Ella’s Kitchen брэндийн хүүхдийн органик нухаш
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь дэлхийн нэр хүндтэй брэндийн албан ёсны дистрибютер компаниар 19 дөх жилдээ ажиллан хэрэглэгч, үйлчлүүлэгч нарынхаа итгэлийг хүлээсэн билээ. Бид энэ удаа ирээдүй болсон бяцхан хэрэглэгчдэдээ зориулан Ella’s Kitchen брэндийн 100% органик нухаш танилцуулж байгаадаа таатай байна. Энэхүү брэнд нь Англиас гаралтай бөгөөд компанийн гол зорилго нь хамгийн тэжээллэг орцууд ашиглан байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  хүүхэд багачуудыг эрүүл энх, аз жаргалтай өсөж хүмүүжих боломжийг бүрдүүлэх юм.

 



 

 

Энэхүү бүтээгдэхүүнийг байгалийн жимс, ногоо ашиглан хийдэг ба бүтээгдэхүүний савлагаа нь хүүхдийн бүх 5 мэдрэхүйг оролцуулан идэх хүсэл сонирхлыг төрүүлэхүйц амттай, бас хөгжилтэй байдаг байна. Ингэснээр хүүхдүүдэд эрүүл зохистой хооллох дадал зуршил суулгах юм.  Уг бүтээгдэхүүнд ямар ч чихэр, ус, давс гэх мэт нэмэлтгүй, нэмэлт бодис өтгөрүүлэгч ашиглаагүй. Цавуулаг, улаан буудай, цагаан идээ, лактоз агуулаагүй. Бөөн бүхэл хэсэг байхгүй жигд нухаш хэлбэртэй генийн өөрчлөлтгүй ЦЭВЭР БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ (ОРГАНИК) нухаш юм. Тоор, чавга, гүзээлзгэнэ, алим, лууван, цэцэгт байцаа, амтат төмс, хулуу гэх мэт 20 гаруй төрлийн жимс болон ногооны орцтой органик нухашнаас сонгох боломжтой.