“Монголиан Стар Дистрибюшин” ХХК, УНТЭ-ийн 90 жилийн ойд зориулсан
2015 онд Монгол улсын ууган эмнэлэг болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 90 жилийн түүхэн ой тохиож буй бөгөөд уг ойн хүрээнд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, орчин үеийн эмнэлзүйн анагаах ухааны шинэ ноу-хау нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь "Эрхтэн Шилжүүлэн Суулгах Олон Улсын Анхдугаар Чуулган”  байлаа.
 

 
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор дэлхийн шилдэг брэнд “Johnson&Johnson medical”-ын Эм,эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэн чанарыг эрхэмлэн ажиллаж байна.Бид эрүүл мэндийн салбарт, ялангуяа "МОНГОЛЫН МЭС ЗАСЛЫН САЛБАРЫГ ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРГЭХИЙН ТӨЛӨӨ" мэс засалч эмч нартай зорилго нэгтэй хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Эрхтэн Шилжүүлэн Суулгах Олон Улсын Анхдугаар Чуулган”-д бид Ethicon, Ethicon Endo surgery, ASP зэрэг брэндүүдээрээ хамтран ажиллалаа.    



Энэхүү чуулганыг нээж Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж "Монгол Улс нь Төв Азид элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн цорын ганц орон" гэдгийг онцоллоо.
Анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, улмаар 2006 онд УНТЭ-ийн даргын тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг зохион байгуулж, өнөөг хүртэл 100 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг, мөн элэг шилжүүлэн суулгах эмчилгээг ч амжилттай хийж гүйцэтгэж байна.
 



Монгол Улсын эрүүл мэндийн ууган байгууллага Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд эрүүл мэндийн салбарын тулгыг тулж, тооныг өргөн, түүхийг бичилцэн нийт иргэдийн эрүүл мэндийн манаанд тасралтгүй зогссон 90 жилийн ойн баярын мэнд хүргэе!