдаг. Гэхдээ бүх спиралууд жирэмслэлтээс хамгаалах чадвар нь ижил.

АСУУЛТ: Minii sariiin temdeg 8sariih ni 5 hongiin omno irsen chn ene 9 sariih ni 14 hongiin omno irchlee. Ene yaj bgam bolo ?

Таны сарын тэмдгийн мөчлөг алдагдан ирж байгаа бол биеийн эсэргүүцэлээ сайжруулах буюу ажил амралтаа зохицуулаад үзээрэй Хэрэв үр дүнгүй бол эмчийн үзлэгт орж эмгэг байгаа эсэх болон шалтгаанаа тодруулаарай.

АСУУЛТ: Sn bnu emchee bi savni hagalgaand orood 5 jil bolj bn haaya huchtei haniahaar yumu naitaahaar shees dusaad bdag bolloo yahuu oeulsan ni deer uu?

Дасгал эмчилгээ болон физик эмчилгээнд үр дүнгүй бол үтрээн болон умайн булчингийн сулралыг мэс заслын аргаар оёж болно. /давсаг сойх мэс ажилбар хэмээн нэрлэдэг.

АСУУЛТ: Sain bna uu Vriin suwgiig butsaaj neej bolxuu xariulad ogoch boldg ymu bolu gv ym bolu?

Үрийн сувгийг нэгэнт боолгосон бол дахин нээх боломжгүй бөгөөд энэ нь төгс хагалгаа юм.

АСУУЛТ: Jiremsenes xamgalax tootoi emiig uugad 3 jil bolox gj bn udaan uux n surug nuluut yu oxinoo tutsunus xoish uuj bgn?

Удаан хугацаагаар энэхүү эмийг уух нь ходоодны үрэвсэл болон шарх үүсгэх сөрөг үр дагавартай. Мөн олон жилээр дааврын эмийг ууснаар өнгөвчний үйл ажиллагааг дарангуйлагддаг.

АСУУЛТ: Bi 2udaa savni gadur jiremselsen ehnii udaa hagalgaand orson daraa ni taria hiilgesen odoo neg talin uriin hooloi baigaa dahij jiremsleh bolomj baigaa bolov uu?

Нэг талын үрийн сувгааар жирэмслэх боломж бий.

АСУУЛТ: Сайн бна уу. Шинжилгээгээр үрэвсэлтэй гэж гараад эмчилгээ хийлгээд гайгүй болсон ч дахиад бх юм. Бүрэн эдгээх ямар арга бдаг юм бол?

үрэвсэл үүсгэж байгаа үүсгэгчийг нь илрүүлэн түүний эсрэг эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой. Мазокын шинжилгээгээр зөвхөн үрэвсэл гэж гараад үүсгэгч нь илрээгүй бол PCR-ын шинжилгээгээр үүсгэгчийг илрүүлэх эмчлэх боломжтой

АСУУЛТ: Ndd tuslaach vi 18 honog tsus aldaad bhaar n gaihaad emnelegt ochood vzvvltel хг nii shinjilgee 3000 jiremsen bsan bn zulbalt geed Tegeed odoo baahan em uuj bgaa Gam aa yaj barih hed honog barih yu yug horigloh yu ideh geed Ene talaar zowolgoo ogooch?

Зулбалтаас сэргийлж ажил амралтын дэглэмийг сайн сахих, / сайн унтаж амрах, хэт их ачаалалтай ажиллахгүй байх, хүнд зүйл өргөхгүй байх, автобус унаанд болгоомжтой явах, бэлгийн хавьталыг тэвчих/ 2. зулбалт үүсгэж болзошгүй архаг өвчнүүдийг илрүүлэх шинжилгээнд хамрагдаж эмчийн хяналтанд орох 3. умайн тонус буруулах эмчилгээ хийлгэх ҮҮНД: шулуун гэдсээр папаверинтэй лааг өглөө оройдоо хийх, магни В6-г өдрйин 3-аар уух , фолийн хүчил уух, хамгийн гол нь хэвтэрийн дэглэм сахих хэрэгтэй.

АСУУЛТ: sain. bnuu. miom gej. yu um boloo. hor. nuluu. bnuu uuniig yaj emchilh ve zuvulguu. ognuu. Please ?

Миом гэдэг нь умайн булчингийн хоргүй хавдар буюу ургацаг юм. Энэ нь томрох буюу байрлалаасаа шалтгаалан хүндрэл өгдөг. Бага хэмжээтэй миом байгаад умайн хаана байрлаж байна вэ гэдгээсээ шалтгаалан өөрөө аяандаа шимэгдэх тохиолдол байдаг. Зарим нь томорч умайн цусан хамгамжийг алдагдуулан цус алдах, жирэмсэн үед урагт сөрөг нөлөө үзүүлэх, зарим нь хортой болох гэх мэт хүндэрлүүд гарна.

АСУУЛТ: Сайн байн уу. Би одоо 24 настай. Урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Ямар нэгэн зовиургүй мөртлөө сарын тэмдэг маань 3 сар ирсэнгүй. Яагаад ингээд байгаа юм бол? Ямар шинжилгээ өгөх ёстой вэ?яасан байх магадлалтай вэ? Энэ талаар зөвлөгөө өгж тусална уу. Баярлалаа.

Сарын тэмдэг удаан хугацаагаар ирэхгүй байх нь 1. бэлэг эрхтний гаж хөгжил буюу дутмагшил, 2. бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчинүүд, эрхтэн системийн эмгэг / цус багадалт, сүрьеэ, хэт тураалтай байх / 3. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал зэрэг шалтгаанууд байдаг. Оношлогоо хийлгэхийн тулд та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

АСУУЛТ: Sain baina u emche nadad zowlogoo ogooch bi odo 20 toi mini bieni yum ih aldagdaltai ireh yuma ygad bdg yum blo nz zaluutai yum l da tgd bi testeer shalgaj vzeher zuraas inter eoroso garj irehgv bhim a ene odo yund bdg yum blo?

Тестээ шээсэндээ дүрэхдээ зааврын дагуу бус буруу дүрснээс болж зураас гарахгүй байх тохиолдол бий. Сарын тэмдгийн алдагдал нь бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, бэлэг эрхтний дутмагшил, умайн буруу байрлал, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, биеийн эсэргүүцэл болон дархлаа сулрах зэргээс шалтгаалан тогтворгүйждэг. Дээрхийн аль нь болохыг оношлуулан эмчилгээ хийлгэвэл хэвийн болно.

АСУУЛТ: Sn bnuu emchee mikroginon gdg emiig biynii yum iregui uyd uuj boloh boluu Daawriin em hamagui heregleh muu ur dagawartai yu ?

Дааврыг эмийг хамаагүй дур мэдэн ууж болохгүй. Заавал эмчийн зааврын дагуу схемээр уудаг. Учир нь дааврын тэнцвэрт байдал алдагдан бие организмын сөрөг нөлөө үзүүлдэг.

АСУУЛТ: Сайн байнуу энэ асуултанд минь заавал хариул егееч..би 9-1нээс гормон тэнцвэржvvлэх зорилгоор джесс гэдэг эм уусан юмаа даанч би голд нь нэгийг алгасачижээ энэ нь ямар нэг нелеетэй юу сарын тэмдэг тогтворжооргvй маш удаан ирээд энэ эмийг уугаад зогссон юмаа нэгийг алгасчихсан болохоор дахиад ирчих боловуу гэж айжынаа та надад зевелгее егееч?

Дааврын бэлдмэлүүд нь тогтмол хугацаанд алгасалгүй уувал үзүүлэх үр дүн, үйлчилгээ нь 100% байна. Харин алгасан уувал үйлчилгээ багасана. Хэрэв мартсан бол санасан үедээ ууж, дараагийн эмийг уух ёстой цагтаа үргэлжлүүлэн ууж болно.

АСУУЛТ: Sn bnuu bi 9sartai huuhdtei sayhan spiral tawiulsan ymaa gtel biynii ym irhees omno har huren ongotei ym irh ym ene yunh we?

сарын тэмдгийн өмнө буюу хойно цусархаг ялгадас гарах нь умайн ургацага буюу бэлэг эрхтний үрэвслийн үед илэрдэг шинж тэмдэг. Та оношыг тодруулж эмчид үзүүлэх хэрэгтэй байна.

ПҮРЭВ гариг бүр 15:00-17:00 цагийн хооронд эмчийн булан явагдаж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС https://www.facebook.com/UzesgelentBusgui