ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.03.17

Асуулт:  sain baina uu*belgiin haritsaand orchihood bie zasaad baihaar vr togtdoggvi*gej vnen vv eniig mnii medeh ihenh emegteichvvd vnen geed baih ymaa her vnenii ortoi boloo
Хариулт:  Өглөөний мэнд. Бэлгийн харьцааны дараа шуул угаах арга гэж байдаг. Энэ нь жирэмснээс хамгаалах найдвартай арга биш юм. Зарим тохиолдолд бэлгийн хавьтлын дараа шууд бие засах болон угаалга хийхэд жирэмснээс хамгаалах боловч бүрэн 100% найдах хэрэггүй, эрсдэлтэй арга юм.

Асуулт: sain bnu. Sariin temdeg sard 2uda ireed bhiin ymaas bldgiin bloo hariulj uguurei pls
Хариулт: Хэрэв 21 хоногоос дотогш мөчлөгтэй байвал цус алдалт гэж үзэх учир эмчид үзүүлж оношийг тодруулаарай.

Асуулт:  sain bn u emchee turuud 2 sar bolj bgaa yumaa dotor oydoltoi tursun yuma gdel oydol mani zadarchij oyulah ystoi oro zuger boloh bolu haya ovdoh yumaa. dara turuhud hundreltei yu oydoloso bolj aimar ovdson bolhor dahiad emchid uzulne gher l aigad baihiin ooroo zuger bolchihguil baihdaa
Хариулт: Өглөөний мэнд. Оёдол задарсан ч тэр хэвээрээ эдгэрэх боломжтой. Гэхдээ энэ нь давсаг унжих умай урвах, хожуу үүсэх гаж нөлөө ихтэй байдаг.

Асуулт: Mash ih zowiurtai suuliin ued dawsgan deguur huchtei bazalj owdod doguur mash ih owdod bogson amsar hurtel owdoh yuma bie zasaj bolohgui ywj ch bolohgui owdohiin mash sn togs emchilge zaaj ogooch emleger ywad urewsel darahas oor oligtoi emchilge hhgui yuma bainga emlegt hewted erdo bolohgui yuma esiin shinjilgee ogson muu garsan hariu ogoorei guij bna
Хариулт: Өглөөний мэнд. Шинжилгээний хариу маш чухал байдаг. Оношилгоо шинжилгээгүйгээр шууд эмчилгээ хийх боломжгүй. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвчнүүд нь нэг удаагийн эмчилгээ болон өвчний зовиураас шууд эмчлэх боломжгүй дүлий эрхтэн байдаг. Эсийн шинжилгээний хариу ямар гарсан бэ? Хэрэв шинжилгээний хариуны дагуу эмчилгээ хийгдсэн бол 6 сарын дараа давтан шинжилгэ өгөх шаардлагатай. Үрэвсэл үүсгэж байгаа шалтгааныг тодруулахын тулд халдварын гаралтай абйна уу эсвэл өвөрмөц үүсгэгчийн гаралтай байна уу гэдгийг тодруулж эмчилгээ хйих нь маш чухал.

Асуулт: Sain baina uu. Hiisweriin oedol dotor talaaraa hatuurch hundruulej owdood bh ymuu yunaas bolood bgaa ym boloo hiiswereer torood 4 jil bolj bna
Хариулт: Өглөөний мэнд. Хагалгааны сорвийг эхо-р харах хэрэгтэй. Наалдац болон үрэвсэл байгаа эсэхийг тодруулахын тулд заавал эхо-р оношилно.

Асуулт: Сүүлийн үед сарын тэмдэг ирэхдээ маш хар өнгөтэй ирээд байхын ?? Юунаас болдог юм бол ?? Эмчээ хариулж тус болооч !! Спираль авхуулаад 6 сар болж байгаа
Хариулт: Өглөөний мэнд. Спирал авхуулсны дараагаар заавал үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь умайн салст гэмтсэн байдаг тул өгсөх замаар халдвар орсон гэж үзнэ. Үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараа биеийн юм хэвийн байх болно.

Асуулт: sn bnuu tand ene odor.n mend bi odoo 22 nastai nz zaluutaigaa tanilts.d jil garuu bolj bna bi huuhedtei bolohgui ym bid 2 iimee tiimee zuil gantsach udaa hereglej uzeegui nadad ue ue ih sonin zowiur ilreed bh ym dooshoo unertei tsagaan shingen zuil bargalh odor bolgon garan haya dawgasruuch ymuu sawruuch ymuu hatguulj owdod sheechij bolohgui bienii ym irheerei mash ih owdolttei ireh yma ene yun.h uu
Хариулт: Өглөөний мэнд. Тогтмол бэлгийн харьцаанд ямар нэгэн жирэмснээс хамгаалалгүйгээр 6 сараас дээш хугацаанд жирэмсэн болохгйү бол үргүйдэл байна гэж үзнэ. Үргүйдлийг оношохын тулд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үргүйдлийн тасагт оношийг тодруулж эмчилгээ хийгээрэй.

Асуулт: Sain bn uu emchee suuliin uyd biy zasaad archihaar baga zereg tsusnii tolbotoi bh ym aa bas haritsaand orson chin biynii ym irsen ym shig l tsus garsan ene yuniih ym boloo nz zaluutaigaa bnga hamt bdgui bolhoor bainga haritsaand orj chadadgui yagaad ingej bga ym bol
Хариулт: Өглөөний мэнд. Үтрээгээр бэлгийн хавьтлын үед цус гарах, үзлэгийн үед цус гарах нь (сарын тэмдэгтэй холбоогүйгээр) умайн хүзүү болон үтрээний үрэвсэлт өвчин шархлаа, хавдар зэрэг байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлж шинжилгээ хийлггэхийг зөвөлж байна.

Асуулт: Сайн байна уу.энэ өлрийн мэнд хүргэе. цэвэршилтийн зовиурыг хурдан хугацаанд дарах эм байна уу ямар олон жил үргэлжилдэг юум бэ,?
Хариулт: Өглөөний мэнд. Та одоо хэдэн настай вэ? цэвэршилтийн нас 45-55 нас байдаг. Цэвэршилтийн улмаас илэрч байгаа зовиурыг арилгах шинж тэмдгийн олон төрлийн эмнүүд гарсан байгаа. Эдгээр эмнүүдийг уухаас гадна сэтгэл санаагаа тайван байлгах, ажил амралтыг зохицуулах, хоол ундны дэглэм болон хөнгөн хооллох, жимс ногоо илүү хэрэглэх, г.м хувь хүнээс шалтгаалсан амьдралын дэг журам чухал байдаг. Цэвэршилт гэдэг нь физиологийн хэвийн үзэгдэл юм. Энэ нь эмгэг байдалд шилжих нь дээрх дэг журам болон тухайн хүний архаг өвчнүүдээс шалтгаалдаг юм.

Асуулт: Sain bna uu emchee bi osoltgui geed tseverluulsen yum tegeed shinjilgeenii hariu ni ingej bhii
Хариулт: Өглөөний мэнд. Шинжилгээгээр хавдар болон ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байна. PCR-н шинжилгээ өгч, халдварын гаралтай ургийн өсөлтгүй үүссэн эсэхийг тодруулааарай.

Асуулт: Sn bnu ervvn deegvvr ideet batga garax ni yutai xolboot ve emegteichvvd taldaa bdag gsen
Хариулт: Өглөөний мэнд. Арьсны ямар нэгэн бохирдол байхгүй бол батгаших шинж тэмдэг нь нөхөн үржихүйн талаас андроген дааврын нөлөөтэй холбоотой юм.

Асуулт: Сайн бнуу эмчээ одоо би 30 тай 2 жилийн өмнө сарын тэмдэг 20 гаран хоног үргэлжилсэн тэгээд сарын дараанаас огцом бие хүндрээд жин нэмсэн сарын тэмдэг яг 10нд ирдэг бсн бол одоо тэгж яг хугацаандаа ирдэггүй энэ талаар зөвлөгөө өгөөч
Хариулт: Өглөөний мэнд. Жирэмснээс юугаар хамгаалдаг вэ? 20 хоног цус гарч байх үедээ эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байсан уу?

Асуулт: Sain baina uu bi 27nastai torj bgaa gvi minii bienii ym bagsaad 2odor jaahan l irdeg bolchloo svvliin ved nuruugaar owdood sawruu hayadaa hatgaj owdohiin ene muu yu
Хариулт: Өглөөний мэнд. Харьяа орон нутаг болон дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж шинжилгээ болон үзлэгт тулгуурлан оношийг тодруулаарай. Шууд тийм өвчний шалтгаантай байна гэдгийг хэлээх боломжгүй юм.

Асуулт: sn bnuu? jiremsnees hamgaalah taria gj bdag gsen ymar nertei yaaj heregledeg taria we? spral tawiulahguigeer hamgaalah ooroor hamgaalah gd...
Хариулт: Өглөөний мэнд. 3 сарын хугацаатай дааврын гаралтай тариа байдаг. Биений юмний 5 дахь хоног дээрээс тариаг тариулж болно. Өөрөөр хамгаалах маш олон аргууд байгаа. Энэ аргуудын талаар бүх өрх болон дүүргийн эмч нар зөвлөгөө өгдөг.

Асуулт: сайн уу эмчээ 5жил спиральтай байж байгаад сая авахуулсан эмч үрэвсэлтэй бна гэсэн ямар лаа хийх вэ эмчээ
Хариулт: Өглөөний мэнд. Мазокын шинжилгээ өгөөд шинжилгээгээр гарсан бактер, нянгийн эсрэг тохирсон эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: Sain bn uu? suuliin barag sar garui ugluu serehed huh hunduurleh bolloo. shaltgaan ni yu yum boloo? geriin argaar uuruu emchleh arga bval helj tuslaarai. bayarlalaa.
Хариулт: Өглөөний мэнд. Хөхөө толинд хараад 2 хөхийг ээлжлэн нтэмтэрч үзэх хэрэгтэй. Үүсгэвэр болон өвчтэй зүйл тэмтрэгдэх, 2 хөхний хэлбэр хэмжээ харилцан адилгүй өөрчлөгдсөн байх, хөхний толгой дотогш татагдах, хөхнөөс цусархаг зүйл гарах г.м шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Асуулт: Sn uu zowlogoo awmar bna mogontsoriig yaj togs emchileh ymar em uuhuu zowlogoo ogoch emleger ywhar gants neg em ogod erdo namdahgui yuma sn em helj ogoch
Хариулт: Өглөөний мэнд. Мөөгөнцөр өвчин нь үтрээний хэвийн орчин өөрчлөгдсөнөөс мөөгөнцрийн ургалт ихэсч үүсдэг өвчин юм. Мөн дархлааны системтэй холбоотой биеийн эсэргүүцэл сулрахад үтрээний хэвийн орчин мөн өөрчлөгддөг. Эмчилгээнд мөөгөнцрийн эсрэг эмийг лаа болон гельтэй хамт гурвалсан маягар хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

Асуулт: Sain bna u ajilin amjilt bi 10 sard hagalgand orj horgui hewdaraa awahulsan yma odoo hagalganiha deh ni darahar hondurled bhin hondurleh ni heden sar bolj bj zuger boloh we
Хариулт: Өглөөний мэнд. хагалгааны дараа 5 сар орчим болсон болохоор одоо хөндүүрлэх зовиур арилсан байх ёстой. Хяналтын эмчидээ эргэн үзүүлэхийг зөвлөж байна.

Асуулт: sain bnuu emcheee. bi kesarr 2 oirhon torson. torood 5 sar boljiino.nuruu maani erdoo ubdoggui bsan chin sar garan obdoj bnaa.tgd nuruundaa taria hiilgesen chin zuger bolohgui bgn.tgd zarim humuus emegteichuudtei holbootei baij magadgui geed bgn. yaval deer ve. emegteichuud bol yu gej uzuuleh be
Хариулт: Өглөөний мэнд. Хэрэв эмэгтэйчүүдийн байгаа эсэхийг тодруулахын тулд харьяа дүүргийн болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: Sainu .bi miomtoi 3 jil garan bolj bn suulin ued bieni ym duusad 12 honogin dara ahiad sarin temdeg ired bdag bollo .ug ni 30honogin muchlugtei zuger irdeg bsn yma
Хариулт:  Өглөөний мэнд. Миомын зангилааг хаана байрлаж байгаа, хэлбэр хэмжээ, өөрт өгч байгаа зовиур зэргээс шалтгаалан эмчилгээний тактик явагдана. Ихэнх тохиолдолд миомын үед сарын тэмдгийн дараагаар цусархаг ялгадас гарах зовиур илэрдэг. Хяналтын болон харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: Bi 30nastai 2hvvtei bi spiral tawiulad 6sar blj bga yma spiral tawiulsnas hoish my bie ewgvi blj hodood bainga uwddg blj dosho dawsag chinerch uwddg bollo mun bs tolgoi uwdj ehlesn daralt ihsdg bolsn zuwulguu uguuch eswl spirala awahulah heregtei ym bolwu
Хариулт: Өглөөний мэнд. Спиралийг тавиулахаас өмнө буюу дараа заавал үрэвслийн эсрэг эмчилгээ хйигдсэн байх шаардлагатай байдаг. Умайн хүзүү улайлттай үтрээний үрэвсэлтэй байгаа үед тавьбал үрэвслийн процесс даамжирч бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлдэг. Хэрэв цус багатай хүн тавиулбал цус багадалтыг улам гүнзгийрүүлдэг. Тиймээс дээрх шалтгаанууд байгаа бол спиралийг авхуулан эмчилгээ хийлгэсний дараа хэвийн үед тавиулах хэрэгтэй.

Асуулт: hi.hvvhed maani hodolhor hviseer zarimda obdod bh yum.teged aartsagnii yasar objtei heber l bna.yamar arga bga be.
Хариулт: Өглөөний мэнд. Умайн тонус ихтэй учир зовиуртай байна. Урьд нь өөрөөрөө төрсөн үү эсвэл кесароваар төрсөн үү? Хэрэв хагалгаагаар төрсөн бол хагалгааны сорви ямар байгааг эхо-р харуулаарай. Хэрэв өөрөөрөө төрсөн бол аарцгийн ясанд ямар нэгэн гэмтэл үүсч байсан эсэхийг тодруулаарай.

Асуулт: Sain bnu?uu urgatsag buren emchlelgddeg yum bolvuu.emchluuleed darhlaagaa saijruul geed em uuj bgaach dahaid bh yum.yaval togs emchluulj boloh ve?
Хариулт: Өглөөний мэнд. Ургацаг нь вирусын гаралтай учир одоогоор төгс эмчилгээ байхгүй. Эмчийн хяналтанд тухайн шинж тэмдгийн эмчилгээ болон дархлаа сайжруулах эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: би 36 настай 4 дэх жирэмсэн 7 сартай. төрөх дөхөж бгаа болохоор хийсвэрээр төрөөд саваа боолгох санаатай бна. заавал мөнгө төлөх ёстой юу эсвэл өргөдлөө гаргаад үнэгүй хийсвэрт орох боломжтой болов уу. тийм заалт байдаг уу
Хариулт: Өглөөний мэнд. Кесаров хагалгаа хийлгэх тусгай заалтууд байдаг. Энэ заалт байхгүй бол доогуур төрүүлдэг. гэхдээ тухайн хүн хүсээд өргөдөл гаргавал умайн гуурсыг боохыг зөвшөөрч болдог.

Асуулт:  1 сар гарны өмнө би савны амсар шархлаатай гээд өөлж аван Leep эмчилгээ хийлгэсэн юм. Тэгсэн сая эмчилгээ хийлгэж байх үедээ жирэмсэн байснаа мэдлээ, одоо төрөхөд ямар нэгэн хүндрэл байгаа юу? Өмнө би өөрөөрөө төрж байсын одоо өөрөөрөө төрөх боломжтой юу? Жирэмсэн байхад эмчилгээ хийгдсэн учраас урагт нөлөөлсөн болов уу? Хэрэв үр хөндүүлбэл бас эмчилгээний шарх сэдрэх үү?
Хариулт: Өглөөний мэнд. Leep эмчилгээ хийлгэснээр умайн тонус өгч ураг зулбахыг завдах шинж тэмдэг илэрч болно. Хэрэв энэ шинж тэмдэг илрээгүй бол урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй. Хэрэв үр хөндүүлвэл эрсдэл ихтэй учир жирэмснийг цаашид тээх нь чухал байна.

Асуулт: sain bnuu emchee Bi 2015.05.23nd torson. torohdoo hundrelt torood uragdaltt torson. oyulsan bolovch dara ni buru suugd oedolo zadaltsan ymaa. tegsen emch daraa torohdoo oyularai gesn! 
tegj boldog ymuu??
Хариулт: Өглөөний мэнд. Хярзангийн урагдлыг хэдийд ч оёулах боломжтой байдаг. Дараагийн удаа төрөхөд ямар нэгэн хүндрэл үүсгэхгүй.

Асуулт: Sain bnu. Ymain huzuuni ylailt buren edgene gj bhu emchilge hiilgesn ch bgad bhi, bas kista uuruu shimegdhu
Хариулт: Өглөөний мэнд. Умайн хүзүүний улайлт нь үүсгэж байгаа үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийгдсэний үр дүнд умайн хүзүүний улайлт хэвийн болно. Нэг удаагийн эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжгүй байдаг. 3-6 сарын туршид эмчийн хяналтан дор хянуулах шаардлагатай.

Асуулт: Bulchingiin suulgats suulguulsnaas hoish sariin temdeg irehee bolichihloo ymar uchirtai yum boloo?
Хариулт: Өглөөний мэнд. Суулгацанд байгаа дааврын эмийн нөлөөгөөр сарын тэмдэг хоригдох шинж илэрдэг. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Сарын тэмдэг ирэхгүй байснаар бие организмд ямар нэгэн эсрэг гаж нөлө байхгүй.

Асуулт:  tanaid sprail bnyy yamar ni bn be zaabal emchilgee xiilgesnii daraa tabiylayy
Хариулт: Өглөөний мэнд. Спиралийг тавиулахын өмнө заавал үтрээний үрэвслийн эсрэг эмчилгээ хийдэг. энэ нь ажилбар хийх үед өгсөх халдвар дамжих, спирал нь салтсыг гэмтээж тавьдаг учир өвчнийг даамжруулахгүй байх зэрэг ач холбогдолтой байдаг. Харьяа дүүргийн эмнэлгүүдэд спиралийг үнэ төлбөргүй тавьж байгаа.

Асуулт: Ehod uzuulsen iim boltson bna gene yaj togs emchileh we
Хариулт: Шархлаа, үрэвсэл үүсгэж байгаа үүсгэгч болгон шалтгааныг нь тодруулах нь эмчилгээний үр дүнд ач холбогдолтой байдаг.

Асуулт: Sain bnu hewlii hesger hatgaj owdod bxiin yuniix we
Хариулт: Өглөөний мэнд. Хэвлийн доогуур өвдөхөөс өөр ямар зовиур байна вэ? Хэвлийн доогуур өвдөх зовиур нь бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед ихэвчлэн тохиолддог шинж тэмдэг юм. Шалтгаан болон ямар үрэвсэл байгаа эсэхийг тодруулахын тулд эмэгтэйчүүдийн үзлэг, мазок, эхо болон холбогдох шинжилгээнүүдийг өгснөөр оноший тодруулна.

Асуулт: Баярлалаа. Амокцилин Snip 8 8 ширхэгийг уусан байхаа. Мөн цацдаг терафлю 2 хоног хэрэглэсэн. хэр муу нөлөөтэй вэ. одоо ч гэсэн ханиад намдахгүй байгаа эм уухгүйгээр хэрхэн эмчлэх вэ. ханиадтай байх нь урагт муу юу
Хариулт: Ханиадтай байх нь биеийн дархлааг сулруулдаг учир ураг зулбах, ургийн өсөлт хоцрох гэх мэт гаж нөлөө үзүүлж болно. Гэхдээ хүн бүхэнд урагт өөрчлөлт өгөөд байдаггүй.

Асуулт: Daavriin uurchlultuus bolood nuurnii sevh nusuu ihseed bna bas sariin temdeg sard 2 ireed bna em uudag yum emee bolivol yah bol
Хариулт: Өглөөний мэнд. Дааврын ямар эм ууж байгаа вэ? Бэлгийн ямар даавар хэрэглэж байгаагаас шалтгаалан дааврын тун ихсэх буюу багассанаас болж өөрчлөлт өгдөг.

Асуулт: Sn bna uu emegteichvvdiin sn emeneleg zowlooch emchee bayrlalaa
Хариулт: Өглөөний мэнд. Хувийн эмнэлгүүд нь стандартын дагуу эмчлэх эрхээ авсан эмнэлгүүд байдаг. Хаана ч очсон эмчлэх эрхтэй мэргэжлийн эмч нар байдаг тул санаа зовох зүйлгүй үзүүлж болно. Гэхдээ эхлээд улсын эмнэлэгт үзүүлсэн нь дээр болов уу.

Асуулт: Сайн байна уу эмчээ, би нөхөртэйгөө унтаад 1 жил болж байна. Эмнэлэгт үзүүлэхэд онгон хальс цоороогүй байна гэх юм. Энэ юу гэсэн үг вэ. Ийм юм байж болох уу? Бас огт тавихгүй, хамгаалалт хийхгүй байсан ч жирэмсэн болохгүй байна. Энэ нь онгон хальс цоороогүйтэй холбоотой юу?
Хариулт: Өглөөний мэнд. Нөхөрт гарсан ч гэсэн онгон хальс цоороогүй байх тохиолдол байдаг. Энэ нь эрэгтэй бэлэг эрхтэн хэт жижиг, эсвэл онгон хальсыг цоолох боломжгүй хөвчрөл муутай байдагтай холбоотой.

Асуулт: Sn bnuu ta bi yum asuuh gsiimaaa anh udaa belgiin haritsaand orood thdeee bienii yum duussanii margaash orsiin tgeed tr ued em bs belgewch hiisenldee td 3draa joohn joohn tsus garaad bolddguieee yamr uchirtain bl
Хариулт: Өглөөний мэнд. Биений юм дөнгөж дуусч байхад бэлгийн хавьталд орсноор бага хэмжээний цус гарах тохиолдол байдаг. Цус нь цаашид олон хоногоор үргэлжлэх тохиолдолд эмчид хандаарай.

Асуулт: Сайн байна уу би мазокын шинжилгээний хариу ингэж гараад эмчилгээ хийгээд гайгуу болсын тэгсэн саяханаас ямар нэг зовиур үнэр нтргүй зүгээр шар ногоон юм гараад байхын бэлгийн харьцаанд эмчилгээ хийснээс хойш ороогүй байхад ийм юм гараад бхын энэ юутай холбоотой вэ ямар нэг өвчин үү ахиад шинжилгээ өгөх хэрэгтэй юу. Сарын юм ирхээс өмнө бас ирхэд эхний нэг хоёр өдр маш их өвдөх юм
Хариулт: Өглөөний мэнд. Таны шинжилгээний хариунд заг хүйтэн өвчний шинж илэрсэн байна. Стандартын дагуу эмчилгээ хийгдсэн, давтан халдвар аваагүй бол эдгэрсэн гэж үзнэ. Заг хүйтний шинжээс гадна үтрээний үрэвсэл явагдаж байгааг давхар эмчлэх хэрэгтэй.

Асуулт: Sn bnu emchee pcr yag yunii shinjilgee be. Minii umai bnga urevseed ulaalttai bolood bdag. Esiin shinjilge ugsun ulaalttai urevseltei gsn.
Хариулт: Өглөөний мэнд. PCR-н шинжилгээ нь мазок болон сериологийн шинжилгээгээр илэрдэггүй, бэлгийн замаар халдварладаг олон төрлийн үүсгэгчүүдийг илрүүлэх шинжилгээ юм.

Асуулт: Ogloonii mend smile emoticon Onoodor dorow doh odor asuultniihaa hariug awj boloh uu?Emchiin bulan n hdn tsagaas eheldeg we
Хариулт: Өглөөний мэнд. Одоо хэдэн настай вэ? Сарын тэмдэг өвдөлттэй ирэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь 1-т бэлэг эрхтний буруу байрлал болон гаж хөгжил, 2-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, бэлгийн замын халдварууд, 3-т бие организмын архаг хууч өвчнүүд г.м олог шалтгаанууд байдаг.

Асуулт: Sn bnu. Neree nuutsalj zowlogoo awah gesimaa. Bi 2-3 sartai baihda mizoprostol gdg emiig emchiin zaawargvgeer 3n hairtsgiig uusan tgd yamarch noloo garaagvi bazalj owdoh bs tsus ntr garagvi. Odoo harn 4sar garantai tr em n uragt yamr negen noloo bga boluu ongot ehod haruulsan chn ih tonustai bga blhr oligtoi haragdahkv bn gd zurag ntr ogoogvi. . Bs deer n bi laa maag hamaagvi zondoo hiitsen. . .esvvl iim tomortson hvvhdiig awah boluu
Хариулт: Өглөөний мэнд. Энэ эм нь умайг агшаах үйлчилгээтэй эм бөгөөд хэрэв үйлчлээгүй бол урагт ямарр нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй харин умайн тонусыг нэмэгдүүлэх хандлагатай байж болно. Тиймээс нэгэнт том жирэмсний ураг таслах боломжгүй учир умайн тонус бууруулах эмчилгээ хийлгээд цаашид жирэмслэлтийг тээх хэрэгтэй гэж зөвлөжэ байна.

Асуулт: sn bn uuu. Sariin temdg ireed 1 xonood belgiin xaritsaand orwol jiremsen boloxgvi gj vnen vv? Bayrllaa smile emoticon smile emoticon smile emoticon
Хариулт: Өглөөний мэнд. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор жирэмслэх буюу өндгөн эс гадагшлах хоног харилцан адилгүй байдаг. Хэрэв сарын тэмдгийн мөчлөг богинохон бюу 21 хоног бол дунд долоо хоногт жирэмслэх боломжтой бөгөөд эхний долоо хоногт сарын тэмдэг 5 хоног ирдэг бол сарын тэмдэг дуусангуут 2 дахь хоног дээрээс жирэмслэх боломжтой үе эхэлж байна.

Асуулт: Sain bnuu minii nvd oirdo owdood baixiima yawal deer bol nvdnii deegvvr l owdood baihiin
Хариулт: Өглөөний мэнд. Та нүдний эмчид хандаж зөвлөгөө авна уу.

Асуулт: Таниас зөвөлгөө авах гэсэн юм. Миний биеийн юм ирээд дууссаны дараа хэдэн хоног болоод бэлгийн харьцаанд орход цус гарсан. Одоо бүр бэлгийн харьцаагд орох болгонд цус гараад давсгаар бага зэрэг өвдөөд байх юм? Яаж байгаа юм болоо. Зөвөлгөө өгч туслаач
Хариулт: Өглөөний мэнд. Бэлгийн харьцааны дараа болон эмэгтэйчүүдийн үзлэг хийсний дараа цус гарах нь умайн хүзүүний шархлаа болон эмгэг өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн нарийн үзлэг болон шинжилгээнд ороорой.

Асуулт: Сайн байна уу эмчийн зөвөлгөө авах гэсиймаа. Гадаад байгаа болохоор яахаа мэддэггүй. Надад туслаач. Би умайн хүзүүний миом болох хоргүй хавдартай. гадагшаа явахаасаа өмнө эмэгтэйчүүдийн эхо, мазокын шинжилгээг 2 сарын өмнө хийлгэхэд зүгээр гарсан. Ачтан эмнэлэг дээр Батсүх эмчид үзүүлдэг.Тэгсэн энд ирснээсээ хойш хэвлийн доод хэсгээр хатуулж өвддөг зовиуртай байх боллоо. 7 сар орчим бэлгийн харьцаанд ороогүй байж байгаад орсон чинь доошоо цус их гарсан. Бас их өдвөлт мэдрэгдсэн. Одоо би яахуу надад зөвөлгөө өгөөрөй.
Хариулт: Өглөөний мэнд. Дээрх зовиураас харахад эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг болон шинжилгээгээр яг юуны учир ямар өвчин байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай байна. Зовиураас харахад багцаалсан өвчний оношийг хэлэх боломжгүй байна.Хэвлийн доогуур өвдөх, цусархаг ялгадас гарах зовиур нь маш олон өвчний үед илэрдэг учир оношийг зөв тогтоож зөв эмчилгээ хийх нь чухал юм. Тиймээс заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай.

Асуулт: Bi sar garantai jiremsen tegsen dooshoo ulan ongotei yum garch bgad garaha baicihla tgd davsagan degur uuts nuruu ovdod bhin savni gadurh bl ingj shinj temdg ilerhuu emche
Хариулт: Өглөөний мэнд. Савны гадна жирэмсэн байгаа эсэхийг ЭХО оношилгоогоор мэднэ. Доош цус гарч байгаа бол умай тонус ихтэй, зулбахыг завдаж байгаагийн шинж тэмдэг юм. Ер нь хэвлийн доогуур өвдөх, доошоо цусархаг ялгадас гарах, ууц нуруу чилж өвдөх зэрэг нь ураг зулбахыг завдаж байгаагийн илрэл ба эмчид яаралтай хандаарай.

Асуулт: Sain baina u? Bi turuud 4 sar bolj bgaa ymaa. Gadar oyodoltoi turuud 45 honogiin daraa haritsaand orj ehelsen. Getel odoog hvrtel anh udaa hj bgaa ym shig ih uwdunu daraa ni neg hoyr honog nogoon ungutei zvil garaad bh ym. Vner bol baihgvi. Doloo honogt 1-2 udaa l oirtdog. Ene talaar zuwluguu uguuch. Bayarlalaa
Хариулт: Өглөөний мэнд. Төрснөөс 45 хоногийн дараагаар эмэгтэйн нөхөн үржихүйн үйл ажиллагаа хэвийн болдог. Төрөх үедээ урагдалтай болон бага зэргийн халдвар,үрэвслийн гаралтай шинж илэрсэн бол бэлгийн харьцааны дараа даамжирсан байж болзошгүй. Тиймээс үтрээгээр бактер, нянгийн эсрэг лаа хэрэглэх хээргтэй. Умай болон хярзангийн урагдал бүрэн эдгэрсэн эсэхийг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.