ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна. 2015.04.23

АСУУЛТ: Sain bnu bi jilin omno sawnii gaduur jiremselsen tegd hagalgaan orson em 2jilin daraa jiremselwel zvgeer gens bas orowsoltei bna gesen emchlvlehgvi bol Shias sawnii gaduurh jiremlelt bolno gesen orowsoloo emchlvvlegvi testr vzehd 2zuraas garaad bna ahiad sawnii gaduur jiremselsen ym bolwuu emlegt vzvvlhees aigad bh Yamaa yahaa medhgvi bnaa.
 
Хэрэв тестээр 2 зураас гарч байгаа бол жирэмсэн байх магадлалтай байна. Тиймээс ЭХО-оор бататгах хэрэгтэй. Хэрэв эхо-д харагдахгүй бол ХГ- ийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэхүү шинжилгээгээр жирэмсэн байгаа эсэхийг оношлоно. 4-8 нидельтэйгээс энэхүү эхо-гоор жирэмслэлт умайд уу? эсвэл умайн гадна явагдаж байна уу? гэдгийг тодорхойлдог юм.
 
АСУУЛТ: snuu bi gadd surdag uma say irehdee gariinhaa bulchind suulgats tawiulsan 3 jiliin omno topj bsan anx uda suulgats tawiulsan bogood xer naidwartai esexiin medehgui bn zarimda jiremsnii shinj temdeg ilerdeg testerr uzexeer boloogui bdag suulgatsiin talaar iluu delgerengui medeelj ogno uu bayrlalaа.
 
Суулгац болон жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг та ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА ALBUM- аас уншина уу.
 
АСУУЛТ: Сайн бна уу? Бэлгийн харьцаанд орсны дараа л яг цистид хөдөлж бгаам шиг өвдөхийн.эсвэл цистид хөдөлчидөг юм болов уу? (Дараа нь байнга угааж цэвэрлэдэг)
 

Бэлгийн хавьтлын үед ямар нэгэн эмгэг байхгүй бол өвдөлт өгөх ёсгүй. Бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин эмгэгийн үед бэлгийн хавтлын зовиур илэрдэг учраас харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчдээ хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn bnu bi neg. Ondgovchtei guursan hooloi hoeuula bhgui iim bhd ur suulguulj bolh bolu ?
 
Та ЭХЭМҮТ болон үр суулган шилжүүлэн кабинетад очиж эмчийн зөвлөгөө аваарай. Таны өвчний түүхтэй танилцсаны үндсэн дээр тодорхой зөвлөгөөг өгөх боломжтой болдог.
 
АСУУЛТ: Сайн байна уу, юм асууя Жирэмснээс хамгаалах дааврын эмнүүд нь хүн хүний биед өөр өөр байдлаар нөлөөлдөг гэж сонссон. Зарим нь уухаар хөх томорох, таргалдаг гэсэн, энэ үнэн үү? Ийм ямар эм байдаг болоо? Миний хувьд таргалья гэж боддог юмаа, хэтэрхий туранхай болоод тэр юмуу хөх жижигхэн байдаг. Зөвөлгөө өгөөч, баярлалаа.
 
Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл нь таргалуулах үйлчилгээ байдаггүй. Зөвхөн идэх дуршлыг нэмэгдүүлж хөөнгө үүсгэх хандлагатай байдаг. Та хэрэв таргалахыг хүсэж байгаа бол дааврын бэлдмэлээр бус өөр аргаар жин нэмхийг хичээгээрэй.
 
АСУУЛТ: sariin temdeg irehgui 3 sar bolj baina ene yuunaas bolson be eswel hewiin uzegdel uu ?\

Та оношыг тодруулхын тулд та эхо-д харуулах хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sn bnu. Nadad heden asult bnaa.Bi odoo 24tei hvntei untaj bgaagui. Ene ni bied surug nuluutei yu? bi yamar neg gormonii dutagdaliin em uuh shaardlagatai yu? Nvvren deer jijig yum garhaar zarim hvmvvs vvntei holboj tailbarlaad bh yum ene vnen bolovuu? Bas hvntei untagui bol emegteichvvdiin emch der hamagui ochij bolohgui geh yum ene vnen bolouu? Ochivol ymar gazariig sanal bolgoh ve? Bayrlalaa
 

Таны насанд бэлгийн хавьталд ороогүй байлаа гээд гаж нөлөө байхгүй.
 
АСУУЛТ: Сайн байна уу Эмчээ Би 27той,Тэмбүүгийн халдвар аваад 12 сарын сүүлээс 2 сарын эхэн хүргэл эмчилгээ хийлгэсэн юмаа, Тэгээд нөгөө хэмжээ нь 12 болтлоо буурсан байна гээд намайг 5 сарын дундуур ирээрэй гэж хэлсэн, Гэтэл би 3-н 7 хоногийн өмнө хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орчихсон юмаа, Тухайн хүнд би халдвар өгсөн гэсэн үг үү, Би ахиж уулзвал яахаа мэдэхгүй байна, Мөн нүүрэн дээр маань маш их юм гараад байгаа нь даавартай ямар нэг байдлаар холбоотой байдаг гээд байх юмаа. Энэ биений юм тогтворгүй бөгөөд өвдөж ирдэгтэй холбоотой байдаг юм уу, Хаана ямар эмнэлэгт үзүүлбэл зүгээр гэдгийг хэлээд өгөөч,Баярлалаа .
 
Тэмбүүгийн халдварыг эмчилсэн ч цусанд титр илэрч байдаг. Титрын хэмжээ буурах нь эмчилгээнд үр дүнтэй байна гэсэн үг. Нэгэнт эмчилгээний дараагаар бэлгийн хавьталд орсон учраас цаад хүн тань халдвар аваагүй байна. Сарын тэмдгийн алдагдалтай бөгөөд нүүрээр юм гарч байгаа бол жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлийг хэрэглэж болно. Харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүднхээ эмчээс зөвлөгөө авч эмээ сонгоорой.
 
АСУУЛТ: sain bna uu jiremsleltees hamgaaldag taria bdag gej sonsson 3 jiliin hugatsaatai bdag ym uu dvvrgiin emnelegt hiij ogdog boluu hariu helj ogooch.
 
Өрх болон дүүргийн эмнэлэгүүд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдээр хангагдсан байдаг. Жирэмслэлтээс хамгаалах тарианы хувьд 1-3 сарын хугацаатай байдаг. Өрхийн эмнэлэгтээ хандаж тариагаа хийлгэж болно.
 
АСУУЛТ: Hi odo bi 24 nastai huhnii tolgoi bhgvi, hvmvvs garara irmeed bai geh yum tgd ch oroldod bhar hundvvr bolod bhin yaj gargah we emchilge bdag yum bolowu?? Bs neg yum asuuj bolohuu? Haritsaand orosni dara huuraishaad horsoh yum yawal der we ?
 
Хөхний толгойг хуурай эмэрвэл хорсоно. Тос түрхээд зөөлөн массаж хийж эмрэх хэрэгтэй. Хөхний толгой гаргадаг тусгай соруул эмийн сангуудад байдаг. Бэлгийн хавьтлын үед сэтгэл зүйн бэлтгэлийг хангах хэрэгтэй. Сэтгэл зүй бэлтгэлгүй бол шүүрэл ялгарахгүй хуурайших хандлагатай байдаг. Үтрээ болон умайн үрэвслийн үед бэлгийн хавьтлын үед хорсох зовиур илэрч болно.
 
АСУУЛТ: Haldvart dr ochij uzuulehed ymar bichig barimt heregtei bdg bol? Bas heden tugrug :((( zaaval hariulj ugnuu ?
 
Та халдвартад ямар чиглэлээр үзүүлхээсээ шалтгаалан хэрэв та эмэгтэйчүүдийн чиглэлээр үзүүлэх шаардлагатай байгаа бол дүүргийн эмэгтэйчүүдийн эмчээсээ 13 А бичүүлэн аваад очиход үнэ төлбөргүй байдаг. ДОХ БЗХӨ-ний тадаархи зөвлөгөө авах гэж байгаа бол үнэ төлбөргүй үздэг.
 
АСУУЛТ: sn bnuu 8 sartai jiremsen bhda dawtan shinjilgeege ughud tenbv. gdg uwchin ilersen. tgd ugzgunduu 1 udaa taria hiilgesen. hvvhed maani eruul saruul tursun ch haldchihaagvi bga gj sana zowood bhin.1 uda taria hiilged bvren edgereh bolwuu? hariulj uguuch.
 
Тэмбүү өвчний үед стандарт эмчилгээ нь 3 удаа эмчлүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв таны шинжилгээ шинээр илэрсэн байна уу? эсвэл хуучин өвдөж байсан уу гэдгээс шалтгаалан эмчилгээний тактик өөр байдаг. Та үнэхээр эргэлзээтэй байгаа бол хүүхдийг шинжилгээнд хамруулж болно. Та ЭХЭМҮТ болон харьяа дүүргийн хүүхдийн эмчдээ хандаарай
 
АСУУЛТ: Sain baina uu bi odoo dongoj 20n nastai bi hvntei untaj ntr er bolj bgaagvi ee getel minii dooroos bvr bainga tsag vrgelj tsagaan ym mash iheer garhiin yaahuu nadad tuslaach hvmvvsees asuuhaar tsagaan ym ih gardag hvn jiremseldeggvi geh ym ymar uchirtai ym bol helj ogch tuslaach mash ih Bayrlalaa.
 
Бэлгийн хавьталд ороогүй онгон хальс бүтэн үед цагаан зүйл үтрээгээр их хэмжээгээр гарах нь бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчин, цагаан хорхойтох өвчний үед элбэг тохиолддог. Зарим тохиолдолд заг хүйтэн өвчин ахуйн замаар халдварлагдсан үед идээрхэг ногоон ялгадас их хэмжэээгээр гардаг. Эмчид үзүүлээрэй.
 
АСУУЛТ: sain bnuu.emche.hagalgaa hiilgeed baruun undguvch umaitaiga avahuulaad jil garan boljin.solobgost durangiin hagalgaa hiilgesiin odoogoor eldev zoviurgui bga daavriin beldmel tos geh metiig heregleh shaardlagatai yu.bi tsagaan hoolton yuma hool undanda yug anhaarah ve.anar jimsnii beldmel heregledeg oor zovolgoo helj uguuch ?
 
Өөрт ямар нэгэн зовиур илрэхгүй байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сардаа нэг удаа ороход болно. Өөр нэмэлт эмчилгээ шаардлагагүй. Хэрэв цагаан хоолтон бол уур амьсгалтай холбоотойгоор уургийн бэлдмэл илүү их хэрэглэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн талаас цагаан хоололтонд харшлах зүйл байхгүй.
 
АСУУЛТ: sain bnuu. bi 29 nastai. 2 dh huuhdee toruulsen. bi turuud 9 sar bolj bna. sariin temdeg odoo boltol irehgui yumaa. tgd shawhraga 2 sar garan irsen duusaad neg nogoon tuyaatai yum garaad ehelsen emchid uzuulsen chin neg Gyno-betadine gdg laa ogson teriig ni hiigeed zugeer bolkuu yumaa. yawal deer ve. shinjilgee ogson chin haldwart owchin ilreegui.
 

Шинжилгээгээр ямар нэгэн халдварын гаралтай биш гэдэг нь батлагдсан бол үрэвслийн эмчилгээ хийлгэхээс гадна нөхөртөө бас эмчилгээ хийлгэнэ. Үтрээний лаанаас гадна хавсарсан антибиотик эмчилгээг уухаар болон тариагаар хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг.
 
АСУУЛТ: Sain bnuu emchee. Bi turuud 3 sar bolj bn tursunuus hoish nuruu bainga uvduh bolloo.ingeed ayandaa zugeer bolohuu esvel emchilgee hiilgeh shaardlagtai yu.Bayarlalaa
 

Та хэвийн төрөх замаар төрсөн үү ? эсвэл кесер хагалгаагаар төрсөн үү гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Нуруугаар өвдөх зовиур нь маш олон өвчний үед тохиолддог. Ялган оношлогоо хийлгэхийн тулд илүү нарийн мэдээлэл хэрэгтэй байна. хагалгаагаар төрсөн тохиолдолд мэдээ алдуулах ажилбарын улмаас бага зэрэг нуруугаар өвдөх зовиур илэрдэг ч энэ нь аяандаа зүгээр болно.
 
АСУУЛТ: Sn bnu emchee bi sariin umnu bugalgand tawidag suulgats tawiulsan yuma dooshoo bainga baga hemjeeger yum garah yuma eniig zogsooh arga bdag bolowu negent tawiulsiin awhuulmargui bnaa.
 
Гарын суулгацын гаж нөлөө нь үтрээгээр байнгын цусархаг ялгадас гарах хандлагатай байдаг. Үүнийг эмчлүүлхийн тулд дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчилгээ хийлгэдэг. Үүнд: цус тогтоох эмчилгээ хийлгээд үр дүнгүй бол дааврын эмчилгээ хийлгэхэд хэвийн болно.
 
АСУУЛТ: neg ym asuuy bi erooso jiremlehgvi yma yagaad ter ym bol odoo 30 garaad ywj bn.
 
Тогтвортой бэлгийн хавьталд ороод 3 жилийн хугацаанд жирэмслэхгүй байгаа тохиолдлыг үргүйдэл үүс ч байна гэж үздэг. Тиймээс та үргүйдлийн шалтгааныг тодруулахын тулд шат дараалласан шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
 
АСУУЛТ: Sain bnu emche bi hiswerer turud 3sar bolj bna sonin urgatsag urgad bn vvniig yaj alga bolgoh we emche zowlooch.
 
Бэлэг эрхтний хаана уургасан байна ? ямар шинж тэмдэгтэй байна ? гэдгийг тодруулах хэрэгтэй байна. элгийн замаар халдварладаг зарим өвчний үед (кандилом), арьсны ургалт байж болно, эсвэл арьсны дор болон өөхөн эдийн ургацаг байж болно. Эдгээрийн аль нь болхыг ялган оношлуулхын тулд та дүүргийн эмнэлэгтээ хандаарай.