Хонгконгийн Хоослоё 2 сугалаат худалдааны азтан Б.Пүрэвцэцэг эгчтэйгээ бид ярилцлаа


“Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдааны маань Монголдоо үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон азтануудтайгаа бид ярилцлаа.  11-р сарын 19-нд шалгаруулсан “MANGO” дэлгүүрээс 200.000 төгрөгийн үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон Б.Пүрэвцэцэг эгчтэйгээ бид ярилцсан юм. Пүрэвцэцэг эгч маань азтан болсон тухайгаа бидэнтэй үнэхээр халуун дулаан дэлгэрэнгүй сайхан ярьж өгсөн шүү. Баярлалаа танд амжилт хүсье.

За сайн байна уу? Та азтан болсон тухайгаа бидэндтэй хуваалцаач?
  • Сайн, сайн байна уу? Өмнө нь энэ Хонгконгийг Хоослоё сугалаат худалдааг би бодохдоо  зөвхөн Хонгконг руу 5000 доллартай аялах эрх нэг хүн хожих юм байна даа гэж бодож байсан чинь Монголдоо бас ийм үнэгүй шоппинг хийх эрх өгч байгаа талаар манай эгч хэлээд мэдсэн дээ. Тэгээд ээжийнхээ цагаан сарын бэлтгэлийг эгчтэйгээ хийгээд  Монголиан Стар Дистрибюшины сугалаатай стикертэй бүтээгдэхүүнүүдээс сонгож авсан шүү. Тэгээд интернетээр орж сугалаатай бүтээгдэхүүнүүдээ бүртгүүлээд бонусаараа азтан болсондоо.
Та азтан болсноо хэрхэн мэдсэн бэ?
  • Над руу хагасайн өдрийн оройн та сая азтан боллоо гээд залгасан. Би яг тэр үед шууд нэвтрүүлэгийг нь үзээгүй гадуур явж байсан чинь утас дуугараад “Та манай Хонгконгийг Хоослоё 2 сугалаат худалдааны маань Монголдоо үнэгүй шоппинг хийх буюу  200.000 төгрөгөөр “MANGO” дэлгүүрээс хүссэнээрээ шоппинг хийх эрх хожлоо танд баяр хүргэе” гээд л ярьсан даа. Өмнө нь би “Гоо мэдрэмж” гээд фэйсбүүк хуудаснаас нь шууд нэвтрүүлгийг нь үзчихдэг байсан юм.
Wow үнэхээр гоё юмаа ^_^
  • Харин тийм ээ. Тэгээд би шагналаараа хүүдээ биеийн тамирын хослол өөртөө нэг цамц, хоёр подволк авсан. Манай хүү биеийн тамирын хувцсандаа аягүй дуртай тайлахгүй гээд л өмсөөд байдаг юм (инээв ^_^)
За бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье!
  • За их баярлалаа. Та бүхэн ажлын амжилт хүсье!

Танд ч гэсэн "Хонгконгийг Хоослоё 2" сугалаат худалдааны азтан болох боломж бүрэн нээлттэй байгаа шүү. Бүтээгдэхүүнээ аваад сугалааны стикер кодоо http://msdistribution.mn/ хаягаар орж бүртгүүлэн азтан болоорой. Танд амжилт хүсье.