ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.03.17

Асуулт: Sain bnuu, 5 sartai huuhdiin ue ni hudluhuur duugaraad bhiin, hul, gar, mur, dal geed l hudluhud ni duugarahiin, zoviurguim shig bna. Ene yuniih ve? Haana uzuuleh ve?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд өсөлт бойжилт нь хэвийн насандаа тохирсон рахитгүй, Вит Д байнга хэрэглэдэг бол санаа зовох хэрэггүй. Хүүхдийн үений сулралын үед зарим хүүхдэд ингэж дуугардаг. Хэрэв ихсээд байвал зүрх судас, холбогч эдийн эмчид үзүүлээрэй.

Асуулт: sain bnuu emchee. manai huu 5 nastai hoolond durgui ih hodolgoontei tegeed turanhai bn. yaj hoolond durtai bolgoh ve havar uulgah osoltiin bolon hoolnii durshil nemdeg yamar vitamin ugvul zugeer ve.
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд өөрийнх нь идэх дуртай хоолыг идүүлэх хэрэгтэый. Хүүхдэд хэрэгтэй цэсийн хоолыг идүүлэхээс өмнө чихэрлэг зүйл бага идүүлээрэй. Чихэрлэг зүйлс их идэх нь хүүхдэд шим тэжээл өгөхгүйгээс гадна хоолны дуршил бууруулдаг. Хоолны дуршлыг сайжруулах зорилгоор куркума DHA гэдэг витамин 5мл-р өдөрт нэг удаа 21 хоног уулгаарай.

Асуулт: Huu mini 4 sartai.tolgoin ar tal bainga haluun mash ih hulurdug.ug ni D uugaag 2 sar bolj bn.gehdee uurt zowiur bhgui l de.hulrult er ni bolidog u.yaj emchleh be.urhiin emch agaart garga l gehees uur ug heldeggui ym o.
Хариулт: Сайн байна уу. Хэрэв Д нөхөгдөж рахитын өөрчлөлт байхгүй бол хөлрөлт аяндаа намсах ёстой. Гол нь Д-н тун хүүхдийн өвчлөлийн байдалтай уялдаж тохирсон тунтай байх ёстой. 4 сартай учир кальцийн бэлдмэл давхар өгч байх ёсгүй. агаарт сайн гаргах нь зөв. Бас усанд оруулж чийрэгжүүлэх хэрэгтэй.

Асуулт:  sain bna uu manai ohin odoo 6 sartai udahgui 7 sar hureh gej bgaa usee zulgaagaad tolgoigoo maijlaad bh yum yunaas boldog yum daah ihtei yumaa ugaaj bgaa shompunoosoo boldog yum bolovuu hariul uguuch D vitmen bol uudag 500iu toson D
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд үсээ зулгаана гэдэг бол ямар нэгэн бодис дутал рахит байж магадгүй. Шилээ шөргөөж тайван бус цочромхой, үсээ зулгааж байгаа бол Вит Д хангалттай ууж байгаа эсэх, цус багадалтгүй байна уу гэдгийг цусны шинжилгээ өгч өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sain bainuu.1.my hvv 10 sartai odo 8 shvdtei deed 2 tsahiur n zaitai urgasan tgd shvdnvvd n ungur togtod bhin yaj archlah ve odo shvdiig n ugaj bolohu ymar oogor yaj ugahu?2.Mun vs ar dagz talara er sain urgahguin ug n 2 hajugara l untdagin.3.Darhlaa demjih laag bainga er n hiih her sain be.say 5 honog hiisen dahiad hiivel yah bol.
Хариулт: Сайн байна уу. Рахиттай хүүхдийн шинж байна. Шүдлэлтийн хувьд үе тэнгийнхнээсээ бага байгаа юм алга. Хүүхдэд сахар агуулаагүй, фтор агуулсан шүдний оогоор цэвэрлэж өгөх хэрэгтэй. Ийм арга хэмжээг аваад дороо шүдний өнгөр арилдаг. Төрөл бүрийн антибиотик эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй. Дархлаа дэмжих эмийг эмийн бэлдмэлээс илүү сайн чанартай хоол витамин эрдсээр нөхөж аливаа халдварт өвчнөөс сэргийлж болдог. Эм байнга хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Асуулт: sain bnuu emchee ma huhed orhoos ogdog D uudag. 
D vitamini hajuugaar or vitamin uuh shardlagat yu. 21nd 10 sar hurne 4 shudt! hool undanda sain! zovlogo ogoroi, bayarlala
Хариулт: Сайн байна уу. Өрхөөс өгдөг Д-н хажуугар өөр ямар нэгэн Д хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Учир нь өрхөөс өгдөг Д маш өндөр тунтай, давхар Д хэрэглэвэл хүүхэд Д-н илүүдэлд орох магадлалтай болдог. Шүдлэлт бага зэргээр оройтож байгаа юм байна. Кальци урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх хэрэгтэй. Кальцифосфо С гэдэг эмийг 4 хуваагаад өдөрт 2 удаа 14 хоног хэрэглээрэй. Хүүхдийн нэмэлт хоолонд цагаан идээ сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл ясжилт сайжирдаг.

Асуулт: Saib baina uu? 4 sartai huuhed maani diatiz haya gardgin saya haniad hured fromlid ugsun harshilaad jijig ulaan yumnuud tuursan odoo gaigui bolj bna tsmar negen surug nuluu baigaa bolwuu? Solongosiin harshiliin em ugsun. Bayarllaa
Хариулт: Сайн байна уу. Аливаа юмнаас харшилтай хүүхдэд болж өгвөл сиропоор бэлтгэсэн эм бага өгөхийг хичээх хэрэгтэй. Тэгэхээр харшил өгч байгаа зүйлээ дахиж хэрэглэхгүй бол харшил дахиж өгөхгүй. Санаа зоволтгүй юм.

Асуулт: sain baina uu Emchee. 75 honogtoi huuhed tolgoinii yamar em yamar hemjeetei uguh we. sumiinhaa Emchees asuuháar uguh shaardlagagui geed baigaa. ohinii zoviur gewel butelttei tursun tolgoigoo 2 taldaa hayad baidag ih gulgina Taivan bus yantsaglaad baidag udurt baga untdag Bi uuruu bankind suudliin ajil hiideg baisan bolohoor tolgoi ni uwduh baih gej bodood uridchilaad emiig ni uguh gesen umaa zuvulj tus bolno uu.
Хариулт: Сайн байна уу. Бүтэлттэй төрсөн хүүхдүүд тархины эмзэгшилттэй байх нь элбэг. Тэгэхээр тархины даралтын үед эмчлэх гол эмчилгээ нь агаар эмчилгээ юм. Ямар ч эмнээс илүү үр дүнтэй. Гадаа цаг агаарын байдлыг харж байгаад агаарт бага багаар дасган гаргаж зуны цагт унтуулах хэрэгтэй. Цераксон гэдэг сиропыг тархины даралттай хүүхдийн практикт өргөн хэрэглэж байгаа. Жишээлбэл 75 хоногтой хүүхдэд өдөрт 1мл-р 21-30 хоног хэрэглэнэ. Гулгихын хувьд хүүхдийг цаггүй байнга хөхүүлэхээр гэдэс дүүрч гулгидаг. Хөхүүлсний дараа 20-30мин босоо байдалтай тэврэн хүүхдийг хэхэрсний дараа хэвтүүлнэ. Хэрэв хооллолтыг цагаар хооллоод эдгээр арга хэмжээг аваад шинж тэмдэг хэвээр байвал хоол боловсруулах замын эмгэг байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sain bna u? Manai hvvgiin zulai 8 sartai bitvrsen ene muu yu? Yunas bolj ert bitvrdeg ve bs tolgoig ni toirod huh tuya bhin yamar uchirtai yum bol? Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Зарим хүүхдийн зулай ясжилтын онцлогоос болоод эрт битүүрдэг. ийм үед Д Вит уулгаад агаарт сайн гаргах хэрэгтэй. Хөх туяа татдаг нь тархины хүчилтөрөгч дутмагшилын шинж буюу судасны тодрол гэж ойлгож байна. Агааргт гаргаж церебролизин гэдэг сиропыг 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаарай.

Асуулт: Sain bnuu emche manai huu 1nas 6sartai.eregtei huuhdiin beleg erhtend hediid shamlah ve.sain medehguimaa ta zuvulguu uguuch
Хариулт: Сайн байна уу. Албаар шамлах албагүй. Бэлэг эрхтний толгой харагдаж ил байвал арьсны завсар хуримтлагдсан хуримтлалыг усанд оруулах бүртээ сайн угааж өгч байхад болно.

Асуулт: 3 sarta hooloind tser duugaraad haaya ih tuvegte bh shg bh ym. urhiin emch n chagnaad yuch helehgu ym. huuhed yaaval yu ugvul tseree gadagshluulah bol?
Хариулт: Сайн байна уу.Бага насны ялангуяа сартай хүүхдүүд цэрээ гадагшлуулах чадваргүй шууд залгиж, өтгөнөөр гадагшилдаг. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа бол антигрипин, Вит С-тэй өгөхөд болно.

Асуулт: sain bna uu emchee manai huuhed odoo 7 sar hureh gej bgaa saya haniad hureed gereer tariad 5 honogiin umnu duussiin getel odoo bas haniad hurtsen bololtoi tseej ni shaagij sonsogdood bhiin gehdee bol tsaana gunzgii bish tegeed vitC altai cal clorid caliin iod antigripp ugch bgaa ene tser hovhorch bgaa um bolov uu
Хариулт: Сайн байна уу. Гол нь хүүхдийн дархлааг дэмжиж өгөх хэрэгтэй. Хүүхдийн цэр ховхлох зорилгоор ACC 100мг-тайг 8 цагаар 50гр усанд найруулж өгч болно. Амаар шингэн зүйл сайн уулгаарай. Хүүхэд амархан хүндэрдэг учир хүүхдийн биеийн байдал дээрдэхгүй бол харьяаллын хяналтын эмчтэй үзүүлж зөвлөгөө авсан нь дээр.

Асуулт: Sain bnuu emchee. Ohin maani 14 honogtoidoo zulain exo d haruulahad zuun tarhind kista bn gesiin. Tgd sarin daraa uzuulehed kista ni bhgui bson bolovch hovdol ni 1.3 bolj urgussun bn gd em uuj bgaad 15 honogiin daraa dahin haruulahad 1.5 bson bn gene. Tgd tserakson oo udriin 2 oor uuj eheljiin. Iim ued vaktsin hlgej bolohuu. Ymar uchraas nemegddiin bol
Хариулт: Сайн байна уу. тархины даралттай үед ховдол бага зэрэг үрэвсдэг. Кеста шимэгдэж байна гэдэг сайн үзүүлэлт. Хүүхэд өөрийн нойроор унтдаг уур уцааргүй өсөлт бойжилт хэвийн бол вакцинд хамрагдаж болно.

Асуулт: sain bna uu manai ohin2oitoi uvul hatgaa avaad emchluulj baisan odoo bainga usan nus goojood bhin yamar em uguh ve bas odoo yamar amin dem ugj baival zuger ve zuvluuch
Хариулт: Сайн байна уу. Ханиад эдгэрсэн ч хамрын салстын үрэвсэл байна гэсэн үг. 1-т хүүхдийн дархлааг дэмжиж өгөх хэрэгтэй. Виферон лааг 150,000ме-тэйг өдөрт 2 удаа 7-10 хоног хэрэглэж болно. Усархаг нустай байгаа үед хамрыг цэвэрлэх хэрэгтэй. Буцалсан ус эсвэл нэрмэл усаар хамрын салтсыг угааж өгвөл зүгээр. Жор 50, эсвэл Baby col col гэдэг сиропыг 3мл-р 6 цагаар 3-5 хоног хэрэглэж болно. Уг нь чаддаг бол хамрын нус шингэрэхэд содын буюу төмсний уураар утах хамгийн үр дүнтэй байдаг. Болгоомжтой байх хэрэгтэй.

Асуулт: 5 nastai huuhed holn dooguuraa maijig bolood bhin odoo D vitamin ogch bolohu ogvol ymar D ogohu
Хариулт:  Сайн байна уу. 5 настай хүүхдэд уг нь Д вит өгдөггүй. Ясны зөөлрөлт тодорхой хэмжээгээр байгаа учир хөлийн хэлбэр өөрчлөгдөж байгаа байх. Тиймээс Д Кальци уухаас өмнө цусан дахь Д кальцийн түвшин ямар байна гэдгийг тодруулан дараа нь уух тунгаа эмчтэй зөвлөж байж хэрэглэж болно. 5 настай хүүхдэд тосон Д, таблеткан Д хэрэглэж болно.

Асуулт: Sain baina uu? 2сартай нярайн гарын хумсны цагаан хэсэг нь байнга хөр туяатай харагдах боллоо ямар учиртай вэ? цус багадалттай байна гээд ferrum lec сиропоор уг нь ууж байгаа юм
Хариулт: Сайн байна уу. Хүчилтөрөгч дутмагшил байж магадгүй. Уруул хэл, хөл гарын үзүүр хөхөлбий туяатай байнауу ажиглаарай. Гэрийн нөхцөлд агаарт сайн гаргах л хэрэгтэй. Төмрийн бэлдмэл ууж болно. Гэхдээ цус багадалттай гэдэг нь шинжилгэгээр батлагдсан тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ. Хөхрөлт арилахгүй бол мэдрэлийн эмчид үзүүлээрэй.

Асуулт: Сайн байна уу. Улаан бурханы вакцин хиилгэх хүртэлээ яаж урьдчилан сэргийлэх вэ 2 сартай. веферон лаа хийхээр гүйлгээд байх юм яаж байгаа юм болоо ой 8 сартай.
Хариулт: Сайн байна уу.Улаан бурхан хүмүүстэй ойр байлгахгүй, Хамрын салстад виферон маз нимгэн түрхэж өгч болно. Уг нь лаа хийхээр эхний нэг хоёр удаад нь шингэн бааж болно. Сүүл рүүгээ гайгүй болдог. Хүүхдийг хангалттай сайн хооллож агаарт сайн гаргах хэрэгтэй.

Асуулт: Sain baina u emchee hvvhdiiin diadiz bugui tohoin deer ni gardag yum bolwuuu.
Хариулт: Сайн байна уу. Хэрэв харшил өндөр зэргээр байвал хэвлий, 2 мөчтөөр тархаж гарах нь байдаг. Гол нь харшил өгдөг зүйлээс хол байлгаарай.

Асуулт: Oi 4 sartai hvvhed iig hyrdan held oruulah iin tuld yu hiih yostoi ve zubluguu yguuch emchee
Хариулт: Сайн байна уу. Хамгийн гол нь хүмүүстэй сайн ярилцуул. Өөрсдөө сайн харилцаа үүсгэж байнга ярих хэрэгтэй. Харилцааны хэлбэрээс хол үгээр сайн ярилцдаггүй хүүхдүүд хэл яриа нь сайн хөгждөггүй. Өөрөөр нь сайн яриулахыг хичээ.

Асуулт: Sn bnuu. Manai oxin ar dagznii vsee zulgaagd bdg tarxinii daraltiinx gsn vnenvv. Bs six xulurdug ene yunix be
Хариулт: Сайн байна уу? Тархины даралтнаас илүү рахиттай хүүхдийн шинж байна. Үсээ зулгаах, хөлрөх, цочромхой болох зэрэг нь рахиттай байна гэсэн үг. Чийрэгжүүлж усанд оруулах хэрэгтэй. Витамин Д-г эмчилгээний тунгаар 30 хоног уугаад дараа нь нэг сар урьдчилан сэргийлэх тунгаар уулгах хэрэгтэй. Бас агаарт гаргах цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх зэрэг арга хэмжээг аваарай. Тунг хүүхдийн насыг мэдэхгүй учраас хэлж мэдэхгүй байна.

Асуулт: Sain bn uu emchee manai hvvhed 4 sar 20 honogtoi ymaa 3 honog baasangvi yah be hed honogiin umnu bas 4 honog baahgvi bolohoor ni shar tos hiigeed baalgasan tvvnees hoish zvgeer baaj bgaad say bas baahgvi bolchihloo yah be tand ih bayrladag shvv heregtei zubulguu ugdugt sain emch shvv
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд баас хатах нь шингэн бага уух, өөрөөр хэлбэл хөхний сүүгээ хангалттай уухгүй байгаа тохиолдолд баас ховордож болно. Нөгөө талаар халуурсан өвдсөн үед баас хатдаг. Байнгын хатдаг бол хоол боловсруулах замаар зарим эмгэгийн талаар бодох хэрэгтэй. Миний ойлгосноор 2 дахь удаагаа өтгөн хатаж байгаа юм байна. Хүүхдэд 60-100 мл буцалсан цэвэр усыг хөхний сүүний хажуугаар өдөртөө өгч болно. Хэвлийд зөөлөн иллэг хийх, хооллохоос 20-30мин өмнө 10-15мин доош нь харуулж хэвлийгээр хэвтүүлэх зэрэг арга хэмжээг авч болно. Газрелиф гэдэг эм америк барааны дэлгүүрүүдэд байдаг. түүнээс 0,3мл-р өдөрт 2 удаа уулгаж болно.

Асуулт: сайн байна уу? Манай хүү 9 настай, сүүлийн нэг жил өдөр бүр л дотуур өмд хувцасыг нь солих шаардлагатай болсон. Учир нь байнга маш их шээс үнэртээд байдаг, дутуу шээгээд байгаа юмуу гэж бодоод гүйцэт шээх хэрэгтэй гэж байнга хэлээл байгаа, энэ өвчин юу болвуу яахаа мэддэггүй, ийм том болчоол дутуу шээнэ гэж баймааргүй л юм
Хариулт: Сайн байна уу? Шээс үнэртэй байх, байнга бага багаар дусагнах нь давсагны хананы сулрал, үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл зэрэг асуудал байж болно. Хамгийн түрүүнд эмчид үзүүлж шээсний шинжилгээ өгч үзэж болно. Доороос нь дааруулахгүй байх хэрэгтэй. Чийг татдаг гутал өмсүүлж болохгүй.

Асуулт: Sn bnu emchee manai hvvhed 6 sartai tseltsgensen nogoon ongoteigeer odort 4 udaa baagaad bhiin orhiin emneleg lineks gedesnii em og geed ogson bolowch zvgeer bolohgvi odoo 7 honoj bn yah yostoi be bor hoolond oruulah geed chadahgvi bg aigaad tuslaach
Хариулт: Сайн байна уу. 6 сартай хүүхэд нэмэгдэл хоолонд заавал орох ёстой. Гагцхүү хоол хүнсээ хүүхдэд аюулгүйгээр дандаа шинээр бэлтгэж өгнө. Кашнаас эхлүүлж идүүлбэл ходоодны шингэц байдалтай уялддаг. Хүүхдийн биеийн байдал сайн, жин нэмэгдэж байгаа бол заавал хүүхдийг шингэн алдалтаас сэргийлэхэд л болно. Хоросол, будааны өтгөрүүлсэн шүүс, зэргийг өдрийн турш бага багаар ойр ойрхон өгөх хэрэгтэй. Фузид гэдэг сиропыг 5мл-р 8 цагийн зайтай 3-5 хоног уулгаарай. Гол нь амаар шингэн өгөх явдал маш чухал. Линексээ давхар өгч болно.

Асуулт: Sain baina uu? Manai ohin odo 1 sar 25 honogtoi. Udurt 2,3 bainga hanialgaad bga. Navcha emchid uzuuleed gerbion 5 honog uusan hanialga n zugeer bolohgui l bn. Yaval deer ve? Odo barag 14 honogos desh haniaj bna. Zuvluguu ugch tus bolno u bayrlalaa
Хариулт: Сайн байна уу? Нэг сартай бол цэр ховхлох эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй. Олон хоног ханиалгасан учраас эмчид заавал үзүүлж үнэлүүлэх шаардлагатай. Бага насны хүүхдэд Витамин C-ийн уусмал, антигриппин, глюконат кальцийг 4 хуваасны нэгээр өдөрт 2 удаа 3 хоногийн турш хэрэглээд үзээрэй. Харьяа газрын амбулаторитой утлаганд явбал маш үр дүнтэй.
Асуулт: sain bnuu ohin maani 2sariihaa vaktsiiniig hiilgsiin tgsn hiilgsen udruusu aygu ih naitaagd gants 2 hanialgaad bhin bi uuln daaruulagu hamar ni ugluu bur bituureed bsin haniadtai bhdn hiilgchvuu? bas yag moomiin amruu ni hiiheer uurlad gediigeed bhin hohoogui bj.
Хариулт: Сайн байна уу. Вакцин хийлгэх үед хүүхэд халуураагүй, вакцинаас хойшлуулах онцгой заалт байхгүй үед вакцин хийлгэж болно. Одоогоор хүүхдийн дархлааг дэмжих, сайн шингэн уулгах, хооллох хэрэгтэй. Антигрипин өдөрт 2 удаа 3 хоног өгч болно. Агаарт гаргаж болно. Хүүхэд хөхөө сороод шууд эмзэглэж орилж байгаа бол дунд чихний үрэвсэл байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Сайн ажиглаж байгаарай.

Асуулт: sn bnuu beferon darhlal saijruulah laa her ur duntei ve 3sarta huuhded hdn ml hiihu bs ymar zaalt bdg ve hiivel er n snu
Хариулт: Сайн байна уу.Бага наснаас дутуу нярай хүүхдэд ч энэ лааг хэрэглэдэг. Ялангуяа вирусийн халдварын үед хүний дархлаа сулардаг. Энэ лаа дархлаа сайжруулах үйлчилгээтэй вирусын эсрэг үйлдэлтэй интерферон агуулсан байдаг тул хүүхдүүдэд их тохиромжтой. Хүүхдэд 150,000ме-тэйг өдөрт нэг удаа 7-14 хоног хэрэглэнэ.

Асуулт: Sn bn uu emchee manai huuhed oi arai hureegui chih n uvduj bgaagui tegsen hernee chihnees n bnga noiton bulag garaad irsen bhiin tegeed ue ue chihee maajaad bh ym zuvulguu uguuch bayrlalaa
Хариулт: Сайн байна уу? Чихнээс шингэн зүйл гарч байгаа тохиодолд дусаалгаас илүү, хуурайшуулж цэвэрлэх нь маш үр дүнтэй. Удаан хугацаагаар шингэн зүйл ялгарч байх юм бол чих хамар хоолойн эмчид үзүүлж дурандуулж тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн чихийг хуурайлахдаа тусгай бэлдсэн голгүй хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр чихийг цэвэрлэж хөвөнгөө байнга сольж хуурай болтол нь цэвэрлэнэ.

Асуулт: kharshiltai umaa tegeed baishiigeed l haniad hurchih um aptekaas asuusan chini 32000 tug-iin unetei darhlaa demjdeg laa bdag gehiin ter her sain bee
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор виферон лаа, генферон зэрэг лаануудыг хүүхдийн практикт их хэрэглэдэг. Гэхдээ эдгээр лаанууд 32,000-с хямд үнэтэй санагдаж байна.

Асуулт: sain bnuu 3n sar garantai huugiin min us unaad bhiin untahad deren deer ugaahad geed l ene yunaas boldog ve
Хариулт: sain bnuu 3n sar garantai huugiin min us unaad bhiin untahad deren deer ugaahad geed l ene yunaas boldog ve

Асуулт: Sain b.au emchee huu maani 8 sart oroi untahda moomoo hohoh ued ni hamar ni bituureed hohohod hetsu bgad b.a hamriin dusaalga hereglej bolohu yaval deer ve
Хариулт: Сайн байна уу. 8 сартай хүүхдийн хамрыг голгүй имэрч бэлдсэн хөвөгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэнэ. Хөвөнг цэвэр хуурай гартал нь сольж хэрэглэнэ. Бүр их битүүрэлтэй, амьсгалахад хэцүү байвал хамгийн энгийн салин гэдэг дусаалгыг нэг дуслаар 6 цагийн зайтай хамрын хөндийд хэрэглэнэ. Агаарт маш сайн гаргаарай.

Асуулт: кальцифосфатыг 5 сартай хүүхдэд өгч болохуу хэд хувааж өгөх вэ тархины даралттай гээд цироксин авч уулгасан 2 шилийг. усан Д уулгадаг. Гэдэлзээд орилоод л байхы хаяа хөлөрсөн байдаг усан Д г нь тосон Д болговол яах бол юунаас болоод гэдийгээд орилоод байдаг юм бол? Бантангаа жаахан тааруу иддэг. Тараг уух дуртай сүүтэй цай уух гээд байдаг. Ойрд хэсэг хэсэг шингэн ногооноор баагаад байгаа
Хариулт: Сайн байна уу?5 сартай хүүхдэд кальцийг түр азнасан нь дээр. Ер нь болж өгвөл рахит гүнзгийрсэн кальцийн дутлын үед 1 наснаас эхлээд кальци өгөх нь тохиромжтой. Хэрвээ усан Д, таблиткан Д, тосон Д аль нь ч байсан хүүхдийн биеийн байдал, рахитын үе шатанд тохируулж, тохирсон тунгаар уугаагүй тохиолдолд хөлрөлт хэвээр байдаг. Ер нь боломжтой бол цусанд кальци Д-гийн түвшин ямар байгааг тодруулбал эмчилгээ хийхэд маш их дөхөмтэй байдаг.

Асуулт: Sain bnu emchee. Manai ohin 8 sartai. Orhiin 7 shirheg d uugaad duussiin. Odoo sar ymar ch d ogoh esgui yumu? Shud ni bas urgaagui bga. Sariin omno 14 honog caltsifosfo ch biluu uusan dahij uuj boldiin bolu?
Хариулт: Сайн байна уу? Яг энэ 3 сардаа 7 ширхэг Д уусан бол энэ сардаа ямар ч төрлийн Д өгөхгүй. Дараагийн сараас витамин Д-г урьдчилан сэргийлэх тунгаар уулгаж болно. Кальцифосфо C -г хүүхдийн зулай битүүрээгүй үед өндөр тунгаар удаан хэрэглэж болохгүй. Гэхдээ дахин нэг удаа 14 хоног ууж болно.

Асуулт: Sain bainuu emchee??? Manai hvv turuhduu tarhinii dAralttai tursiinmaa. Odoo 1oitoi tolgoig n barihaar ih haluun bh yumaa yawl zgr we yu ugh we
Хариулт: Сайн байна уу.Хүүхдийн хүчилтөрөгч дутмагшилаас үүдэлтэй тархины даралттай хүүхдүүд толгой их халж, ялангуяа ханиад хүрсэн үед бүр их өвддөг. Иймээс хүүхдийг агаарт маш сайн гаргах хэрэгтэй. Рахиттай хүүхдүүд тайван бус цочромхой ууртай, уцаартай болдог учир тархины даралттай хүүхдүүдэд Вит Д-г тохирсон тунгаар заавал уулгана. Их халсан үед нь богино хугацаагаар хүйтэн жин тавьж өгөөрэй. Гол эмчилгээ бол агаар юм.

Асуулт: Hawriin ulirald 4 nastai huuhded yamar vitamin ugwul deer we? Yer n vitamin ugch boloh uu?
Хариулт: Сайн байна уу? Хүүхдэд хэвийн өсөлт бойжилтыг хангах биеийн дархлааг дэмжих зорилгоор витамин өгөх нь зүйтэй. Гол нь витамины найрлаганд хүүхдэд хэрэгцээтэй витамин эрдэс хангалттай агууламжтай байвал сайн. 4 настай хүүхдэд биолизин, актавит, пиковитийн витаминууд нэлээд үр дүнтэй байдаг. Пикавит Д-г сонговол сахар агуулаагүй хүүхдэд хэрэгцээтэй эрдэс бодисууд боломжийн найрлагатайгаар орсон байдаг.

Асуулт: Sn bn uu.emchee manai xuu 1oi2sartai baruun xolniixun gyanixan deed taliin ven deern teverxeer dugaraad bx yum ex.nyalxasiin mes zasalin emchid vzuulsen zugeer d sn og gex yum yagaad dugaraad bga bol
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн ясны эмгэгээс илүү хүүхдэд Д кальцийн түвшин ямар байгааг тодруулбал зүгээр. Үений болон ясны сийрэгжилтийн үед ингэж дугарах нь бий. Гэхдээ үеэр дугарсан болгон ийм эмгэг байх албагүй. Витамин Д, кальци урьдчилан сэргийлэх тунгаар уулгаад үзээрэй. Хүүхэд бие дааж алхах үедээ жаахан хазганаж, доголож байна уу, үеэр хавдартай байна уу? гэдгийг тогтмол ажиглах хэрэгтэй.

Асуулт: sain bna uu 1oi 4sartai xuuxed xuld orson ch neg l ewgui alxaad budreed unaad baix ym ene yvaandaa zugeer bolox uu xuld oroogui baixad ni Tunxnii exod xaruulxad zugeer gej bsan ym
Хариулт: Сайн байна уу.Хүүхэд булчин чангараагүй бие дааж явах процесст дасаагүй үедээ бүдрэх, сайн алхахгүй байх байдал ажиглагддаг. Харин хүүхэд доголох, хазганах, өлмийтөж гишгэх зэрэг шинжүүд байвал түнхний эмгэг байгаа эсэхийг тодруулна.

Асуулт: Sain bnu emche. Huuhdiin d vitaminiig hezenees uguhuu bolih bee
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн Д Вит-г улирлын 10 сараас эхлэн 5-р сарыг хүртэл эрүүл хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх тунгаар, рахиттай хүүхдүүдэд эмчилгээний тунгаар өгөөд урьдчилан сэргийлэх тун луу оруулах, эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Өөрөөр хэлбэл 5-р сар хүртэл ууна гэсэн үг. хүүхдийн насны хувьд 2 наснаас хойш Д вит өгдөггүй.

Асуулт: сайн бнауу манай охин 7сартай шүд ургаагүй хааяа чихээ их маажих юм яавал дээр вэ эмчээ
Хариулт: Сайн байна уу. Вит Д дутал гэж үзэж байна. Хөлөрдөг рахитын шинжтэй бол Д-г эмчилгээний тунгаар 21 хоног, кальцийн бэлдмэд 14 хоног хавсарч уулгаж болно. Эмчийн заавраар хэрэглээрэй.

Асуулт: Охин маань 3сартай суганы булчирхай цочоод овойсон зүгээр болохгүй бн
Хариулт: Сайн байна уу. Эмзэглэлтэй байна уу. Хавдаж улайсан, хэмжээ нь байнга томорч байгаа бол анхаарах хэрэгтэй. Булчирхай цочих нь хүүхэд үрэвслийн өвчтэй байх зарим тохиолдолд халдварт өвчний үед ч тунгалагийн булчирхайны томролт тохиолддог. Бие даасан булчирхайн үрэвсэл ч байгаа. Иймээс мэс заслын эмчид үзүүлж шалтгааныг тодруулан эмчилгээнд хамрагдаарай.

Асуулт: Havar tsagaar huuhded vitamin uguh her gtei yu emchee tamar vitamin uguh ve
Хариулт: Сайн байна уу. Биолезин, бага насны хүүхдэд Солиуфлекс сиропоор эсвэл дуслаар хамгийн тохиромжтой. Пиковитийн витаминууд бас сайн найрлагатай байдаг.

Асуулт: Сайн бна уу эмчээ. Манай охин 1нас 2сартай. Зулайн том юмаа энэ зүгээр үү.
Хариулт: Сайн байна уу. 1 настай хүүхдийн зулай битүүрсэн байх ёстой. Хэрэв зулай хугацаандаа битүүрэхгүй байгаа бол яс зөөлрөх эмгэгтэй өөрөөр хэлбэл рахиттай, кальци дутмагшилаас ясжилтийн процесс удааширсантай холбоотой байж болно. Тиймээс урьдчилан сэргийлэх тунгаар буюу эсвэл рахиттай бол эмчилгээний тунгаар Вит Д заавал уух ёстой. Хажуугаар нь кальцийн бэлдмэл уух хэрэгтэй. Нэмэлт хоолонд орсон хүүхэд учир кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн нэмэлт хоолны цэсэнд нь оруулж өгөх хэрэгтэй.

Асуулт: oi 8 sartai huhdin shud amnii eruul mendiin talaar zuvulguu uguuch
Хариулт: Сайн байна уу. 8 сартай хүүхэд нормоороо бол 4 шүдтэй байх ёстой. Хүүхдийн шүдлэлтийг дэмжих зорилгоор Вит Д, таарсан тунгаар уулгах, Кальцийн бэлдмэл уулгах зэргээр урьдчилан сэргийлж болно. Мөн сахар багатай шүдний оогоор чихэрлэг зүйл идсэний дараа цэвэр усаар зайлах, шүдийг заавал угааж өгөх хэрэгтэй. Буйлны массаж хийж өгөх хэрэгтэй. массажны хэрэгсэл дэлгүүрүүдээр худалдаалдаг, түүнийг авч хэрэглэвэл зүгээр.




ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.