ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.03.24

Асуулт: ohinoo gargaad 8jil bolj bna...jiremsledegvi....shaltgaaniig ni yaj medeh we....dvvreg deer ochihoor hudlaa vnen mazok og gehiin...ogohoor neg heden em bichij ogood l boloo....hed heden udaa tegsen...delgerengvi shinjilgee haana yaj ogdog yum bol....neg dor...
Хариулт: Сайн байна уу. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д үргүйдлийн тасаг гэж нээгдсэн. Тэнд үзүүлж оношилгоо хийлгэж болно.

Асуулт: Сайн уу.хамгаалах эм ууж байсан юм.Ямар ч шалтгаангүйгээр юм ирэхгүй 4-5 сар болох гэж байна.Уухаа боливол ирнэ гэж бодод зогсоосон боловч ирэхгүй байна.Яагаад тэгдэг юм бол?Ямар арга хэмжээ авбал дээр вэ
Хариулт: Сайн байна уу. Дааврын ямар эм ууж байгаагаас шалтгаалан ямар эмчилгээ зөвлөгөө өгөхийг шийдвэрлэнэ. Ууж байгаа эмээ зогсоогоод эмэгтэйчүүдийн эмчид үзлэг болон эхо шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.

Асуулт: Minii hvis hohnii tolgoinoos ewgvi vnertei zeher tsagaan ym garaad bna ene yunas bolj ingediin bol bi yamar emchilgee hiilgeh heregtei be helj ogch tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хөхний толгойноос эвгүй үнэртэй зүйл гарч байгаа бол яаралтай эмчид үзүүлж шинжилгээ хийлгээрэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Ихэвчлэн үрэвслийн гаралтай байдаг учир цааш даамжирвал буглаа үүсэх магадлалтай.

Асуулт: Sain baina uu saw hiigees bolj jiremsen boldoggui gesen unen uu ? saw hiigee haana ochij garguulah we ? Haana ochij garguulah talaar zowlogoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Ардын уламжлалт эмчилгээгээр илүү дээр юм. Савны хийгээс болж жирэмслэхгүй байх талаар шинжлэх ухааны үндэслэл байхгүй учир хэлж мэдэхгүй байна.

Асуулт: sn bn u .miomtoi hvn yamar hamgaalah em uubal zvgeer be.emnii neriig heleed ogooch
Хариулт: Сайн байна уу. Дааврын хавсарсан бэлдмэл ууж болно. Хэдэн настай вэ? 30-с дээш настай бол ярина ууж болно. 30-с доош насанд джес ууж болно. Хамгийн элбэг байдаг нь /микрогинон/.

Асуулт: sn bna u jiremsenii esreg taria hiilged hugatsaa ni duussanaas hoish sariin yum irehgui 5 sar bolj bna yabal deer yum boloo
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн болсон эсэхээ сайтар шалгаад өндгөвчний үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үүний тулд харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

Асуулт: сайн байна уу, жирэмснээс хамгаалах БЕЛАРА гээд эмийг хэрхэн уух талаар зөвөлгөө авах гэсэн юмаа, жишээ нь яг хэзээнээс уух, сөрөг болон давуу талууд, хориглох зүйл гээд л
Хариулт: Сайн байна уу. Белара эмийг сарын тэмдэг ирсний эхний өдрөөс эхлэн ууна, энэ өдрөөс эхлэн өдөр бүр 21 ширхэгийг ууж дуусгана. Эсрэг заалт нь зүрх судасны өвчин артерийн даралт ихсэлт, сахарын өвчин, элэгний хүнд өвчин, судасны бүдүүрэл, жирэмсэн үед хэрэглэж болохгүй.

Асуулт: Sain bna uu ondgowchnii naaldang uuschihsen bna aa omno ni naaldang salguulah hagalgaand orsiin tegsen odoo ondgowchnii naaldang uuschihsen bna aa ymar emchilgee hiilgeh we yawal deer we ?
Хариулт: Сайн байна уу. Та мэс ажилбар хийлгэж байсан эмч дээрээ дахин очиж зөвлөгөө аваарай. Мэс заслын дараагаар үрэвслийн эсрэг эмчилгээ болон хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Энэ нь наалдац үүсэхээс хамгаалж өгдөг.

Асуулт: 19nastai. Ene talaar ilvv delgerengvi medeelel ogooch
Хариулт: Өдрийн мэнд, Биений юм өвдөлттэй ирэх нь өсвөр насны охидод элбэг тохиолддог боловч нас бие гүйцэхэд сарын тэмдэг хэвийн болдог. Ихэвчлэн жин багатай, туранхай охидуудад тохиолддог.

Асуулт: sn baina uu bi 2sartai jiremsen ur zulbuulah em uuhad her nolootei we tgd uugad her hurdan ur dun ogdog ym bol helj ogooch
Хариулт: Сайн байна уу. Үр зулбуулдаг эмийг эмчийн хяналтанд эмнэлгийн нөхцөлд хийдэг. Хувиараа гадуур энэ эмийг ууснаар цус алдах, халдвар орох, цаашилбал, умайгаа авхуулах хүртэл хүндрэл учирч болно. Иймд заавал эмчийн хяналтан дор хэрэглээрэй.

Асуулт: hi bi 43tai jiremslehgvi yu zowolgo og.ch
Хариулт: 45-55 насанд цэвэршилтийн нас гэж үздэг. 43 нас нь жирэмслэх боломжтой нас юм. Гэхдээ өндгөвчний үйл ажиллагаа залуу хүмүүсийг бодвол харьцангуй багассан байдаг. Энэ нь жирэмслэхгүй гэсэн үг биш юм. Жирэмслэхгүй байгаа шалтгааныг тодруулах, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид хандаж, үзлэг шинжилгээ хийлгэн зөвлөгөө аваарай.

Асуулт: Sain bnu emche nadad dahiad asuult bnaa. Utreenii hewiin bakter gej yu we? Eniig haanas olj awah we huchtei em taria hereglej emchilgee hiilgesni dara hereglewel owchin dahihgui baih bolomjtoi gedeg unen uu. Bi hohuul odoo huuhed 7sartai emchilgege hiilgej chadaguu l bn huhnus n gargah geher arai ertded huleeh geheer bie uwdud hewliin dooguur uwduud sariin temdeg 2,3 sar irehe bolichloo.
Хариулт: Сайн байна уу. Үтрээний хэвийн орчинг хэвийн байх бактериуд гэж байдаг /дедерлени савханцар/. Үтрээний орчин хэт шүлтлэг буюу хэт хүчиллэг болсноос, өөрөөр хэлбэл орчин өөрчлөгдсөнөөс нян бактериудын ургалт ихсэж хэвийн бактер алга болдог. Алга болсноос үүдэн өвчин үүсдэг. Үүнийг хэвийн болгохын тулд хэт ургалттай байгаа нян бактерийг устгаж үтрээний орчинг хэвийн байлгах нь чухал юм. Антибиотик эмчилгээ, үтрээний лаа хэрэглэсний дараагаар шар сүү болон тарагаар үтрээг угаах хэрэгтэй. Энэ нь хэивийн орчныг бий болгоно.

Асуулт: хаая сн бнуу эмчэээ миний нүүрэн дээр улаан юмнууд гараад бхын яг 2 хөмсөгны голд тгд дух хамрыэ хажууд ганц хоёр амны хажууд эрүүү гд гараад бхын батга гэхээр биш
Хариулт: Сайн байна уу. Гарч байгаа тууралтыг үзлэг шинжилгээгээр л оношилно уу гэхээс шууд шалтгааныг хэлэх боломжгүй байна. Иймд харьяа дүүргийн эмчид хандана уу.

Асуулт: nadad asuuh zuil bna aa ohin maani 10 nastai dooshoogoo tungalag ungutei zuil garaad bha yum 1.2 honohoor unertei bolvhih yumaa dotuur huvtsas ni sharlaad bna l daa haana uzuuleh ve emchees asuuj uguuch niited il asuumaargui bna sanaa zovood
Хариулт: Сайн байна уу. бага насны охидууд үтрээнээс цагаан юм ялгарах эвгүй үнэртэй болох нь ихэвчлэн цагаан хорхойтох өвчин, бөөр шээсний замын халдвараас болдог. Тиймээс оношлуулж, тухайн шалтгааны эсрэг эмчилгээ хийгдсэнээр хэвийн болно. Өдөр бүр бэлэг эрхтнийг дээрээс нь доош чиглэлээр бүлээн усаар угааж өгөх хэрэгтэй. Бөгсийг нь арчихдаа заавал урдаас нь хойш арчаарай.

Асуулт: Sn bnu emchee margaash emchiin bulangaar hariulj tuslaarai? Minii biynii yum irheer yag ugzugnii dood hesegt ng yum chas chas ged aimar hatgaad suuhaar uwduud heseg heseg aimr huchtei zuugeer hatgaj bgamshg uwduud bh yum tesehiin argagui ene yaj bgan bol ?
Хариулт: Сайн байна уу. Биений юм ирэхийн өмнө буюу ирэх үед хүчтэй өвдөлт өгөх нь олон шалтгаантай боловч ихэвчлэн эндометриозын үед илэрдэг шинж тэмдэг юм. Шууд эмчилгээ оношилгоог хэлэх боломжгүй учир эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ямар шалтгаантай бэ гэдгийг тодруулаарай.

Асуулт: Сайн бна уу эмчээ танаас өмнө нь асууж байсан. Төрөхдөө бэлгийн уруул урагдсан гээд. Энийг хаана ямар төлбөртэйгөөр оёдог вэ? Бас нөхөртэйгөө ойртох үед ямар ч мэдрэмжгүй хүсэлгүй болчоод бгаа. Энэ талаар мэдээлэл авах гэсэн юм. Баярлалаа.
Хариулт: Сайн байна уу. 2,3-р шатлалын эмнэлгүүдэд (1-р төрөх, 2-р төрөх, 3-р төрөх, Эх хүүхдин эрүүл мэндийн үндэсний төв) үтрээний урагдлыг оёх боломжтой ба мөн хувийн эмнэлгүүдэд оёдог. Үнийн хувьд янз бүр байдаг тул сонирхож буй эмнэлэгтээ очиж үзүүлсэн нь дээр байхаа.

Асуулт: Сайн бна уу зөвөлгөө өгөөч үрэвсэлтэй гэдгээ мэдэлгүй спрал тавилцан бол ямар нэг гаж нөлөө байгаа блолв уу
Хариулт: Сайн байна уу. Үрэвсэлтэй үед спирал тавиулахад үрэвсэл улам даамжирч бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлэх гаж нөлөөтэй.

Асуулт: sn bnu emegteichuudin ij buren shinjilgee gej bdag uu bdag bol haana avdag hed gdg bol
Хариулт: Сайн байна уу. Харьяаллын дагуу дүүргийн эрүүл мэндийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ зөвлөгөө авч болно. Эсвэл 10-р хороололд Сайн сайхны төлөө нийгэмлэг гэр бүл эмнэлэгт бага төлбөртэйгээр иж бүрэн шинжилгээ оношилгоо хийж болно.



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.