ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.05.05

Асуулт: sain bnuu suulin sarin temdeg irhed hoh ih ovdolttei ih hemjeegeer irsen emchd bol baingal evguitvel uzuulj haruuldag neeh notstoi yum bhgui gedeg nas40tei yum ireh ued bie ih oorchlolt ordog bolood bna ene tsevershiltei holbootoi bj bolohuu unii esreg yu hereglej boloh ve
Хариулт: Сайн байна уу. Цэвэршилтийн нас нь 45-55 нас байдаг. Таны хувьд цэвэршилтийн нас болоогүй байна. Тухайн хүний бие организмын өвчлөлтэй холбоотойгоор цэвэршилтийн шинж тэмдэг эрт илрэх тохиолдол байж болно. Энэ үед архаг хууч өвчнөө эмчлэх, сэтгэл санаагаа тайван байлгаж, спорт болон чөлөөт цагаа өөрийн сонирхолтой зүйл хийж өнгөрөөх, хэт ачаалал авахгүй байх, дархлаагаа сайжруулах, хамгийн чухал нь зөв зохистой хооллох зэрэг дэглэмүүдийг барихад эрт үеийн цэвэршилтийн үеийн шинж тэмдэг багасна.

Асуулт: sain bn uu emchee bi 5 n sar hureh gj bn hudulguun ni medehdehgui bn heden sartaigaasa huduldug yum be bas yamar vitamin uuval zugeer ve tumriin beldmel yygaad duussan 20 hed honoj bn yamarch vitamin uugaagui odoo vitamin uuhuu ta minii asuultand hariulaad uguurei emchee huhediin gajig todorhoilohod heden sartai bhad ni haruulah ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хөдөлгөөн 4 сар - 5 сарын хооронд мэдэгдэж эхлэх ёстой. Зарим хүмүүс хүүхдээ хөдөлж байгааг сайн мэдрэхгүй байх тохиолдол байдаг. энэ тохиолдолд орой унтахдаа тайван хэвтэж байгаад гараа хэвлийдээ тавихад хүүхэд хөдөлж байгаа нь мэдэгдэнэ. 5 сартай үед хүүхдийн хөдөлгөөн анзаарахгүй л бол сайн мэдэгддэггүй. 5 сартайгаас хойш төмрийн бэлдмэл урьдчилан сэргийлэх тунгаар төртлөө ууна. Витамин шаардлагатай тохиролдолд нэмэлтээр ууж болно. Ургийн гажигийг 5 сартайдаа харуулах ёстой. Энэ үед хүүхдийн эрхтэн системүүд бүрэн хөгжлөө олсон байдаг.

Асуулт: Sain bnuu udriin mend bi spralitai yumaa tegsen bienii yum yag irdgiin ene udaa 7xonog xoishilj baixiin ene zvgeer bolowuu xaaya xuxuur baga zereg xatgaad baixiin .bi bugalgandaa spralitai yumaa
Хариулт: Бугалганы спирал нь дааврын гаралтай хамгаалах арга юм. Эмийн үйлчилгээтэй холбоотой сарын тэмдэг хоригдох тохиолдол байна. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ нь бие организмд сөрөг нөлөө байхгүй.

Асуулт: Sain bn u ? obort hiilgeed jiremsenees hamgaalah em uugad bienii yum irdeggui e ? Testeer vzeheer yum garch irehgui yum ? Uma vrewseltei bol bulchingiin sparil tawiulwal yah bol emche zowlooch
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг ирэхгүй байгаа шалтгааныг тодруулж эхо болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Биений юмаа ирэнгүүт бугалганы спирал тавиулж болно. Хэрэв бугалганы спирал тавиулах бол эсрэг болон сөрөг заалтыг сайтар судлах хэрэгтэй. Зүрх судасны өвчтэй, элэгний архаг өвчтэй, хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг, судасны эмгэг өвчтэй бол хийлгэж болохгүй.

Асуулт: sain bnu neg zvil asuh gsima manai dvv ohin maan nz zalutai bjagad salsin tegd ewgvi vner vnerted bhar in dvvge emegteichvdin emlegt awachij vzvlsin tegsn tembvv gdg owchni onshtoi garla odo yahu emche tegd emchilge hiih geher niigemin daatgal tolson bh eostoi gehin tegd emche zawal niigmin daatgal tolsonor emchilge hilgeh eostoi yu bas in tembv gdgn hedn honog hedn sar emchigledej bvr moson arilah be todorhoi helj tusalnu dvvgee gsen egchin setgel bgama ta bvhen min oilgoroi za egche ajil amjilt
Хариулт: Сайн байна уу. Тэмбүү өвчин нь бэлгийн замаар халдварладаг. харьяа дүүргийн эмнэлгүүдэд эмчилгээг нийгмийн даатгалгүйгээр эмчлэх боломжтой байдаг. Эмчилгээ хийсэн тохиолдолд эдгэрсэн гэх боловч 3-5 жилийн турш хяналтанд байх шаардлагатай. Учир нь тэмбүүгийн үүсгэгч нь цусанд идэвхгүй байдлаар байдаг учир эмчилгээ хийсэн ч цусны шинжилгээгээр тэмбүүгийн сорил эерэг гарна.

Асуулт: Sain bnau? Jiremsen yumaa. Tsagaa yum ih garaad bgaa... Umnu ni uzuulehed muuguntsurdsun gd klion d laa heregle gesen. Dangaaraa eniig heregleed muuguntsur arilah uu? esvel zaaval nuhurtuu davhar emchilgee hiilgeh estoi yu?
Хариулт: Сайн байна уу. Жирэмсний үед үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж бактер, нян ургах таатай нөхцөл бүрэлддэг. Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийсэн бол заавал нөхөртэйгээ хамт хийлгэх шаардлагагүй. Шинжилгээгээр хянуулан бактер болон мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийлгэхэд болно.

Асуулт: yaanaa tiimuu bi buur gaixaad odoo 5sar blx gj bxd jin nemmeer yn gj bdogdod snaa zowood bsiin , xuuxd xzenees xudulj bgaa n nda mdegdx bl
Хариулт: Өдрийн мэнд, Хүүхэд 4-5 сартайгаас эхлэн эхэд мэдрэгдэж эхэлнэ.

Асуулт: Mmm bi turuud 1 jil 2 sar bolj bgamaa biyenii yum tursnuus hoish ireegv bgaa jiremsnes hamgaalah em uuj bga tootoi tgd 1 sarinhniig uusan biyeni yum irehgv bhler n urgeljlvvled ahiad neg sariin 21 shirhegiig ugad duusad odo zalgulad ahiad 21 honginhig uugad ehelj bga
Хариулт: Төрснөөс хойш огт биений юм ирээгүй үед дааврын эмийг уухгүй байдаг. Учир нь огт биений юм ирээгүй хөхүүл үед физиологийн жирэмслэхгүй байх үе гэж үздэг. Хэрэв жирэмснээс хамгаалх эмийг завсарлагагүйгээр уугаад байвал биений юм ирэхгүй. Ямар эм ууж байгаагаас шалтгаалан тодорхой хугацаанд завсарлах ёстой. Энэ завсарлах үед биений юм ирэх ёстой байдаг.

Асуулт: Uuu yana timuu bi yerusu zawsarlahgv 2 tabletk uutsan odo 3 luugaa ortsn bdg yah we hvvhdee huhvvlehgv bgaa 1 sarin umnus huhvlhe bolitsn bga. Novynette gd em uuj bga odo shuud uuha bolichwol jiremsn bolhuu
Хариулт: Сайн байна уу. Хэрэв хүүхдээ хөхнөөс гаргасан бол жирэмслэх боломж бүрдэж болно. Тиймээс тоотой эмээ 21-г уугаад хэд хоног завсарлах заалттай байна, тийм хоногоор завсарлаад биений юм ирэхийг хүлээ.

Асуулт: Sain bnu bi odoo 1 sartai jermsen tegtel dawsgaar owdood hodod geds owdod bh yaj bga ym bol em herglej bolohuu zawaal hariu ogooroi guiy
Хариулт: Сайн байна уу. Бага сартай хэвлийн доод хэсгээр өвдөх нь умайн тонус өгч ураг зулбахыг завдаж байгаагийн шинж тэмдэг юм. энэ тохиолдолд хэвтрийн дэглэм барин тонус сулруулах, магни B6 өдрийн 2-р 10хоног, Папаверинтай лаа шулуун гэдсээр өглөө оройдоо хийгээрэй. Яаралтай холбогдох шинжилгээнүүдийг бүрдүүлж эхо-д харуулах шаардлагатай шүү.

Асуулт: Sain bnuu asuult bnaa belgiin hurult gj yu yum be bi odoo 31n nastai neg ohintoi nuhurgvi bi belgiin haritsaand haayal ordog tegsen murtluu seks hiihiig hvsdeggvi eruusuu tawihgvi bnaa ene hurult munvv.
Хариулт: Сайн байна уу. Та энэ зөвлөгөөг сексологийн эмчээс асуувал илүү их мэдээллийг өгч чадах болов уу. Эмэгтэйчүүдийн талаас бол эмэгтэйчүүдийн үрэвслэт өвчин дааврын өөрчлөлтүүд эндометриозын үед бэлгийн дуршил буурах тохиолдол байдаг.

Асуулт: sain bna u.vtreenees nyn urguulax shinjilgeeg xaana xiideg we.xeden xuwiin emnelegees asuusan xiixgvi gej bna.oorin chin deer bichsen PCR n shinjilgee gedeg ni mini asuuj bga shinjilge mon v.
Хариулт: Сайн байна уу. Үтрээний бактерологийн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв дээр авдаг. PCR-н шинжилгээ нь энэ шинжилгээнээс өөр юм. мазок болон сериологи, бактериологиор илрэхгүй байгаа далд хэлбэрийн БЗХ-г илрүүлдэг шинжилгээ юм.

Асуулт: Сайн байна уу ? Танай сайт их таалагддаг. 2асуулт асуух гэсэн юм. 1. Бараг 3жилийн өмнө тэмбүүгийн халдвар авснаа мэдээд эмчилгээ хийлгэж эдгэрсэн. Харин одоо цусны шинжилгээгээр титрт гардаг. Хүмүүсийн цуснаас харилцан адилгүйгээр алга болдог гэж сонсож байсан боловч энэ нь цуснаас бүр мөсөн алга болно гэж байхуу? Бас алга болоход нөлөөлөх хүнс, эмчилгээний зориулалттай юу юу байдаг бол? 2.Сар гауйн өмнө кистаны хагалгаанд орж нэг өндгөвчөө үрийн сувагтай авхуулсан. Жирэмслэх магадлал буурах уу? Одоо 35настай. Өмнө нь төрж байсан. Баярлалаа. Хариу хүсье..
Хариулт: Сайн байна уу. 1. Цусан дахь тэмбүүгийн титр нь эмчилгээ хийгдсэн ч 3-5жил дотор титрийн хэмжээ багаар гарч байдаг. Аажимдаа титр нь багассаар байгаад алга болж болно. Гэхдээ нэгэнт эмчилгээ хийгээд дахин халдвар аваагүй бол эрүүл гэж тооцох учир санаа зоволтгүй. 2. Нэг талын өндгөвч болон үрийн сувгаар жирэмслэх боломжтой ч жирэмслэх магадлал хэвийнхээс бага зэрэг буурна.

Асуулт: Сайн байна уу? Эмчээ би гадаадад байдаг юмаа. Ирээд 1 жил болж байгаа би ирхээсээ өмнө суулгац тавиулаад ирсийн тэгээд хүнтэй удаан унтаагүй байж байгаад унтсан чинь сарийн тэмдэг ирээгүй 2 сар болчихлоо жирэмсэн болно гэж байх болов уу?
Хариулт: Сайн байна уу. Суулгац нь дааврын гаралтай эмийн үйлчилгээний нөлөөгөөр биений юм хоригддог. Үүнд санаа зовох хэрэггүй. Бие организмд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Суулгацын жирэмснээс хамгаалах чадвар нь 98% байдаг.

Асуулт: sain bnu emchee bi 2015ony 7sard 5sartai bhd n zulbsan yma tgd 2016ony 4sard jiremsleed savnii gaduurah jiremselelt geed metotreksat gsn taria tariuulsn yma odoo heden sariin daraa jiremsleh bolomjtoi ym bol jiremslehees yaj hamgaalah n zuger uu bi odoo heviin jiremsleh bolomjtoi ym boluu 2015onyu 12 sard undguvch urevseltei bn geed pizik antibiotik emchilgee hiilgsn.hul joohon daarahaar zuun taldaa uvduud bdg ym odoo yamar emchilgee hiilgeh ym bol .bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэлтийг тээх явцад амжилтгүй болж байгаа шалтгааныг юун түрүүнд тодруулах хэрэгтэй. Хэрэв дахин жирэмсэлвэл энэ эрсдэлд дахин орох боломжтой. Ямар нэгэн шалтгааны улмаас жирэмслэлт амжилтгүй болоод байна. Шууд тийм шалтгаанаас болоод жирэмслэлт болохгүй байна гэж хэлэх боломжгүй учир заавал шинжилгээ оношилгооны үндсэн дээр оношийг тодруулан түүний эсрэг эмчилгээ хийснээр хэвийн жирэмслэх боломжтой юм. Хамгийн түрүүнд бэлэг эрхтний үрэвсэл болон эмгэг үүсгэгч байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. умайн гуурс хэвийн байна уу, өндгөвч хэвийн ажиллаж байна уу, умайн салст бүрэн бүтэн байна уу, гэх зэргийг сайтар оношлуулаад бие организмын ерөнхий биеийн талаас цус багадалт байна уу, хэт ачаалал, стресс байна уу, сэтгэлзүйн дарамт байна уу, мөн удаан хугацаагаар өвчилсөн архаг өвчин байна уу гэх мэтийг тодруулан эмчлэх шаардлагатай байдаг. Эдгээрийн дараагаар жирэмслэвэл эрсдэлгүй байна.

Асуулт: BAYARLALAA .hamgiin sain emneleg ali emneleg ym bol odoo iremslehees hamgaalah arga hereglej boloh uu sariin temdegee huleehystoi ym boluu
Хариулт: Жирэмснээс хамгаалах бэлдмэлийг өөрт тохирсон, хэрэглэх боломжтой ямар ч аргыг хэрэглэж болно. Онош тодруултал жирэмснээс хамгаалаарай.

Асуулт: sain bnuu emchee. jiremsen bolchod 3.20-nd emiin argaar ur honduulsen uma. odoo boltol bienii um irehgui um. 3.27-s hamgaalah em uusan.
Хариулт: Сайн байна уу. Зулбасан өдрөө биений юм ирсэн өдөр гэж тооцоод дараагийн биений юмний хоногийг тооцно. Хамгаалалтын бэлдмэл хэрэглэж байгаа тул жирэмслэх боломжгүй. гэхдээ хэсэг хугацаанд биений юм ирэхийг хүлээгээрэй. Хэрэв сараас илүү хугацаанд биений юм ирэхгүй бол эмчид хандаарай.

Асуулт: sain bainu bi 72 tsagiin em uusnaas 2 honogiin daraagaas tsus garch bor huren ungutei ym garaad bh ymaa 10d honoj bna ih zpwiurtao ymaa yah ystoi we.
Хариулт: Сайн байна уу. 72 цагийн эм нь дааврын өндөр тунтай яаралтай ууж хэрэглэдэг эм учир дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулах тохиолдол байж болно. Жирэмсэн биш байсан гэдгийг батлахын тулд заавал эхо-р үзүүлэх шаардлагатай. Мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үрэвсэл болон бусад эмгэг байгаа эсэхийг үзүүлээрэй. Дааврын гаралтай цус алдалт байна уу эсвэл бэлэг эрхтний үрэвсэлт өвчин болон бусад эмгэгийн гаралтай байна уу гэдгийг заавал ялган оношилж эмчилгээг хийх шаардлагатай.

Асуулт: Сайн байна уу доошоо цагаан өнгөтэй үнэргүй шингэн зүйл гардаг байж байгаад хэд хоногийн өмнөөс нус шиг ногоон өнгөтэй бөөн юм гардаг болчихлоо ямар арга хэмжээ авах вэ? Мазокын шижилгээ хийлгэж байхад ямарч үрэвсэл өвчингүй байна гэсэн онош хэлж байсан.
Хариулт: Сайн байна уу. Мазокын шинжилгээгээр өөрчлөлттэй гараагүй бол үтрээний бактериологийн шижнилгээ өгөөрэй. Үтрээгээр ногоон өнгөтэй зүйл их хэмжээгээр гарах нь үтрээ болон умайн хүзүүний үрэвслийн үед ихэвчлэн тохиолддог шинж тэмдэг. Мөн бэлгийн замын халдваруудын үед мөн энэ шинж тэмдэг илэрнэ. БЗХӨ байна уу эсвэл БЗ бус халдвар байна уу гэдгийг ялган оношилж эмчилгээ хийдэг.

Асуулт: Сайн байна уу цагаан юмны хэмжээ ихсэх нь юутай холбоотой вэ яаж зүгээр болгох ууу
Хариулт: Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Үтрээний хэвийн үед бичил биетүүд болон ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хэвийн орчинг бий болгож гаднаас олж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Бага аарцагны эрхтний үрэвслийн дараа үр тогтох чадвар буурч умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэл үүсэх боломжтой. Эдгээрүүдийг үүсгэх гол зам нь үтрээний үрэвсэл юм. Бэлэг эрхтний бүх хэсгээс гарч байгаа ялгадас нь үтрээгээр дамжин гадагшилдаг учраас ямар шалтгаантайгаас нь хамааран хэд хэд хуваагдана. • ФИЗИОЛОГИ-ийн үтрээн ялгадас- цайвар өнгөтэй. Сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалан их багын хэмжээ хамаарна. Жишээ: Сарын тэмдэг эрхийн өмнө болон жирэмсэн үед ихэснэ. Энэ бол өвчин эмгэг биш хэвийн үзэгдэл. • Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл: Хэвийн бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсанаар нян үржиж үтрээн үрэвсэл үүсгэдэг. Шинж тэмдэг нь: Үтрээнээс гарах ялгадас нь эвгүй үнэртэй, (загасны үнэр мэт) өнгө нь цайвар шаргал байдаг. Өвчтөнд ямар нэгэн зовиур байхгүй учраас удаан хугацаагаар мэдэгдэхгүй байх нь элбэг. • Мөөгөнцрийн гаралтай үтрээн үрэвсэл. Энэ нь олон дахин сэдэрдэг, бэлгийн хавьтлаар шууд дамждаггүй харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжин халдварладаг. Шинж тэмдэг: Гадна бэлэг эрхтэнгийн амсар орчмоор загтнах, эмзэглэх, эсэглэн хөгз үнэртэй өтгөн цагаан ээдэм мэт ялгадас гарах. Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг. Мөөгөнцөрийн үед АНТИБИОТИК их хэмжээгээр хэрэглэсний дараагаар сэдэрдэг. • ТРИХОМОНОЗ гаралтай үтрээн үрэвсэл: Энэ нь бэлгийн замаар халдварладаг халтварт өвчин хэдэн сараарч шинж тэмдэг илрэхгүй халдвар тээж байж болно. Эрэгтэй хүнд шинж тэмдэг нь илэрдэггүй учраас халварыг тараагч болдог. Шинж тэмдэг: Эмэгтэйн бэлгийн уруул үтрээ цагтнах, шар ногоон өнгөтэй ялгадас их гарах, арьс улайж хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. ЗӨВӨЛГӨӨ : • Хувийн ариун цэврийг сайн сахих: Бие зассаны дараагаар урдаас хойш чиглэлээр арчих хэрэгтэй. Учир нь өтгөний бактер,нянгууд үтрээнд орж үрэвсэл үүсгэдэг. • Өдөрт 2 удаа гадна бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах. (урдаас хойш чиглэлтэй) • Бэлгийн нэг хавьтагчтай байх. • БЗХӨ-с хамгаалан бэлгэвч хэрэглэж занших. • Сарын тэмдэг ирэх үед бэлгийн харьцаанд орохгүй байх. • Ямар үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл байна гэдгээс шалтгаалан эмчилгээг эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд хийлгэх. • Биеийн эсэргүүцлийг сайжруулах, ажил амралтыг зохицуулах хэрэгтэй. учир нь биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд үтрээний үрэвслээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
 



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.