ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.09.17
АСУУЛТ:  Майн бну манай хүүхэд тархины даралттай 5 сартай хөхүүлхээр хөлрөөд бх юмаа бариулвал яах бол зөвөлгөө өгөөч ?

Сайн байна уу: Хүүхдэд тохирсон иллэг массажанд явуулж болно. Юуны түрүүнд витамин Д эмчилгээний тунгаар 1 сар уулгах хэрэгтэй. Хэрэв Д ууж байгаа бол тунг нэмэх эсэхийг хяналтын эмчтэйгээ зөвлөлдөж тохируулаарай.

АСУУЛТ:  4 настай 2 хүүхэд цэцэрлэгт яваад цагаан хорхойтчихжээ. гэтэл 6 сартай нялхад маань халдчихвий гээд л. нялхдаа халдчихсаныг яаж мэдэх вэ? хүүхдүүдийг хэрхэн эмчлэх вэ?

Нэг хүртэлхи насны хүүхдүүд цагаан хорхойгоор өвчлөх нь бага гэхдээ хамт нэг дор унтдаг , ариун цэврийн хэрэглэл нь нэг бол халдвар авахыг үгүйсгэхгүй. Ариун цэврийн дэглэм сайн сахих хэрэгтэй. Хүүхэд тавгүйтэх, уйлагнах, жин нэмэхгүй байх , шөнө унтахгүй байх зэрэг шинжүүд нярайд байгаа эсэхийг ажиглаарай. 4 настай хүүхдэд зентел хэмээх эмийг 2 хуваасны нэгээр 3 хоногийн зайтай нэг таблетикийг уулгаарай.

АСУУЛТ: Sn bnuu emchee minii ohin 7nastai oir oirhon tsagaan horhoitood bnaa yah we? Haana handah we?

Хүүхдийн кабинетийн эмчид хандаж болно. цагаан хорхойг эм уухаас гадна эрүүл ахуйн, халдвар хамгаалалын дэглэмийг сайн сахиж байж нэг мөсөн эдгээнэ. Хүүхдийн цагаан хэрэглэл, алчуур, хувцасыг буцалган эндүүдэх, дотуур өмдийг өдөр бүр угааж индүүдэж өмсгөх, хумсыг авах ариун цэврийн хэрэглэлийг нь тусад нь байлгах, ганцааранг нь унтуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Эмийг эмчээс зөвлөгөө авч байж хэрэглэнэ.

АСУУЛТ:  sain baina uu emchee jin usult bagatai hvvhded gereer ymar emchilgee hiih ve?

Жин багатай хүүхдэд тохирсон хэмжээгээр 3 цагийн зайтай хангалттай хооллох хэрэгтэй. Өсөлт бойжилт насандаа тохирохгүй бол мэдэрлийн эмчээс зөвлөгөө авч иллэг массажанд хамруулах, жинг нэмэх, витамин эрдэс нөхөх, чийрэгжүүлэлтэнд хамруулах зэргээр өсөлт бойжилтыг нөхнө.

АСУУЛТ: sain bnu.minii huu 2 sar hureh gj bn.untaj sereed l garaara nuur nudee nuhaad yaraglaad bh yum.yasin bolo ?

Энэ нь байдаг л нярайн энгийн үзэгдэл санаа зоволтгүй. Харин арьсанд тууралт байгаа эсэхийг , нүднээс нуух гарч байгаа эсэхийг ажиглаарай.

АСУУЛТ:  sain bnyy .nuur beieer ylaan yum tyyrchihlaa .nuur ni iluu ih bei gar hul arai gaigui .17 honogtoi

Аль нэг байдлаар хүүхэд харшил өгсөн байна. шалтгааныг олж, харшлаж байгаа зүйлийг нь хүүхдээс хол байлгавал аяандаа харшил арилна. Хөхөөр хооллодог бол ээж хоолондоо харшил өгөхөөр зүйл хэрэглэсэнийг тооцох хэрэгтэй. Хүүхдийн саван, хоол тэжээл, шинэ хувцас, орчин өөрчлөгдөх зэргээс хүүхэд харшил авсан байж болно. Мөн нярай хүүхэд орчиндоо дасан зохицох явцад арьсан дээр тууралт гарах зэрэг өөрчлөлтүүд байдаг. Гол нь эмч нүдээр тууралтыг харж байж ялгана. Өрхийн эмчдээ үзүүлээрэй.

АСУУЛТ:  sard 4 udaa uuh D vitamina uusan. daragiin hugatsaa n boltol zaawal huleh u ugn urhiin emch d vite.g uu gsiin?

Сайн байна уу. Хэрэв өндөр тунтай өрхийн эмнэлгээс тараагдаж байгаа Д-г уусан бол хугацааг болтол нь заавал хүлээх ёстой. Анх Д-г зөвлөсөн эмч Д-ийн тунг тохируулах ёстой.

АСУУЛТ:  Usan D vitamin her ve? Toson D avbal ymar tuntaig avah ve? Huuhed 7 sartai?

Бага насны хүүхдэд усан Д хамгийн тохиромжтой.

АСУУЛТ: D vitamin xuuxded zaawal ugux shaardlagatai yu. 1nastai. 3nastai xuuxded yamar nemelt vit sain be?

Хүүхэд 2 нас хүртлээ витамин Д -г эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар заасан хугацаанд заавал нэмэлтээр авах ёстой. Хэрэв хүүхэд өсөлт бойжилт аль нэг байдлаар хоцрогдолтой бол витамин эрдэс нөхөх зорилгоор витамин ууж болно. Витафлекс хэмээх витамин хүүхдүүүдэд нилээн тохиромжтой байдаг. 2,5мл-ээр өдөрт нэг удаа ууна.

АСУУЛТ: 8 sartai huuhed, hul garaa hudulguh ued uyeeree duugaraad baih yum aa. Zuwluguu uguuch ?

САйн байна уу. Витамин Д -г эмчилгээний тунгаар уулгахын зэрэгцээ кальцийн бэлдмэл 7-14 хоног тохирсон тунгаар уулгаад үз. Хяналтын эмчтэйгээ зөвлөж эмийнхээ тунг тааруулж аваарай.

АСУУЛТ:  Sain bainuu manai huuhed 5n sartai zuger baij bhdaa yag hoolru dairj bgam shg ogtsom tolgoi n salganad bhinn yunas boldinn bol ymar emchid uzuuleh heregtei we medrel taldaa bdinn boluu?

САйн байна уу. Хүүхэд толгойгоо бүрэн дааж байна уу? баруун зүүн тийш хөрвөөж байна уу ? хүүхдийн салганах байдал байнга ажиглагдаж байгаа бол мэдэрлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain baina uu? Minii hvv sar garantai gediigeed l dagzni halaad uilaad bh ym hvmvvs bariul geed bna bariulj bolhuu?

Сайн байна уу.Хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилын үед дагз халах, гэдийх, уйлагнах, нойрондоо муу байх шинж илэрдэг. Эдгээр шинжүүд илэрч байх үед бариа ач холбогдол бага. Хүүхдийг агаарт сайн гаргаж, агаарт 1-ээс доошгүй цаг унтуулах нь ямарч эхнээс илүү ач холбогдолтой. Будаан буюу цайны шааран дэр дэрлүүлэх хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг нь угааж өгөөрэй. Дээрхи шинж тэмдэгүүд арилаад хүүхэд харьцангуй тайван болсон үед иллэг массажанд явж болно.

АСУУЛТ:  5 sartai huuhed jaahn hanilagaad nus ni goojod hamar no bituurees bval yaval zohih be?

Ханиад үрэвслийн шинжтэй хүүхдүүдийг уг нь эмч үзэж шалгаж байж ямар эм уух, ямар арга хэмжээ авахыг зөвлөх ёстой. Урьдчилан сэргийлэх гэрийн асаргааны талаар зөвлөгөөг өгч болно. 5 сартай хүүхдийн хангалттай сайн хөхүүлэн, хооллох ёстой. Нэмэгдэл хоолонд ороогүй бол анисны шүүс өгч болно. 2 хоногоор витамин С-ын уусмал хэлбэрээр 2%-г сонгон 5мл-ээр 6 цагийн зайтай хэрэглэнэ. 6 сарлуу ойртсон бол baby col col хэмээх сиропыг 5мл -ээр 6 цагийн зайтай 3-5 хоног хэрэглэж болно.

АСУУЛТ:  Сайн байна уу. Өнгөгүй нус гарахыг эмгүйгээр яаж эдгээх вэ.2 настай.

Сайн байна уу. Хүүхэд хамрын салст үрэвсэж хөөнгөтөхөөр нус шингэрдэг. Гэрийн нөхцөлд хүүхдийн нусыг 6 цаг тутамд буцалсан усаар цэвэрлэж өгөх хэрэгтэй. Мөн маш болгоомжтойгоор сода-ын уусмалаар утлага хийж өгч болно. Хамрыг нэрмэл ус буюу натрихолоридын уусмалаар 2 хамарт нь 2-3 дуслаар ээлжлэн дусааж, эмэрч бэлтгэсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэж өгнө.

АСУУЛТ:  Sn bnu emchee manai huuhded medreliin talaas emgeg babinskiin refleks 2 holomd n ilreed bh yumaa ene yutai holbootoi we???

Хүүхэд хэдэн настай вэ? Хүүхдэд мэдэрлийн талаас эмгэг илрүүлэх зорилгоор шалгадаг. хэд хэдэн рефликс байдаг. babinskiin refleks нярай хүүхдэд илэрч байх ёстой. Амьдарлын 3 сартайгаас хойш суларч алга болдог. Дан энэхүү рефликс хадгалагдан үлдэснээр мэдэрлийн эмгэг гэдгийг батлах хангалттай заалт биш. Хүүхдийн нас бусад хөдөлгөөн сэтгэцийн үнэлгээ насандаа тохирч байна уу? гэдгийг давхар шалгаж байж шалтгааныг хэлнэ. Хамраас ус гоожих битүүрэх нь ханиад хүрч байгаагын шинж. Энгийн аргуудаар шингэн илүү өгөх, гэрийн нөхцөлд сода-ын уусмалаар утах, нэрмэл усаар хамрыг цэвэрлэх, дулаан байлгах, сайн хооллох зэргээр ханиадыг эсэргүүцэх дархлааг бэхжүүлэх замаар эдгээж болно.

АСУУЛТ: sain bnuu emchee manai ohin sar 13honogtoi.herhereh guligahda zowiurlaad bh yum yagaad tegdeg yum boloo.zaawal uilagnaj bachuurj bgad herhereed zvgeer boljih yum svvlin ved guligah ni ihdeed bh shig baih yum.guligsani dara bas huhvvleh shaardlagata yu??? hariulj tus bolooroi

Сайн байна уу Хүүхэд угжаар хооллодог уу? Хүүхдийн хоол хэмжээнээсээ их байх , хооллосоны дараа хагас босоо байдалтай тэвэрч хэрхрүүлэхгүй шууд хэвтүүлэх, хүүхэд тархины даралттай байх, ходоод гэдэсний зарим эмгэгийн үед гулгих тохиолдол гарна. Хүүхдийг гулгисаных нь дараа 30 минутаас 1 цагийн дараа хөхүүлэх нь зөв. Хэрэв хөхөө хөхүүлсэний дараа дээрхи зовиур илэрдэг бол хөхүүлэх хугацаагаа бага зэрэг богиносогоод үз. Хэрэв бага идүүлээд ч гулгилт намдахгүй бол хоол боловсруулах эмгэгийн эмчид хандаарай.

АСУУЛТ: 4 nastai ohin, oroidoo nudee bainga oir oirhon aniwchaad baih yum aa. Zuwluguu uguuch?

Сайн байна уу. Хүүхдийн нүд байнга ойр ойрхон анивчих нь цагаан хорхойтой байх, дэлгэцийг олон цагаар удаан хугацаагаар үзэх, мэдэрлийн зарим эмгэг, дотоод шүүрлийн эмгэгийн үед ажиглагддаг. 4 настай хүүхдийг өдөрт 1цаг 30 минутаас илүү ТВ үзүүлж болохгүй. 8 цагаас багагүй унтуулж байх хэрэгтэй. Болж өгвөл агаарт сайн гаргаж амраах хэрэгтэй. Хүүхдэд церобролизин хэмээх сиропыг 5мл-ээр өдөрт нэг удаа уулгаж болно. Шимэгч хорхой гарч эмчлэгдэж байсан уу ?

АСУУЛТ: Сайн байна уу?нус нь гоожоод оройдоо ханиалгаад унтахгүй бгаа эмгүйгээр яаж эдгээх вэ?одоо 5-настай цэцэрлэгээсээ ханиад авчих шиг боллоо зөвөлгөө өгөөч?

Сайн байна уу. Гэрийн нөхцөлд 5 настай хүүхдэд чацарган, анисны шүүс халуун бүлээнээр уулгаж болно. Орой сода-ын уусмалаар утлага хийж өгвөл үр дүнтэй байдаг. Мөн халуун бүлээн шингэн сайн уулгаарай. Чихэр өвс сиропоор биш навчаар нь буцалган, хандлан уулгавал ханиад намдаах үйлчилгээтэй Мөн алим жигнэн өгөөрэй. Хоолыг сойлгүй илүү сайн хооллоорой.

АСУУЛТ: Sain bnauu emchee? 1 nas 1 sartai huuhed 6 shudtei. Ene n muu yu eswel zugeer uu?

Сайн байна уу. 1нас 1сартай хүүхэд хамгийн багадаа 10 шүдтэй байх ёстой. Хүүхэд рахитаар өвчлөх, кальци дутагдсанаас шүдлэлт оройтдог. Нэмэлтээр Д витамин уухаас гадна кальцийн бэлдмэл эмчийн заавраар уулгаж хоолонд нь кальци баялаг хоол хүнсийг хэрэглүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн цагаан идээ өндөгний шар гэх мэт.

АСУУЛТ: Sain bnu, 1 sar xagastai xuuxed odort xeden udaa baax yostoi we, xuuxed baasaa xezeenees xuraadag yum bol ?

САйн байна уу. Хүүхэд амьдралын эхний 14 хоногт зунгага гадагшлуулах, дасан зохицох үйл ажиллагаанаас шалтгаалан өдөрт 4-5 удаа хүртэл бааж боолно. 1 сартай болмогцоо хүүхэд баасаа хурааж, өдөртөө 1-2 удаа шаргал өнгөтэй өтгөвтөр баасаар баадаг.

АСУУЛТ: Sain bnuu 4 sartai huuhed suuliin sar 300gr l nemjee odoo 7kg bn huhunduu muu untahaaraa l iddeg. Yaj huhund ni durtai bolgoh ve? Nemelter ugjind oruulsan ni deer uu?

Сайн байна уу. Хүүхэд өдөртөө 30-50гр сардаа 1кг-аас дээш жингээр нэмэгдэж байгаа бол хэвийн гэж үзнэ. Танай хүүхдийн хувьд жингийн алдагдал харьцангуй гайгүй байна. Гэхдээ хэдэн кг жинтэй төрснөөс нь шалтгаална. Хүүхдийг нэг удаадаа 150мл-ээс багагүй сүү уулгах, хөхний сүү идүүлэх шаардлагатай байна. Уг нь 4 сартай хүүхэд нэмэгдэл хоолонд ороход арай л эрт байна даа. Хүүхдийг 2 цаг 30 минутаас 3 цагийн зайтай хооллох хэрэгтэй. Хамийн багадаа 5 сар хүргэж каша буюу таргаар нэмэгдэл хоолыг эхлүүлэх нь зөв. Хүүхдийн хамар битүү, агаар дутагдсан, буруу тэврэлтээс үүдэлтэйгээр хүүхэд хөхөө хөхөөс дургүйлхдэг. Хүүхдийн хооллосон хөхний сүүг идэхээс өмнө жинлэж үзээд 20 минут хөхүүлэсэний дараа дахин жинлээд сүүлийн гарсан жингээс эхнийхийг хасаад хүүхдийн идсэн сүүний хэмжээ гарна. Хүүхэд 120мл-ээс бага идсэн бол жин бага нэмэгдэнэ. Тэгэхлээр хүүхэд хэрэв бага идсэн бол дахин хөхүүлж, идүүлэх ёстой хэмжээгээр нь дахин хөхүүлнэ. Ингэж байж л хүүхдийн жин нэмэгдэнэ.

АСУУЛТ: Sain bn uu emchee manai huu 2sar hurj bgaan. 2sariin vaktsin hiilgehgui bj blhuu. Hiilgehgui tohioldold yah be?

САйн байна уу. Хүүхдэд вакцин хийлгэхгүй байх зайлшгүй шалтгаан байхгүй бол, хүүхдийн жин хэвийн, ужиг өвчингүй байгаа үед вакцинжуулалтанд хамрагдах нь зөв. Вакцинд хамрагдах эсэхийг төрсөн цагаас нь хянаж байгаа эмч шийдвэрлэнэ. 2 сартайд хийлгэдэг вакцины хувьд 5 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх дархлааг тогтоодог бэлдмэл юм. Вакцин хийлгээгүй тохиолдолд сахуу татран, хөхүүл ханиад, гахайн хавдар, улаан бурхан зэрэг өвчнүүдээс сэргийлэх дархлаа тогтоогүй учир өвчлөх магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг.

АСУУЛТ: sain baina u.4 sar garantai hvvhed mani hamras n shingen nus garad naitagad ue ue hanialgad bn.huchtei em ugulguiger yaj emchleh ve.uzuulsen chin er oligtoi um helehgui hamgin huchtei antovitka bichej uguhin aptikas avh gd orj asuutal hatga avsn hvhded uulgadg sirop gj bhin.ugn tseej n zuger bn gsn.

Сайн байна уу. Хэрэв хүүхэд хатгалгаагүй ч гэсэн залгиурын хана гүйлсэн булчирхай нь үрэвссэн бол антибиотик уулгах заалт байдаг. Хэрэв үрэвсэл байхгүй бол гэрийн нөхцөлд энгийн аргаар эдгээх жор гэвэл 1. Шингэн сайн уулгах, хөхөө хангалттай сайн хөхүүлэх, илүү сайн хооллох нь өвчний эдгэрэлтэнд тустай. 2. Эмийн хувьд хоргүй зөөлөн эм сонгож болно. ҮҮНД: витамин С-ын уусмал, анисны навч буцалган чанаж өгөх, читамон сиропоор бус таблетикаар 4 хуваасны нэгээр 6 цагийн зайтай уулга. Оройн 18:00 цагаас хойш өгөхгүй. Антибиотикын хувьд хүүхдийг үзэж байж зөвлөдөг

АСУУЛТ: sain bn uu manai huu 1.7 sartai shud n bugd garsan tegsen murtluu shuls n mash ih hemjeegeer goojih yumaa yamar uchirtai yum bolo?

Сайн байна уу. Хүүхдийн шүдлэлттэй холбоотой шүлс ялгарахаас гадна шүлсний булчирхайн үйл ажиллагаатай холбоотой хэт ялгаруулалт явагдах тохиолдолд бий. МӨн ам залгиурын салстыг сайтар шалгуулах нь зөв. Шүлсний ялгаралтын байдлыг харж эм уух эсэхийг эмчид үзүүлээрэй. Шүлсийг тухай бүрт нь арчилгүйгээр давуунд шингээх байдлаар цэвэрлэхгүй бол шүлс өөрөө хүчилтэй учраас ам залгиурын салстыг хэт их ялгарсан үедээ гэмтээх эрсдэлтэй байдаг.

АСУУЛТ: Sainuu emchee 7 sarta huuhded biferon laag udriig hedeer hiih ve laa hiiheer baas n shingerehu?

Сайн байна уу. Виферон лаа 150.000ме-тэйг өдөрт 2 удаа хийх заавартай байдаг. Зарим тохиолдолд баас шингэрэх үзэгдэл бий. Гэхдээ лааг ганц 2 ширхэгийг хэрэглэсний дараа баас хэвийн байдалдаа эргэн орно. Хэрэв хүүхэд лаа хэрэглэхээс өмнө шингэн бааж байгаа бол баас тогтворжсоны дараа лааг хэрэглээрэй.

АСУУЛТ:  sain bnu emchee mini huu 4 n sart zuun jihneesn bulag garad bna yah ve zovolgoo ogch tusmlach emchib uzuulsen chin amogchilin huvagad odriin 2r og gesen

Сайн байна уу. Чихнээс гарч байгаа булаг ямар өнгөтэй байна вэ? Хүүхдийн чих бие дааж үрэвсэхээс гадна хэвтээ байдлаар хөхүүлэх, угжих, ханиад хүрэх зэргээс шалтгаалан хүүхдийн чих үрэвсдэг. Чихнээс гарч байгаа булаг ногоон шар өнгөтэй мөн үнэртэй байгаа бол антибиотик хэрэглэх нь зөв. Мөн хүүхдийн хамрыг цэвэрлэж битүүгүй байлгах ёстой. Эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу ууж, 5 хоногийн дараа давтан үзлэг хийлгээрэй.

АСУУЛТ: Sn bn uu emche.manai xuu 6sartai xanuad xureed xaluuraad bsan emchid vzuuleed flemoksin solyutab. Nurofen bichij ugsun.ene emiig uugaad 3xonson biyeer n jijig ulaan yum tuuraad bn yunaas bolson yum boloo.amnaasan ewgui vner vnerteed bn.xelen nogoon xuren ungutei bsan.zugiin balaar tsewerlesen?

Сайн байна уу. flemoksin-ийг усанд уусгаж заавраар хэрэглэсэн бол харшил өгөх ёсгүй. Nurofen сиропоор уулгасан бол чихэрлэг учраас харшил өгсөн байж болзошгүй. Амны тууралт эвгүй үнэртэй, хүүхэд залгихад хүндүүрлэж байгаа бол ам залгиурын салстын гэмтэл байх магадлалтай. Зөгийн балаар, витамин С-ийн уусмалаар цэвэрлэж хэрэггүй. Буцалсан усанд бага зэрэг давс уусгаад сулхан давсны уусмал бэлдээд угаасан гараар долоовор хурууг бинтээр ороож ам залгиаур буйл, хэл гэсэн дарааллаар цэвэрлэж өгөөрэй. Хүүхдэд хэт халуун биш бүлээвтэр шингэн хоол өгнө. Хэрэв хүндүүртэй байвал өвчин намдаах эм хэрэглэж болно. Шингэн сайн уулгаарай.


ПҮРЭВ гариг бүр ЭМЧИЙН БУЛАН 13:00-15:00 хооронд явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  https://www.facebook.com/HuggiesMongoliaOfficial