ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.08.27
АСУУЛТ:  Sn bnu.1asuudal garad bn.hariulj tus bolooch emchee.suuliin ued nuhurteiguu dotno haritdaand orohoor l minii emzeg erhten mani horsood uwduud bh yum.teged hed honogto horsoh ni ogt zugeer bolohgui yuma.urid ni muguntsurtuj bsan.ue ue huduldug l du.ternees bolno gj bhuu? Bur gaihaad bn.tuslaach?

Үтрээ болон умайн хүзүүний үрэвслийн үед бэлгийн харьцаанд орсны дараа хорсох, өвдөх зовиур илэрч болно. Мөн мөөгөнцөрийн үрэвслийн үед дээрхи шинж илэрнэ. Ттиймээс та үрэвслийн эсрэг эмчилгээ болон мөөгөнцөрийг заавал эмчлүүлэх хэрэгтэй байна.

АСУУЛТ: Сайн байна уу? Миний асуултанд заавал хариулаад өгөөрэй гуйж байна. 7 сарын 8 нд нэг бариач судас барьчаад нэг өндгөвч чинь өрөвсөлтэй байна гээд тан бичиж өгсөн юмаа тэрийг нь уугаад 2 долоо хоногийн дараа хэлүүний хажуугаар үү шиг юм гарчихлаа (бэлгийн харьцаанд ороогүй) тэгснээс хойш тангаа уугаагүй яаж зүгээр болгох вэ санаа зовоод байна. Зөвлөгөө өгөөч баярлалаа.... Мөн үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай бол хаана хандах вэ?

Та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлогоо хийлгээрэй. Эмч нь хараагүй үзээгүй болхоор шууд зөвлөгөө өгөх боломжгүй байна. Тиймээс та харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж бэлгийн замын ҮҮ өвчин үү ? эсвэл арьсны гаралтай ургацаг уу? гэдгийгээ оношлуулаарай.

АСУУЛТ: Bi oiriin 1 2 jildee jirmsen bolmoorgui bga ymaa. Thr jiremsnees hamgaalah em uusan ni deer uu? Bur hamgaalalt tawuilsan ni deeruu ta nadd zowolgoo ogoooch Tgd emegteichuudiin buren shinjilgee ogh gsiin haanahiin ali emleg cn be?

Та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд бүх шинжилгээнд хамрагдах боломжтой. Хамгаалалтын хэрэгслүүдийн хувьд бол өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг бөгөөд тухайн хүний сонголт л байдаг. Хэрэв та төрсөн бол бүх аргаас сонголтоо хийх боломжтой . Харин төрөөгүй бол бугалганы суулгац болон дааврын эмийг ууж болно.

АСУУЛТ: Сайн байна уу, үнэхээр зөвлөгөө авах хэрэгтэй байна.10аад хоногийн өмнө хамгаалалтгүй гадаа бэлгийн харилцаанд орсон тэгээд гада хүйтэн бсан.Тэрнээс хойш шээхээр сүвэн дотор хорсож зовиурлаад бас өмнө нь өнгөтэй юм гарж байгаагүй, одоо шар ногоон өнгөтэй зунгаг шиг юм байнга гараад байгаа, гэхдээ загатнадаггүй .Энэ БЗХӨ үү эсвэл даарснаас болсон юм болвуу ийм шинж тэмдэгтэй ямар өвчин бэ. Бас эмчилгээг нь та хэлж өгөөч тэгэхүү чатаар.Хариу яааралтай хүлээж байна?

Бэлгийн хавь талд орсны дараа шээсний сүвээр хорсож өвдөх үтрээнээс идээрхэг ногоон туяатай ялгадас их хэмжээгээр гарах нь заг хүйтэн өвчний шинж тэмдэг юм. Энэ нь гадаа хүйтнээс шалгаалахгүй бэлгийн замаар дамждаг халдварт өвчин. Та мазокын шинжилгээгээр дээрхи өвчин мөн үү биш үү гэдгийг оношлуулаарай.

АСУУЛТ: Sain bnuu emchee?? tanias 1zuil asuuh gesn ymaa Feminyl gdg jiremsnees hamgaalh emiig uugaad 7sar bolsiin humuus ih uuh muu gheer n 1sar uuhku bjad draagn biynii ym irhdee urgeljluulj uuwal zugeer boluu??

Дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг учраас залуу насны бүсгүйчүүд болон жирэмслэх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд тиймч тохиромжтой биш /удаан хугацаагаар хэрэглэх нь/

АСУУЛТ: Сайн байна уу? Өдрийн мэнд. Би төрсөнөөсөө хойш хэд хэд эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлэх болгонд үрэвсэлтэй гээд эмчилгээ бичиж өгөөд тэрийг нь хийлгэдэгч зүгээр болохгүй юм. Доошоо бага зэрэг үнэртэй цагаан юмны хэмжээ ихэсээд байна. Би өөрөө спирал тавиулсан юмаа. Тэгээд биений юм нэг ирэхээрээ маш их хэмжээтэй 7 8 хоног ирээд дараачых нь бараг 35аас 45 хоногийн дараа ирээд хэлбэлзээд байх юмаа. Бас нүүрээр маш их юм гараад байдаг. Жирэмсэнээс хамгаалах эмийг дааварын зохицуулалт маягаар хэрэглэж болох уу? Ямар эм яаж хэрэглэх вэ? Мөн цагаан юм гараад байгаад ямар эмчилгээ хийлгэх вэ?

Үтрээний үрэвслийг эмчлээд үр дүнгүй бол үүсгэгчийг тодруулах шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Түүний эсрэг тохирсон эмчилгээнд эмчлэгдэнэ. Спирал нь умайн салстыг цочроодог учраас сарын тэмдэг их хэмжээгээр 7-8 хоног үргэлжилэн ирдэг. Харин мөчлөгийн хувьд 21-40 хоног ирж байгаа бол хэвийн гэж үзнэ. Таны хувьд сарын тэмдгээ ирсний 5 дахь хоногоос спиралаа авхуулаад эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй байх болов уу. эмчилгээг 10-14 хоног хийлгээд сарын тэмдэг ирэх үеэр спиралаа дахин тавиулах боломжтой. Энэ хугацаанд жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг 1 сар ууж болно.

АСУУЛТ: Sn bna uu Zovolgoo avah gesen yumaa Mini utreenii yag amsar deer n jijij jijij zuil garaad Olon jil bolj bna Tuhain uyd n uzuulhed Emch toogoogui. Ene yu yum boloo gart medregddeg...xaaya zagtnaad ch bh shig bdag yum. Odoo bol torood 6 sar bolj bn bzxo ovchilj bgaagui. Bayrlalaa

Хэрэв бэлгийн замын ямар нэгэн халдвар байхгүй бол та арьс өнгө, харшлын гаралтай зүйл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.

АСУУЛТ: O mend vtreni ehogr hawdar vnen onoshlogdohu horgvi hawdar hortoi bolohu dahij ymr shinjilge ogch ymr emchilge hilgeh we yawal dr we?

Сайн байна уу. үтрээн эхо-оор ургацаг болон хавдарыг оношлож болно. Гэхдээ хортой болон хоргүй гэдгийг ялган оношлохын тулд зайлшгүй эс болон эдийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хоргүй хавдраас хортой хавдарт шилжих тохиолдол олон бий. Хавдрын шинж тэмдэг илэрсэн бол 6 сар тутамд эмэгтэйчүүд болон хавдрын эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Эмчилгээний тактик харилцан адилгүй байх бөгөөд зөвхөн эмчийн хяналтанд хийлгэнэ.

АСУУЛТ: нэг юм асууя, төрсний дараах оёоо минь задраад эдгэчихсэн бх, угаах үед эвгүй тэмтрэгддэг, бас найтаах спортоор хичээллэх үед шээс дусагнаад бдаг. Үүнийг яаж хэвийн болгох вэ, ямар үгэтэй бдаг бол?

Үтрээ оёулах мэс ажилбарыг тухайн хүний хүсэлтээр хийнэ. Хэрэв та залуу бол булчин агшаах дасгал хийж үзээрэй. Үр дүнгүй бол мэс ажилбараар хэвийн болгох боломжтой.

АСУУЛТ: uduriin mend. asuuh bolomj baigaa deer heden zuil asuuh gesen ymaa. sariin temdeg mash ih uwdulttei irj bnaa ene yg yunaas bolj yagaad ingej baigaan boloo. sarnii temdegees bolj bvvr buuljis hvreh tolgoi ergeh bvvr uhaan aldah hvrtelee tiim ih uwdulttei ireh ymaa? bvvr belgiin hawitald orohod hvrtel zarimdaa uwdunu. yg ymar ymnaas bolood ingedegiig heleed uguuch? mun BZXU tei baisan ni tsaashdaa ervvl mended her hor nuluutei baidag ym bol? BAYRLALAA

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь олон шалтгаантай. Үүнд: Хүүхэд төрүүлээгүй өсвөр насны охидод дааврын гаралтай өөрчлөлтийн улмаас өвдөлттэй ирэх, Үрэвслийн гаралтай өвчнүүдийн үед мөн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мэдэрлийн гаралтай, тархины үйл ажиллагааны өөрчлөлттэй тохиолдолд мөн өвдөж ирэх тохиолдол бий. Эдгээрээс аль нь болохыг ялган оношлохын тулд зайлшгүй эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

АСУУЛТ: Sn bnuu odoi bi 20nastai medegdehgvigeer hvvhed zulbasan bj bolhuu? zulbasnii daraa hvvhed olh bolmjtoi yu ?

Өөрт мэдэгдэхгүйгээр ураг зулбасан байх боломж үгүй. Зарим охидууд жирэмсэн болсноо мэдэлгүй байснаас ураг зулбах үед сарын тэмдэг ирж байна хэмээн ойлгож анзааралгүй явсаар цус алдаж хүндрэх тохиолдол бий. Харин ямар нэгэн зовиургүйгээр гэнт доош цус гарч ураг зулбах тохиолдлууд ч бас бий. Та яг аль утгаар нь асууж байна вэ? ....Зулбасаны дараа хүүхэд олох боломжтой.

АСУУЛТ: bnuu bi ondgowchii xagalgaand orood zuun taliin ondgowchoo awaxulsan teged 6 sarin dara irj baruun tala sowliulere gsen ene xooron jiremsenes xamgalax suulgats tawiulj boloxuu? bas utree bagasgax mes ajilbar xiilegwel xor nolootei yu?

Жирэмслэлтээс хамгаалах суулгацыг тавиулах боломжтой. Гаж нөлөө нь үтрээгээр бага багаар цус үзэгдэх. Үтрээ багасгах мэс ажилбарт өндгөвчний үйл ажиллагаа нөлөөлөхгүй. Тухайн хүний өөрийн сонирхолын дагуу хийх заалттай.

АСУУЛТ: Sain baina uu? Bi 37 weektei jiremsen. Mazokin shinjilgee ugsun chin tsagan es 25-26 garad geksikon laa hiigeed dahiad shinjilge ugsun chin 25-30 garSn bn. Turhuusuu umnu urevslee yaj darag ve? Hynaltin emch maani dotuur ugalga hine gehin? Dotuur ugalga hiilgej bolhuu? Sedreelt uguud hugatsaanAsa umnu turchihgui bga? Bayrlalaa

Үрэвслийн эсрэг лаа хийсэн бол дахин лаа хийх шаардлагагүй. Харин уухаар Метронидазол 0,25-аар өдрийн 3, үрэвслийн эсрэг антибиотик / ципрофлоксацин, Флимоксинсолютаб/ гэх мэт эмийг өдрийн 3-аар 5 хоног ууж болно. 37 долоон хоногтойд шаардлагатай л биш бол дотуур үзлэг хийхэд тохиромж муутай шүү. Онцгойлон шаардлагатай савны ам нээгдэн төрөх дөхсөн бол хяналтын эмч үзлэг хийж болно. Харин үтрээний толь тавьж умайн хүзүүг харж бол болно.

АСУУЛТ: Osoltgui jiremsen deeree urevsliin nevchdestei gj hariu garaad emchilgee hiilgeseen. Hevteed baival bor zuil garah n bolih uu? Unuudur bol garsangui. Poliin huchlee uuj bgaa.

Та өсөлтгүй гээд цэвэрлүүлээд эмчилгээ хийлгэсэн бол одоо хэвтэх шаардлага бол байхгүй. Харин ч хөдөлгөөний идэвхижүүлэх хэрэгтэй. 14 хоногийн дараа дахин ЭХО-д харуулаарай.

АСУУЛТ: Sn bnuu. Biynii yum irehees omno mon duussan daraa, bor har ongotei yum garaad bhin ene yuniih yum boloo zovolooch bayrlalaa.

Сарын тэмдгээс гадна хүрэн бор өнгийн цусархаг зүйл гарах нь ихэвчлэн үрэвсэлт өвчин болон хавдарын үед илэрдэг. Умайн хавдар байгаа эсэийг тодруулахын тулд ЭХО-оор харуулна, харин үрэвслийн гаралтай өвчин байгааг эмчийн үзлэг болон мазокын шинжилгээ болон бусад дагалдах онош тодруулах шинжилгээ хийлгэнэ.

АСУУЛТ: 6sard үр хөндүүлсэн тэр.үед Эход харуулахад.ямар ч хуралдсан үлдэц байхгүй гэж байсан.харин дараа.нь бэлгийн хавьталд орсны дараа хүрэн бор өнгийн цусархаг зүйлс гараад бна ер нь бол.бэлгийн хавьталд орсны дараа байнга гардаг тэгээд.бэлэг.эрхтэн загтнаад байх боллоо.надад зөвлөгөө өгөөч. Баярллаа

Таны зовиураас харахад онош дотруулах шинжилгээ өгөх хэрэгтэй байна мөн үтрээний болон умайн хүзүүний үзлэг хийлгэж оношийг тодруулах хэрэгтэй. Шинжилгээнд: Мазок, серологи болон PCR-ийн шинжилгээ хийлгээрэй. Шинжилгээ үзлэг дээр тулгуурлан зөвөлгөөг өгдөг учраас та харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

АСУУЛТ: Сайн байна уу нэг талын хөх өвдөөд жаахан өнгөгүй шингэн гараад байна ямар шинжилгээ өгөх вэ хувийн эмнэлэгт шинжилгээ өгч болох уу ?

Та хавдар судлалын үндэсний төвд мамографийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

АСУУЛТ: Sain bnyy..ta bvxend ajiliin amjilt xvsie..asyylt bna..bi 37 toi..neg xvvxedttei odoo 16 xvrch bgaa...jiliin daraa jiremslex tuluwluguutei bgaa...ter boltol gaj nuluugvi yaj jiremsleltees xamgaalax we..xariylj uguurei ...bayarlla

Гаж нөлөө багатай жирэмслэлтээс хамгаалах арга бол бэлгэвч. Бусад хамгаалах аргууд нь өөр өөрийн гэсэн онцлог давуу тал болон гаж нөлөө бий. Харин таны өөрийн тань сонголт чухал. Дааврын бэлдмэл хэрэглэх бол жирэслэхээр төлөвлөж байгаа хугацаанаасаа 3 сарын өмнө эмээ уухаа зогсоох хэрэгтэй. Учир нь дааврын хамгаалах хэрэгсэл нь өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг ба эмээ зогсоосны дараа 3 сарын дотор өндгөвч эргэн идэвхижиж, үйл ажиллагаа нь хэвийн явагдана.

АСУУЛТ: Sain bnuu? Nogoon ungiin hurts unertei ylgadas garaad bgaa ym ldaa. Emegteichuudiin duurgiin emnelegt uzuulehiin tuld zailshgui urhiin emcheesee bichig awj bj ochdog ymuu?

Анхан шатны үзлэгээр шат дамжин үзүүлэх зарчим бий. Гэхдээ харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид шууд үзүүлэх боломжтой.

АСУУЛТ: одоогоос бараг 5 6 жилийн өмнө миний бэлэг эрхтэн дээр батга шиг юм гараад тэрийг шаххаар яг д батга шиг юм шахагдаж гараад тэгээд арилдсан юм саяхан бас 2ширхэг тийм юм гараад шахаад 1 нь арилаад нөгөө нь жоохон юм үлдцэн гүйцэд арилахгүй байх юм энэ юу юм бол өмнө нь гарахад тэрнээс хойшхи хугацаанд ч гэсэн эхо мазокийн шинжилгээ өгч байсан үрэвсэлтэй байна гэхээс өөр зүйл хэлж байгаагүй энэ юунаас болж гардаг юм болоо та тайлбарлаж өгөөч

Бэлэг эрхтний үсний сүв бохирдсоноос батгаших шинж илэрч болно. Гэхдээ үзлэг хийж оношийг тодруулах хэрэгтэй байна таны бичсэн зовиураас шууд зөвлөгөө өгөх боломжгүй тул мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

АСУУЛТ: Sain bnuu? zowolgoo awah gsiimaaa , manai eej 37nasta xvvxed gargaad 2jil garan bolj bnaa biynii ym n eroosoo irehgv ym ene yuunaas boldog ym boloo? Huwiin yanz bvriin emnelegt vzvvvlxeer irnee hvlee geh ym? Biynii ym irehgugees bolood mash ih targalaad bnaa ene yuunaas boldin bolooo?

Өмнөх төрөлтөнд нь хэдий хугацааны дараагаар сарын тэмдэг нь ирж байсан бе ? Гэдгийг мэдмээр байна. Удаан хугацааны дараа ирсэн бол хүлээх хэрэгтэй. Харин үгүй бол ЭХО-оор умайн салстын зузаан, өнвгөвчний үйл ажиллагааг харуулах хэрэгтэй. эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөөг авбал илүү үр дүнтэй байна. heart emoticon

АСУУЛТ: Sn bnauu testeer vzeed 10honoj bna 2zuraas garsan jiremsen gj medsenees hoish haya haya davsag yumuu hewliigeer zovuurtai bas nuruu uvduud bhiin ene yuniih ve? odoo sar garantai. Bas test zarim tohioldold buruu garahuu 7; 7 honogiin zaitai 3 udaa vzsen suuliinh ni 2zuraas garsan?

Жирэмсэлсэн магадлал өндөр байна. Тиймээс та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орж холбогдох шинжилгээнүүдийг өгөөрэй. Хэвлий ууц нуруугаар өвдөж байгаа бол умай тонус өгч ураг зулбахыг завдаж байж болзошгүй. Хяналтанд орох хэрэгтэй.

АСУУЛТ: Өсөлтгүй болсон жирэмслэлтийг авхуулаад дараа нь цусны шинжилгээгээр яг ямар шалтгааны улмаас өсөлтгүй болсон нь гардаг юм уу? сарын дараа цусны шинжилгээ өгөхөд хариун нь зөв гарч чадах болов уу? Эдийн шинжилгээний хариу нь 14 хоногийн дараа гараад цусны шинжилгээ өгөөрэй гэсэн юм тэгээд ажил амжихгүй явсаар байтал сар болчлоо...Ер нь яаг голдуу ямар шалтгаанаар өсөлтгүй жирэмслэлт болдог юм бол ? Тэгээд бас нэг талын өндгөвч их зовиуртай өвдөх юмаа. Заавал шинжилгээний хариугаар эмчилгээ хийлгэх ёстой юу?

Ураг бүрэлдэн тогтсоноор эхтэй холбогдон эхсээр дамжин хоол тэжээлийг авч өсөлт явагдана. Энэ процесийн хэвийн явагдах үйл ажиллагаанд алдагдал гарах шалтгаан нь олон байдаг ч ихэвчлэн төрөл бүрийн гаралтай үрэвсэлт өвчнүүд, биеийн организмын дархлаа сулрах, цус багадалт, ихэсийн эмгэгүүд зэргээс шалтгаалан ураг өсөлтгүй болдог. Цусны шинжилгээгээр үрэвслийн гаралтай өвчин байгаа эсэхийг оношлохын тулд юм. Зайлшгүй шинжилгээний хариуны дараа эмчилгээ хийлгэнэ. Цусны шинжилгээг хэдий хугацааны дараа өгсөн ч хариу нь зөв гарна.

АСУУЛТ: sain bna uu Bi neg zovolgoo avii bid hoyr hongon helberiin saaljiltai hoyr saaljiltai hunees ovchtei huuhed garah uu eruul huuhed garah uu,Zarim humuus blohoor zugeer eruul huuhed garna gerihen blohoor ta hoyroos ovchtei huuhed geed.Nadad zovolgoo ogch tuslaach hariu bicheerei?

Генийн түвшинд удамшлын гаралтай өвчин нь удам дамжих хандлагатай байдаг. Гэхдээ та 2-ын хувьд саажилтаас шалтгаалан урагт нөлөөлнө гэсэн баталгаа байхгүй ээ. Эрүүл хүүхэд төрөх боломжтой. Тиймээс та ЭХЭМҮТ-д генетикийн шинжилгээ хийлгэж болно.

АСУУЛТ: mni sariin mochlog 23 xonogtoi ymaa.Yaj xyanlii xotlox bee zaaj ogoch?

Сайн байна уу. Сарын тэмдгийн ирсэн өдрөөс дараагийн ирэх өдөр хүртэлхи хугацааг сарын тэмдгийн мөчлөг хэмээн үзнэ. Та 23 хоногийн мөчлөгтэй бол сарын тэмдгийн 7 дахь хоногоос жирэмслэх магадлалтай үе гэж үзнэ, энэ жирэмслэх хоног нь 7-10 хоног үргэлжилнэ. Сарын тэмдгийн хуанли хөтлөхдөө 23 хоногийн сарын тэмдгийн 7-10 хоногийг онцгойлон тэмдэглэж жирэмслэлтээс хамгаална.

АСУУЛТ: Sain bn uu.bi nodnin jilees exleed xolorood bdag blchloo yahawee zoblogoo ogch tuslaach?

Сайн байна уу. Таны нас хэд вэ? Хэрэв цэвэршилтийн өмнөх насанд буюу 45-аас дээш настай бол цэвэршилтийн өмнөх шинж тэмдэг илэрч байж болзошгүй. Бусад тохиолдолд хөлрөх маш олон өвчний шалтгаантай байдаг учраас ялган оношлуулах хэрэгтэй шүү.

Пүрэв гариг бүр 15:00-17:00 цагийн хооронд ЭМЧИЙН БУЛАН ЯВАГДАЖ БАЙНА.