Хувийн санхүү төлөвлөлтийн 12 алхам

Олон хүний хувьд орлогын өндөр түвшинд хүрнэ гэдэг хийж буй сонголтынх нь үр дүн байдаг.

Амьдралын зорилго юу ч байж болно. Мөн аз жаргалыг хүн хаанаас ч мэдэрч болно. Гэр бүл, найз нөхөд, шашин шүтлэгийн итгэл бишрэл, хобби гэх мэт. Гэвч энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд, аз жаргалыг мэдрэхэд хөрөнгө баялаг зайлшгүй хэрэгтэй. Эд баялаг ихтэй бол ямар ч зорилго, хүсэл тэмүүлэлтэй байлаа гэсэн түүнд хүрэхэд илүү хялбар байх болно.

Хувийн санхүүгээ авч явах 12 түлхүүр элементийг Жеймс Гуартни, Ричард Строуп нарын хамтран бичсэн “Эдийн засаг энгийнээр” номонд ийн нэрлэжээ.

1. Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо.
2. Шинийг эрэлхийлэгч бай.
3. Олсон орлогоо дуустал бүү зарцуул.
4. Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл.
5. Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз.
6. “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл.
7. Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла.
8. Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий.
9. Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална.
10. Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл.
11. Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил.
12. Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддээ зааж өг.