Хонгконгийг Хоослоё 2 сугалаат худалдааны азтан О.Энхтуяа эгчтэй ярилцлаа


 “Хонгконгийг Хоослоё 2” сугалаат худалдааны маань Монголдоо үнэгүй шоппинг хийх эрхийн эзэн болсон азтануудтайгаа бид ярилцсан юм. 11-р сарын 05-ны өдрийн шалгаруулалтаас “GOBI CASHMERE” дэлгүүрээс 500.000 төгрөгийн үнэгүй худалдан авалт хийх эрхийн эзэн болсон О.Энхтуяа эгчтэйгээ бид ярилцлаа. Энхтуяа эгч маань “Үнэхээр шударга шүүдэг юм байна лээ.  Азтан болсондоо их баяртай байгаа шүү шударга шүүлт хийсэн хамт олонд нь баярлалаа” гэж хэлэхэд бидэнд үнэхээр сайхан санагдсан юм. Энхтуяа эгчдээ амжилт хүсье.

За сайн байна уу? Танд энэ өдрийн  мэнд хүргэе!
  • За баярлалаа, чамд бас энэ өдрийн мэнд хүргэе.
Та ямар бүтээгдэхүүнээр азтан болсон бэ?
  • Би Glade marine гээд агааржуулагч бүтээгдэхүүнээр азтан болсон доо.
Та  сугалаандаа оролцъё гэж зорьж худалдан авалтаа хийсэн үү?
  • Санамсаргүй азтан болсон шүү. Би тэр өдөр гэртээ хүнс, ахуйн юмаа авахдаа танай сугалаатай 2 бүтээгдэхүүн худалдаж авсан байсан. Тэр 2 бүтээгдэхүүнээ бүртгүүлээд 1-ээр нь азтан болсондоо их баяртай байгаа.
Танд баяр хүргэе. Үнэхээр азтай байна шүү. Та сугалаанд худалдаандаа үргэлжлүүлэн оролцож байгаа юу?
  • Баярлалаа. Оролцолгүй яахав. Одоо бол бүтээгдэхүүнээ зорьж аваад бүртгүүлж байгаа шүү дээ.
Та Хонгконгийг Хоослоё 2 сугалаат худалдаанд оролцох бусад бүтээгдэхүүний талаар дуулсан уу? Та өөр ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?
  • Би KOTEX-ыг хэрэглэдэг. Ер нь гэхдээ бусад бүтээгдэхүүн нь ч гэсэн ахуйн хэрэглээний дандаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд болохоор аваад бараг сурчихсан гэх үү дээ. Их амар байгаа.
Манай SUPER  азтан маань Хонгконгт аялана шүү дээ та энэ талаар?
  • Тийм ээ дуулсан 12-р сарын 17-нд шалгаруулаад Хонгконг руу 5000 доллартай аялна гэсэн. Их сайхан санагдсан.
Та мэдээж SUPER шагналын эзэн болохыг хүсч байгаа байх?
  • Тэгэлгүй яахав. Оролцоод super шагналын эзэн болохыг хүсэлгүй яахав. Танай хамт олон их сайхан үнэн шударга шүүдэг юм байна лээ.  Азтан болсондоо их баяртай байгаа. Хамт олонд нь баярлалаа.
За баярлалаа. Танд амжилт хүсье!
  • Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын өндөр амжилт хүсье.

Та ч гэсэн Huggies, Johnson's, Kotex, Kleenex, Splat, Le_petit_marseillais, Ob, CareFree, MrMuscle, Clean&Clear, Pronto, Neutrogena, Утенок, Reach, Glade, Depend, Listerine бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг биз дээ. Бүтээгдэхүүнээ аваад сугалаандаа оролцоорой. Танд ч гэсэн боломж байгаа шүү.