Хонгконгийг хоослоё-2 сугалаат худалдааны азтан Н.Золзаяа-

"Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдааны  Монголдоо үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон азтануудтайгаа бид ярилцлаа.  12-р сарын 3-нд шалгаруулсан “United Colors of Benetton” дэлгүүрээс 150.000 төгрөгийн үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон Золзаяатай бид ярилцсан юм. 

Сайн байна уу? Юуны өмнө та манай сугалаат худалдааны азтан болсонд баяр хүргэе. Та азтан болсон тухайгаа бидэнтэй хуваалцаач.
  • Баярлалаа. Өмнө нь би "Хонгконгийг хоослоё-2” сугалаат худалдааны тухай сонсож байсан л даа. Гэхдээ Монголдоо үнэгүй шоппинг хийх сугалаат худалдаа явагдаж байгааг хараахан мэдээгүй байсан юм. Харин азтан болсон гэдгээ мэдээд үнэхээр их баярласан. 
Та азтан болсноо хэрхэн мэдсэн бэ?
  • Дуудлага ирэхэд л мэдсэн. Гэнэтийн сайхан мэдээ сонссон учраас их баярласан. Эрхийн бичгээрээ малгай, ороолт, өмд, цамц худалдаж авсандаа сэтгэл хангалуун байна.
Та цаашдаа сугалаат худалдаандаа үргэлжлүүлэн оролцъё гэж бодож байгаа юу? Супер шагналын тухайд сэтгэгдлээ хуваалцаач.
  • Сугалаанд оролцох урам зориг улам нэмэгдсэн учраас мэдээж оролцоно. Өнөөдөр найзтайгаа хамт дэлгүүр хэсэхдээ, “сугалаатай бараанаас худалдаж авна” гэж ярьсан байгаа \инээв\. Манай ажлын хүүхнүүд хүртэл сугалаат худалдаанд оролцоод азтан болчих юмсан гэж ярьцгааж байна лээ. Супер азтан болчихоод, Хонгконг руу 5000$-оор шоппинг хийнгээ аялана гэдэг үнэхээр сайхан санагдаж байна.
 Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Таныг азын тэнгэр ивээх болтугай.
  • За маш их баярлалаа. Танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Танд ч гэсэн "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдааны азтан болох боломж бүрэн нээлттэй байгаа шүү. Бүтээгдэхүүнээ аваад сугалааны стикер кодоо http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлэн азтан болоорой. Танд амжилт хүсье.