card

БАГИЙН АЖИЛЛАГАА

Манай компанийн ажилтан бүр багийн үр ашигтай хамтын ажиллагаа амжилтанд хүргэдэг гэдгийг ойлгож бие биенээ дэмжин ажилладаг. Хамт олны ажлыг үр дүнд суурилан үнэлж дүгнэснээр тухайн багийн гишүүн өөрийн хүссэн үр дүнд хүрэх, өөрийн сурсан арга барилаараа ажлаа хийх боломжийг олгодог. Компанийн ажилтан бүр хүнлэг байж, бие биендээ чаддаг, мэддэгээ зааж сургах, бусдыгаа урамшуулахыг уриалдаг.

КОМПАНИЙН СОЁЛ

Манай компани ёс зүйг дээдэлсэн, нээлттэй, хамтын ажиллагааг эрхэмлэсэн, хүн бүрийг ижил тэгш боломжоор хангасан, шинэ санаачлага, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн байгууллага юм.

МАНЛАЙЛАЛ

Манай компанийн ажилтнууд манлайлагч байж, тасралтгүй сайжруулалт хийж, суралцагч хандлагатай байж чаддаг бөгөөд албан тушаалын болон хувь хүний хувьд өсөн дэвжих бололцоогоор хангадаг. Бид хүн баялгийн эрдэм мэдлэг, ур чадварыг үнэлэн дээдэлдэг.Бид шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажлын байр санал болгохдоо таатай байдаг. 

СУРГАЛТ, ХӨГЖИЛ

Бид дэлхийн зах зээлд нэр хүндтэй компаниудтай хамтран ажилладаг бөгөөд тэдний туршлага, арга барилаас ямагт суралцах боломжтой бөгөөд ихийг хийж бүтээх тэмүүлэл, чадварыг урамшуулж байдаг. Манай компани бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг учраас бизнесийн олон чиглэлд хөрвөн ажиллах туршлага хуримтлуулж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. Манай компанийн ажилтан бүрт өөрийн шинэлэг бүтээлч санаа, оновчтой шийдлээ амьдралд хэрэгжүүлэх боломж нээлттэй байдаг бөгөөд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд ямагт бэлэн байдаг.
Компанийн хэмжээнд ажилтан хоорондын хамтын ажиллагаа, харилцааг дэмжих, ажил амралтын зохистой харилцааг бий болгох, амралт чөлөөт цагт зориулж урлаг, спортын арга хэмжээг төлөвлөгөөтэй зохион байгуулдаг.

ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ

Шинэ ажилтан компанид элсэн орсон даруйд Шинэ ажилтны чиглүүлэх сургалтыг зохион байгуулдаг бөгөөд компанийн бүтэц зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагаа, соёл, мөрдөгдөх дүрэм, журам гэх мэт мэдээллийг ажилтанд танилцуулж богино хугацаанд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Шинэ ажилтан компанид элсэн орсон даруйд Шинэ ажилтны чиглүүлэх сургалтыг зохион байгуулдаг бөгөөд компанийн бүтэц зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагаа, соёл, мөрдөгдөх дүрэм, журам гэх мэт мэдээллийг ажилтанд танилцуулж богино хугацаанд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Ажилтан өөрийн карьерийн сонирхол, ур чадвар дээр үндэслэн карьерийн төлөвлөгөөтөй байдаг бөгөөд компани үүнд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ажилтны өөрийн ур чадвар сонирхолд нийцсэн ажлын байранд байршуулах, ур чадварын үнэлгээ хийх, гүйцэтгэлийн үнэлгээ хийх, сургалт хөгжлийн  төлөвлөгөөг ажилтантай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр ажилтанд дэмжлэг үзүүлдэг.

ЦАЛИН УРАМШУУЛАЛ

Компанийн ажилтан бүрийг өсөн дэвжих боломжоор ижил ханган, ажлын үр дүнтэй уялдсан цалин, урамшууллын шударга бодлоготой юм. Бид ажилтнууддаа тогтвортой ажиллах, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх нөхцлийг нь бүрдүүлж өгөхийн тулд тав тухтай ажлын орчин, зах зээлд өрсөлдөхүйц цалин, өөрийгөө хөгжүүлэх боломжоор ханган ажилладаг.

 

Contact Seller