Хонгконгийг хоослоё-2 сугалаат худалдааны азтан Э.Намуун-

"Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдааны  Монголдоо үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон азтануудтайгаа бид ярилцлаа.  12-р сарын 10-нд шалгаруулсан “MANGO” дэлгүүрээс 200.000 төгрөгийн үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон Э.Намуунтайгаа бид ярилцсан юм. Бидэнтэй цаг зав гарган, илэн далангүй ярилцсан танд баярлалаа. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө таныг азтан болсонд баяр хүргэе. Та азтан болсон тухайгаа бидэнтэй хуваалцаач.
  • Баярлалаа. Би гадаадаас ирээд удаагүй байгаа л даа. Сугалаат худалдаа явагдаж байгааг мэдээгүй байсан юм. Тэгээд нэг өдөр e-mart худалдааны төвөөс салфетька худалдан авахдаа, сугалаатай бүтээгдэхүүн гэдгийг нь мэдсэн. Бүртгүүлчхээд, дараа нь азтан болсноо мэдээд маш их баярласан. Сугалаат худалдаа үнэн бодитой байдаг гэдгийг мэдэж авлаа.
Та азтан болсноо хэрхэн мэдсэн бэ?
  • Сугалааныхаа тохирлыг үзэж амжаагүй байсан юм. Тэгээд нэг өглөө над руу “Танд баяр хүргэе, та Mango дэлгүүрээс 200,000 төгрөгөөр шоппинг хийх эрхийн бичгийн эзэн боллоо” гэхэд сэтгэл их хөөрч байсан. Ингээд л азтан болчихно гэж бодоогүй байсан юм. \инээв\.
Та “Хонгконгийг хоослоё -2” сугалаат худалдаанд үргэлжлүүлэн оролцох уу?
  • Оролцоно гэж бодож байгаа. Мэдээж супер шагналын эзэн болчхоод, Хонгконг руу 5000$-оор шоппинг хийх эрх авна гэдэг хүн бүрийн хүсэж байгаа зүйл шүү дээ. Тиймээс би ч мөн адил супер азтан болохыг хүсэж байгаа. 
Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Таныг азын тэнгэр ивээх болтугай.
  • За баярлалаа. Танай байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсье.
Танд ч гэсэн "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдааны азтан болох боломж бүрэн нээлттэй байгаа шүү. Бүтээгдэхүүнээ аваад сугалааны стикер кодоо http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлэн азтан болоорой. Танд амжилт хүсье.