ХҮҮХДИЙН эмч зөвлөж байна 2015.09.10
АСУУЛТ: sain bnuu emchee. man huu 3 nas hurhima baruun huluu ulmii deree yavad bhimaa ene talaar zuvulguu ugnuu?

Сайн байна уу. Хүүхэд өлмий дээрээ гишгэх, гуяны нугалаас зөрөх, доголон явах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол түнхний үений эсгэг байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хүүхэд өмлийдэхээс гадна хажуулдан гишгэх, явах болон гүйх үедээ доголож байна уу? Ер нь өлмийдөж байгаа хүүхдийг хүүхдийн эмчид үзүүлж шалтгааныг нь хурдан тодруулах хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bn uu emchee. Harshiltai huuhded ymar vitamin ogvol zugeer ve? Odoohondoo ymar ch vitamin uugagui bga.

Сайн байна уу. Харшилтай хүүхдэд дархлааг сайжруулах бэлдмэл чухал сиропин эм бэлдмэл уухаар, чихэрлэг зүйлд харшилтай хүүхдэд туурралт гардаг. Вифирон лаагаар 150.000ме-тэйг өдөрт 2 удаа 7 хоног, Проза хэмээх бэлдмэлийг 5мл-ээр өдөрт нэг удаа 14 хоног уулгаарай.

АСУУЛТ: Sain bna uu emchee. Manai huu 7 sartai tolgoi ni 2 talaaraa baga zereg danhar bolood bhiin. Hed honogiin omnoos tolgoi ni halaad us ni unaad bhiin baas ni zungaarsan nogoo shingenduu baasaar baagaad bna ene yuniih bol ta zowolgoo ogooch ?

Сайн байна уу. Хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгдөх нь хүүхдэд Д, кальци дутагдаж рахитаар өвчлөж байгаагын шинж. Витамин Д эмчилгээний тунгаар уух хэрэгттэй. Усан Д 3-г 500 ме-тэйгээс 4 дуслаар өдөрт 1 удаа 30 хоног өгөөрэй. Баасны өнгө өөрчлөгдөх нь хоолны шингэц муудсаных. Бонисан-г сиропоор 5 мл-ээр өдөрт 2 удаа 7 хоног хэрэглээрэй. Үс унах нь рахитын шинж.

АСУУЛТ: Sain bnuu manai huu 4 sartai huhunduu aegui muu seruundee huhuhgui noirondoo sain ideh yum ene yunaas boldog ve?

Сайн байна уу. Хүүхдийн хөхүүлэл байрлал буруу, рахиттай, хамар битүү байх үед мөн хэвтүүлж хөхүүлэх үед хүүхэд хөхөхдөө дургүйлхдэг. Хүүхдийг өөрлүүгээ бүтэн харуулж, нуруу толгойг нэг шугаманд хагас босоо байрлалд байх ёстой. Хүүхдийн хамрыг хөхүүлэхийн өмнө цэвэрлэж өгөх ба 5-10 минут доош нь харуулан хэвтүүлэх хэрэгтэй. Доош харуулан хэвтүүлэх үедээ хүүхэд нүүрээрээ дарах, толгойгоо даахгүй зэрэг эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй шүү. Мөн хүүхдийг агаарт сайн унтуулах хэрэгтэй. Хамрын битүүг сайн шалгаж, өдөртөө 1-2 удаа буцалсан цэвэр усаар цэвэрлэж өгөөрэй. Өөр зовиур байна уу?

АСУУЛТ: Manai huu 1sar 11honogtoi. Boojgoi ni usan havantai bn gsn soij boo gd bgaa zarim bi uuruu arildag gsn yaval arilah bol emchee ?

Сойж боох аргаа үргэлжлүүл. Боожгойны арьс томорч байгаа бол эмчид хандах хэрэгтэй. Хэвэндээ байгаа бол ажиглаж байх нь зөв. Aяандаа хүүхэд томрох, жин нэмээд ирэхээр энэ байдал нь арилна.

АСУУЛТ: Sain bna u emchee huu maani 4 nastai hooloi ni owdohooroo boochih geed bh yum larangittai yumaa eniig emchleh arga bii yu tom bolood zugeer boloh bolow u uridchlan sergiilehed yu shaardlagatai we ?

Төвхний бачуурал өгдөг хүүхэд 5 наснаас дээш харьцангүй гайгүй болдог. Урьдчилан сэргийлэхийн тулд гол нь ханиад хүргэхгүй, хүйтэн зүйл гэнт уулгахгүй , дархлааг сайн дэмжиж шингэн бүлээн зүйл уулгах, харшил өгдөг зүйлээс хол байлгах зэрэг арга хэмжээг аваарай. Дархлааг дэмжихийн тулд виферон лаагаар 150.000ме-тэйг өдөрт 2 удаа 10 хоног хэрэглээрэй. Гол нь ханиад хүргэхгүй байхад л болно.

АСУУЛТ: Sn bnu manai huu 4sartai shunu nam untku ih serwelzed tolgoi nuur amaa maajad tiichigned nam untaha boliod bn yagad bgan bol udur zuger urd ni zuger n untdag bsn yum ?

Агаарт сайн гаргаж хамрыг сайн цэвэрлэж өг. Орчны агаарын цэвэршүүлж өрөө тасалгааны агаар хэвийн байгаа эсхийг сайн шалгаарай. Гол нь агаарт сайн гарга.

АСУУЛТ: 1sar 11honogtoi huugiin maani us ni unaad bn zulai hesgeere bur halzan bolchihson us ni aimar unaad duuslaa ene zuger uu. Ymar 1vitamin hereglh bolov uu? Poli vi sol ugj bgaa udurt 1ml-eer ?

Сайн байна уу. Poli vi sol -ийг үргэлжлүүлэн уулга. Хажуугаар нь витамин Д уулгах шаардлагатай. Витамин Д усан хэлбэрээр 500ме-тэйг сонгож өдөрт 2 дуслаар 1 удаа 30 хоног уулга. Цус багадалт байгаа эсэхийг өрхийн эмчдээ хандаж байгаад шинжилгээ өгч шалгуулаарай.

АСУУЛТ: Sain bn uu?my hvv 5-nastai ymar vitamin uulgawal zvger ve tsetserlegt ni emch irj vzeed hvvhed bolgon vitamin awch ulga gesen bn le ymar vitamin zvger bol ?

Сайн байна уу. 5 настай хүүхдэд пиковит үрлээр, пастилка-аар өдөрт 2 удаа 14 хоног уулгах. Түүний хажуугаар проза сиропоор 5мл-ээр өдөрт 1 удаа 14 хоног уулгааарай.

АСУУЛТ: 10 Sartai 10,8 kg huuhed. Shunu yaraglaad eruusuu taivan untahgui yilagnaad bh yum emchee tolgoi ni hudulsiin bolyy ulsuud bdiin bolyy. Bas udurt hedii hemjeenii shingen uguh ve emchee.

Жингийн хувьд хэвийн байна. Хүүхэд яраглаж байгаа бол тархины цусан болон хүчилтөрөгч хангамж дутагдалтай мөн цагаан хорхойтой , рахиттай хүүхэд шөнөдөө тайван унтаж чаддаггүй. Тиймээс эмчид үзүүлэх шаардлагатай байна даа. Шингэний хувьд өдөрт 200-300мл шингэнийг хоолны хажуугаар өгөх ёстой. Хоолыг нэг удаадаа 200-250мл-г 3-4 цагийн зайтай тусгай зэсээр хооллох хэрэгтэй.

АСУУЛТ: Hvvhed shingen aldaad bna a ym uuhgvi ma uilaad bhiin bs booljood yu ogoh we oi 2 sart ?

Уусан болгоноо бөөлжин гаргаад, юм уухдаа муу, баас цустай байгаа бол эмчид яаралтай ханд. Эдгээр шинж байхгүй бол хросолыг зөв найруулж ойр ойрхон бага багаар шимэгдүүлэн уулга. Байнга бөөлжиж байгаа бол бөөлжис намдаах эмийг эмчийн заавраар уулгах хэрэгтэй. Хросолны хажуугаар хоолоо идүүлдэгээрээ идүүлнэ будааны шүүс , хярам, буцалсан ус нэмэлтээр уух хэмжээгээр нь уулгаарай. Эмчид ер нь үзүүлэх хэрэгтэй шүү.

АСУУЛТ: manai hvvhed 4 sart nogoon ungut baah yum udurt 2 udaa ?

Сайн байна уу. Хүүхдийг хөхөөр сайн хооллох хэрэгтэй. Ээж өөрөө хоолны дэглэмийг мөн сайн барих ёстой. Гэхдээ баасны хольц ямар байгааг сайн ажигла. Бонисан дуслаар өдөрт 8 дуслаар 3 удаа 5 хоногийн турш хэрэглээрэй. Түүний хажуугаар хросол бага багаар уулгаж болно.

АСУУЛТ: Ohin maani 9 sartai odoo hurtel tsahiur n garj irdegguee yawal deer ve? Bas odoo ymar D uuh we? Gaduur zaraad bgaa America D ntr.s sain n Ali n Bol?

Сайн байна уу. Хүүхдэд хамгийн тохиромжтой Д нь усан Д байдаг. Усан Д 3-ыг 500ме-тэйгээс 2 дуслаар өдөрт нэг удаа 30 хоног уулгах хэрэгтэй. Шүдний хувьд буйланд гараа зөөлөн массаж хийж өгөх хэрэгтэй нар зав эргүүлэх хөдөлгөөнөөр. Эх гарыг сайн угаах хэрэгтэй шүү. Гадуур буйлны массажны хуруун хэрэглэл зардаг. Түүнийг хэрэглэж болно. Мөн кальцийн бэлдмэл эмчийн заавраар хэрэглэж цагаан идээг сайн идүүлээрэй.

АСУУЛТ: Sn bnu emchee? Manai huuhed 5sar hurch bga shunu bainga hamar ni bituured bhiin bas noirond muu shunu oir oirhon serne yaval dr ve ?

Сайн байна уу. Хамар битүүрэлтийн шалтгаан нь ханиад, хамарны салст хөөнгөтөх, тархины хүчилтөрөгч хангамж дутагдсанаас хамар голдуу битүүрдэг. Хамрыг буцалсан цэвэр усаар цэвэрлэж өгөх шаардлгатай. Цэвэр ус 1-2 дуслаар дусаасны дараа эмэрч бэлтгэсэн хөвөнгөөр хамрыг цэвэрлэж өгөөрэй. Голтой хөвөнгөөр / савхаар / цэвэрлэж болохгүй шүү. Агаарт сайн гаргаж, сайн унтуулах хэрэгтэй. Салин хэмээх дусаалгыг 0,005%-ын уусмалыг 2 дуслаар 6 цагийн зайтай 1-2 хоног дусааж өгч болно.

АСУУЛТ: sain bnu tanid ene odriin mend hurgiy manai huu odoo 5sar garantai haya tomsogniih n aris sul unjigar bolchih ym , zarimdaa zvgeer baidag . Ene yuniih ym boloo vitamin uuh shaardlagatai yu odoohondoo vitamin uugaagui bga ?

Сайн байна уу. Хүүхдийн хоол хэвийн, халуураагүй, жин нэмэгдэж байгаа бол төмсөгний арьс буюу хуйхнаг хэвийн байдаг. Хүүхдийн биеийн байдал сул халуурсан үед энэ арьсан уут суларсан мэт харагддаг. Энэ нь хэвийн үзэгдэл. Хүүхдийг ажиглаж төмсөг доошоо буусан эсэхийг эмчээр шалгуулаарай.

АСУУЛТ: Manai hvvhed 2 sartai moomondoo Muudaad untaad l bhiin pretsetamin gd daraltnii em uuj bgan gehdee arai l ih untaad bhiin ?

Сайн байна уу. pretsetamin нь унтуулах үйлчилгээ байхгүй. Хүүхэд өвчин эмгэг байхгүй, хөхөндөө цадсан бол унтаж байдаг. Гэхдээ 3-аас дээш цагаар хөхөө хөхөхгүй, хоол нэхэж уйлахгүй бол эмчид яаралтай хандах хэрэгтэй шүү. Цаггүй хөхүүлдэг, хөхөх үедээ сайн сорж, сайн хөхөж байгаа бол анзаарч байхад болно. Хэдэн цагийн турш хөхөө хөхөлгүй унтаж байна вэ?

АСУУЛТ: Saim bnu emchee manai hvhed booljod chatsga aldad bga yma 1 oi 8 sartai odoo stopdiar costi lineks horosol ogch bga oor yu ogwol zvger we idsen ymaa gargad bga pospolyugoli ogch bolohu ?

Сайн байна уу. Хамгийн гол нь хросолыг зөв өгөх хэрэгтэй. Яг заавраар нь найруулах нь чухал. Найруулах ёстой хэмжээнээс их хэмжээний усанд найруулавал ямарч үйлчилгээ байхгүй. Найруулах ёстой хэмжээнээс бага усанд найруулавал улам ихээр гүйгэж бөөлжнө. Тиймээс зөв найруулах хэрэгтэй. Найруулсан хросолыг тасалгааны темпратурт хадгалаж 5мл-ээр 5 минутын зайтай уулгана. Нэг дор их уулгахгүй шүү. Баасны дараа 50-100мл хросол нэг дор өгч болно. Хажуугаар нь хярам, будааны шүүсийг өтгөн бэлтгэж өгч мөн болно. Цэвэрхэн найдвартай гадраас худалдан авсан мойл жиимсийг буцалган шүүсийг нь бага багаар уулаж бас болно. pospolyugoli-ийн хувьд 2 хувааж 8 цагийн зайтай 2 хоног уулгаж болно.

АСУУЛТ: Sain baina uu 1nastai huuhed ih ideh geed bh um Gedes n tsudiicheed. Dahiad l ideh umnaas butsahgui bainga heveh geed bh um Ene heviin uu ?

Сайн байна уу. 1 настай хүүхэд нэг удаадаа 250-300мл орчим идэх ёстой. Хооллох давтамж нь 2 цаг 30 минутаас 3 цагийн зайтай байх ёстой. Хүүхдийн хоол хэмжээ нь бага бол цадахгүй ойр ойрхон нэхээд байж болно. Гэхдээ хүүхэд шингээж чадаж байгаа бол 350мл хүртэл хоолыг идүүлж болно.

АСУУЛТ: my huu 5sartai nemelt hoolond orsiin kash tarag jimsnii nuhash idej bgaa shingen yum suuneesee oor uuhku yum tgd baas n hataad dulj dulj horgol shig yum gargaad bnaa yah ve ?

Сайн байна уу. Хүүхдэд шингэн бага уулгах нь өтгөн хаталтын шалтгаан болно. Өдөрт 150-200мл шингэнийг хоолны завсраар бага багаар нэг дор ихээр нь шахалгүй уулгаарай. Мөн чавганы шүүс, бэлдэн өгч болно. Сүүнээс өөр шингэн уудаггүй бол өтгөн хаталтын шалтгаан шингэн бага хэрэглэсэндээ л байгаа болов уу.

АСУУЛТ: Sain bn uu manai ohin emneleegs garad 3 honoj bn har baas ni gardaggui emnelegt bhda ehnii odor l johon nogoondu yum gargatsan bsan suu orogui bolohor baahgui bgamu ungaal bn yunas bolj bga be? Zovlogoo ogno uu bayarlalaa.

Сайн байна уу. Хүүхэд хангалттай идэх тусам баас элбэг байж зунгаг гадагшилна. Эхний 2-3 хоног эхийн хөхөнд сүү бага байдаг. Үүнээс болж хүүхэд хангалттай хэмжээгээр идэхгүй байгаа учраас өтгөн сайн гарахгүй байна гэж ойлгож болно. Юуны түрүүнд эх өөрөө хөхөндөө сайн сүү оруулах хэрэгтэй. Иймээс эх сайн хооллож, сайн унтаж амарч сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Хөхөнд сайн сүү орохоор хүүхэд хангалттай идэж жингээ нөхнө. Зунгыг хурдан гадагшлуулах хэрэгтэй шүү.

АСУУЛТ: Sn bn u emche 6sar hurj bga huuhded hol gar l chiig daagad huiten du bhin tolgoi n bas halaad uilad bhin orhiin emneleg zgr gsn gehde uilagnaad bhin tolgoi n halahaara. 3sartaigas hoish hudu iren ochij bgad vitamin ogoogui. Yunas bolj bgam bol agaart sn garj bga ?

Тархины хүчилтөрөгч хангамж дутагдсанаас толгой их халдаг. Мөн витамин Д дутагдсанаас хүүхэд тайван бус цочромтгой болдог. Хамгийн гол эмчилгээ нь агаарт гаргаж, агаарт унтуулах. Мөн өдөр бүр усанд оруулахын зэрэгцээ 7 хоногт 1-2 удаа хар цайгаар толгойг нь угааж өгөх хэрэгтэй. Энэ бэлдмэлийн хувьд үзэж байж зөвлөгөөг өгмөөр байна. Мөн глютаминий хүчил 4 хуваасны нэгээр өдөрт 2 удаа, витамин B6 уухааар 4 хуваасны нэгээр өдөрт 1 удаа 14 хоногийн турш уулгаарай.

АСУУЛТ: Sain bnu manai huu odoo 8 sar hurej bga ymaa banan jimsend ih durtai tegsen zarim humuus banan jimsiig tsagaan horhoitoi bolgodog geed bhin unen bolvuu emchee ?

Сайн байна уу. Банана нь кали агуудаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг Мөн жин нэмэхэд тустай. Шинжилгээ зүгээр баталгаат газраас худалдан авч 7 хоногт 1-2 удаа идүүлэхэд болно. Банана хэрэглэхэд цагаан хорхойтой болдог гэсэн судалгаа тохиолдол байхгүй байна одоогоор.

АСУУЛТ: Флемоксин солютаб-iiig 2 sar garantai 7 kg jintei xvvxded 125mg-taig xeden tsagaar ugux we emche? Xooloi n uwdud xalurad bga ymaa, zuwluuch bayrlalaa

Сайн байна уу. Флемоксин солютабыг 125млг-тайг өдөрт 2 удаа 12 цагийн зайтай 10мл усанд уусгаж уулгах хэрэгтэй. 3-5 хоногийн турш.

АСУУЛТ: Hi yag 3sartai. Yamarch d vitamin uguugui bga. Yamar d uguh ve . bas 2oi 8sartai oroidoo untahdaa ih hulruud bna yahùu?

Сайн байна уу. 3 сартай хүүхдэд витамин Д3 усан хэлбэрээр 1 дусалдаа 500ме-тэйг сонгоорой. Хэрэв хөлрөх, шээс үнэртэй байх шинж байхгүй бол өдөрт 2 дуслаар нэг удаа 30хоног хэрэглээрэй. Рахитын хөлрөх, шээс үнэртэй байх зэрэг бусад шинжүүд байвал эмчийн заавраар тунг нэмэгдүүлж болно. 2 наснаас дээш хүүхдэд Д уулгадаггүй. Гэхдээ рахитын шинж байгаад уулгах шаардлага бий бол хэрэглэж болно. 2 нас 8 сартай хүүхдэд 6 дуслаар өдөрт нэг удаа 14 хоног, кальцинова хэмээх бэлдмэлээс өдөрт 1 удаа 14 хоног давхар хэрэглээрэй.

АСУУЛТ: 2 oi hurch bgaa huuhded darhlaag n demjih zorilgoor ymar vitamin uulgah ve?

Сайн байна уу. Дархлааг дэмжих зорилгоор уух болон лаагаар хэрэглэдэг бэлдмэлүүд байдаг. Мульти витамин уулгаж, эрдэс витамиыг нөхөж болно. Хамгийн гол нь хэрэгцээтэй агууламжай, хангалттай хооллолт гол нь байдаг. Виферон лаагаар 150.000ме-тэйг өдөрт 2-оор 7 хоног хэрэглээрэй. Үүний хажуугаар пиковит сиропоор 5мл-ээр өдөрт нэг удаа 14-21 хоног уулгаарай.

АСУУЛТ: Sainuu emchee manai huu 7 sarta hanaid hureed 6 hnog antibiotek uugaad neg l sn bolohgu haluuraad tsefamed gd taria 2 hnog tariulj bga tegsn baas n aygu shingen taria unerte guilgeed bn. Ene tariag iim jhn huuhded tarij boldiimu er n yuni taria ve ?

Сайн байна ууу. Эмчийн заавраар тариа хэрэглэсэн бол үзэж байгаад шаардлагатай болоод л тарьж байгаа болов уу. tsefamed гэдэг тариа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. баас нь шингэн байгаа бол гэдэсний микрофлори тэнцвэржүүлдэг бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Хүүхдэд шингэн уулгахын зэрэгцээ сайн хооллох хэрэгтэй. Ам залгиурын салстыг сайн шалгаарай. Тууралт толбо байгаа эсэхийг.Гэдэсний тикрофлори дэмжих зорилгоор бифидумбактерыг нэг шилтэйг бүтнээр нь 6 цагийн зайтай хоолны үеэр нь уулгах хэрэгтэй. 3 хоног уулгарай.

АСУУЛТ: Sn bnu ma hvhd 1oi 5 sartai oird utgun n hatad bhn 3,4 honojij hatuu harduu ungtei baasar baahn zuwulguu uguuch urd n hatdgv bsin

Сайн байна уу. Өтгөн хатуу байгаа бол хүүхэд шингэн бага ууж байна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хангалтгүй байгаагын шинж. Хүүхдэд өдөртөө 200-300мл шингэнийг хоолны хажуугаар бага багаар уулгах ёстой. Шингэнд нь хярам, баахуй цай, буцалсан ус зөгийн балтай ус байж болно. Нэмэлт хоолны зэсэнд тараг, чавганы шүүс оруулж өгвөл сайн. Хүүхдийг сайн хооллохын зэрэгцээгээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгөх зорилгоор бантанд хүнсний хэвэг 1-2 халбагаар нэмж уулгаж болно. Хүүхдийн хэвлийд нар зөв тойруулах бүлээн гараар зөөлөн иллэг хийж болно. /тослож байгаад/ Эмчийн заавраар гүрвэлзах хөдөлгөөнийг сайжруулах эм уулгаж бас болно.

АСУУЛТ: сайн байна уу? Хүүхэддээ витамин уулгах гэсийн одоо 7 сартай ямар витамин сайн вэ? Эмчээ?

Сайн байна уу. витамины сонголт олон. Гол нь Д витаминыг болон А, С витаминыг түлхүү агуулсан бэлдмэлийг сонговол сайн. Витаминаас гадна Д-г заавал урьдчилан сэргийлэх тунгаар уулгах ёстой. Витамины хувьд vitafilex-ийг сонгож 5мл-ээр өдөрт нэг удаа 14-21 хоног уулгавал үр дүнтэй. Мөн фэтком, биолизим, пиковит сиропоор сонгож хэрэглэж болно

АСУУЛТ: Sain bnu hvvhed maani odoo 11sartai ymar vitamin ogvol osolt shvd biend ni sain be ?

Сайн байна уу. витамины сонголт олон. Гол нь Д витаминыг болон А, С витаминыг түлхүү агуулсан бэлдмэлийг сонговол сайн. Витаминаас гадна Д-г заавал урьдчилан сэргийлэх тунгаар уулгах ёстой. Витамины хувьд vitafilex-ийг сонгож 5мл-ээр өдөрт нэг удаа 14-21 хоног уулгавал үр дүнтэй. Мөн фэтком, биолизим, пиковит сиропоор сонгож хэрэглэж болно.

АСУУЛТ: shud n urgahgui bn odoo 11 sartai 2hon shudte bn yu uguh we emchee bayarllaa.

Сайн байна уу. 11 сартай хүүхэд дээр доорооо нийлээд хамгийн багадаа 8 шүдтэй байх ёстой. Рахиттай, хоол хүнсээр кальци бага авсан хүүхдийн шүдлэлт оройтдог. Витамин Д уухын зэрэгцээгээр кальци уулгах хэрэгтэй. Кальцияглицерофосфат хэмээх эмийг 4 хувааж өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай. Хүүхдийн нэмэлт хооолны зэсэнд сүү, тараг, ээдэм зэрэг цагаан идээ, шаардлага хангасан нөхцөлд бэлдсэн өндөгний шар идүүлэхэд зүгээр.

АСУУЛТ: Sain bnuu Xuuxded 4 sart nemelt ugux xeregtei yu.dan xuxuur bga.

Сайн байна уу. 4 сартай хүүхэд жингээ сайн нэмж байгаа бол нэмэлт хэрэггүй. 5,5 сартайгаас нэмэгдэл хоолонд дасган оруулах хэрэгтэй. Яг одоогоор 4 сартай хүүхдийн ходоод нэмэлт хоолыг боловсруулах боломжгүй байгаа шүү. Харин хөхний сүүгээр цатгахгүй, жингээ сайн нэмэхгүй байгаа бол дутуу идсэн хоолыг зохицуулах сүүгээр нэмж угжиж болно.

АСУУЛТ: Sain bnu emchee manai huuhed torood odoo 13 honoj bn d vitamin uuj boloh uu?

Сайн байна уу. Жин гүйцэт төрсөн одоо 3кг-аас дээш жинтэй бол витамин Д-г зөвхөн урьдчилан сэргийлэх тунгаар ууж болно. Өрхийн эмч 7 хоног бүр ирж үзэх учраас тунг тааруулуулж Д-г ууж болно.

АСУУЛТ: Sn bnu emche..ohin min 3 sartai dan hohooroo hoollodog oiriin hed honogt hoho hohohdoo uurlaj uilagnad bolohgu helere tulhed bh uym 2.700 garad odo 6.100 bga yaj hohoo omnoh shig ni hohuleh ve...bayrlalaa

Сайн байна уу. Хүүхдэд өөр ямар нэгэн зовиур байна уу? Жингийн хувьд алдагдалгүй байна. Тиймээс хүүдийг уйлах тоолонд бус 2-2:30 минутын зайтай хөхүүлээд үзээрэй. Байнга хооллолт бүр дээр хөхнөөс татгалзаж уйлагнаж байгаа бол өвдсөн эсэхийг шалгуулаарай. Мөн өөр нэг шалтгаан нь амны хөндий үрэвсэлтэй байх, амны хөндийд тууралт гарсан эсэхийг сайн шалгаарай.

АСУУЛТ: sain bn u mnai ohin 3 sartai d vitamin uuj bga gar hul n bainga holrood bhiin d gee udurt 2 duslaar ugch bga bagadana gej bh u torsonoosoo hoish bainga l hodoo bsan yagaad holrood bdag yum bol o buur norgochihson yum shig holrohiin.

Витамин Д-ийн тунг хяналтын эмчдээ үзүүлж нэмэх нь зөв болов уу. 2 дуслаар бол урьчилсан сэргийлэх тунгаар ууж байна гэсэн үг. Хөлрөлт намдахгүй байгаа учраас тунг нэмэх хэрэгтэй байна. Эмчид үзүүлж рахитын бусад шинжүүд байгаа эсэхийг шалгуулаад тунг нь тааруулж уулгаарай. Агаарт гаргах нь сайн боловч нарны туяанд арьсыг шарж витамин Д-г байгалиас авдаг юм. Одоо нарны туяанаас Д-г авах боломжгүй учраас эмээр нөхөж ууна.

АСУУЛТ: D vit hedn saraas hedn sar hurtel uudag be?

Сайн байна уу. Хүүхэд 1 сартайгаасаа эхлэн витамин Д -г урьдчилан сэргийлэх тунгаар 2 нас хүртлээ уух хэрэгтэй байдаг. Хүүхдийн Витамин Д-ын тунг эмч үзэж байж тааруулна. шаардлагатай бол эмчилгээний тунгаар витамины тунг нэмэгдүүлж болно. Хүүхэд 1 сар хүрээгүй байхдаа рахитын шинж илэрвэл витамин Д-г мөн ууж болно. Зуны улиралд Витамин Д уухыг тур завсарлуулдаг.


ПҮРЭВ гариг бүр 13:00-15:00 цагийн хооронд ЭМЧИЙН БУЛАН явагдаж байна.
Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС https://www.facebook.com/HuggiesMongoliaOfficial