“Америкийн өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо

              “Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь АНУ-ын шилдэг брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт хүргээд өдгөө 19 жил болж байгаа билээ.
 
             Монгол дахь Америкийн худалдааны танхим, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран дөрөв дөх жилдээ зохион байгуулсан “Америкийн өдрүүд-2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болж тус үзэсгэлэнд манай компани уламжлал ёсоор 3 дахь жилдээ оролцлоо.

          Бид Америк улсын Кимберли Кларк Корпорацын Huggies, Kotex, Kleenex брэндүүд болон Johnson&Johnson, SC Johnson компаниудын шилдэг брэнд бүтээгдэхүүнээр амжилттай оролцлоо. Мөн энэ үеэр Huggies брэндийн бяцхан хэрэглэгчиддээ зориулан живх солих цэг бэлдэж, нярайн их эмч Т.Цолмон хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгсөн юм.

              Манай компанийн бараа бүтээгдэхүүнийг олон жилийн турш эрхэм сонголтоо болгосоор ирсэн үнэнч хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

 
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК
2017.09.19