ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.02.18

Асуулт: Sain bnauu toson tsagan yum garad bh yum tgd belgiin haritsad opohoop tsagaan tosophog yum garhar jaahan ewgui yum unertd bh yum yu yum bol
Хариулт: Үтрээнээс гарч байгаа ялгадас өөрчлөгдөж үнэртэй буюу өнгө, хэмжээ өөрчлөгдөх нь маш олон өвчнүүдийн үед байдаг. Бэлгийн замаар халддаг халдвар болон бэлгийн замаар халддаггүй нөхөн үржихүйн эрхтний халдварын үед дээрх зовиур адилхан илэрдэг учир заавал лабораторийн шинжилгээ болон эмчийн тусгайлсан үзлэгийн үндсэн дээр эмчилгээг зөвлөдөг. Халдварыг үүсгэж байгаа шалтгаан, үүсгэгчийн эсрэг тохирсон эмчилгээ хийлгэсний үр дүнд бүрэн эдгэрэх боломжтой.

Асуулт: Emchee bi dvvregin emnelegt hewted garsan teged emegteichvvd bienii ym irehgvi bga olon tooni yilanhai vssen bna gsen bi emneleges garad emch jiremseni tootoi em bichij ogod bieni ym 10,11 sard irsen ternes hoish irsengvi e odoo yah u bas jiremsen er bolohgvi bna manaih 6 nas hvreh gej bga ohintoi odoo aarts shig bujignasan tsagaan ym zondoo bolod bga bi odor bolgon ugaj bga vrin shingen nadas garahgvi bna huuraishad bh ym a odo yah u bi tanias urd ni asuj bsan onodor nadad hariulj ogch tuslaache bi emchlvvleh gsen ym a
Хариулт: Өдрийн мэнд, дааврын эмийг удаан хугацаагаар ууснаас үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж мөөгөнцөртөх зовиур илэрдэг. Үүнийг мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийвэл хэвийн болно. Үргүйдэл үүсгэж байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Цаг хугацаа болон тухайн хүнээс их тэвчээр шаарддаг учир та шантралгүйгээр эмчилгээ оношилгоо хийлгээрэй. Сарын тэмдгийн алдагдал илэрч байгаа мөн үргүйдэл үүсгэж байгаа гол шалтгааныг л эмчлэх хэрэгтэй.

Асуулт: Sn bn uu xaritsaand belgewchtei bnga orood bwl iredvid xvvxed gargaxd ym uu ymar neg muu sorog nolootoi yu. 4 jil bolj bn.
Хариулт: Өдрийн мэнд, Бэлгэвчээс шалтгаалан гарах гаж нөлөө болон сөрөг үр дагавар огт байхгүй юм. Мөн өтгөн хаталт нь бүдүүн шулуун гэдэсний өөрчлөлт болон хоол боловсруулах замын эмгэгтэй холбоотой эсэхигй тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sain bnuu emchee biynii ym irsnees hoish hed honogiin daraa jiremsleh magadlaltai bdag we miniih 12nd ireed 16nd duussan
Хариулт: Сайн байна уу. Таны сарын тэмдгийн мөчлөг хэд хоногтой вэ? Хэрэв сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бөгөөд 21 хоногт ирдэг бол жирэмслэх магадлалтай өдрүүд нь сарын тэмдэг ирснээс 5 дахь хоногоос эхлэж болно. Хэрэв 30 хоногийн мөчлөгтэй бол сарын тэмдгийн мөчлөгийн дунд 10 хоногт жирэмслэх боломжтой үеүд юм. Хэрэв сарын тэмдэг тогтворгүй байдаг бол сарын тэмдэг дууссанаас хойш өглөө бүр шулуун гэдэсний халууныг үзэх хэрэгтэй. Шулуун гэдэсний халуун ихэссэн өдрийг тэмдэглэн тухайн өдрөөс жирэмслэх боломжтой үеүд эхлэж байгаа юм.

Асуулт: Сайн байна уу? Нэг зүйл асуух гэсэн юм Үтрээний үрэвсэлийн үед бэлгийн харьцаанд орж болох уу?
Хариулт: Сайн байна уу. Үтрээний үрэвслийн эмчилгээ хийж байх явцад бэлгийн хавьталд орж болохгүй. Үтрээний үрэвсэл ямар үүсгэгчээр үүсгэгдэж байгаагаас шалтгаалан бэлгийн замаар халдварлаж бусдад тараах аюултай байдаг. Мөн гаднаас ямар нэгэн бэлгийн замын халдварыг авах эрсдэл нэмэгдэнэ.

Асуулт: sain bnuu bi odoo 16nastai Deerees hoish tsagaan ym garaad biynii ym togtworgui ireed sonin ewgui uner bainga unerteed baih ym bas oroiguur mash ih zagatnadag uugan huntei untaj bgaagui l dee ghdee ene belgiin zamiin haldwart owchin ym bol uu ali esuul oor ym boluu zaawal hariulj ogooch yah heregtei we
Хариулт:  Та огт бэлгийн хавьталд орж байгаагүй бол шээсний шинжилгээ болон мазокын шинжилгээ өгч үзээрэй. Бэлгийн замаар халддаг халдваруудаас ахуйн замаар халдварладаг заг хүйтэн өвчин байдаг. Гэхдээ энэ нь дотуур хувцсаа цэвэрлэлгүйгээр сольж өмсөх, ванны алчуураа хамт хэрэглэх гэх мэт замуудаар халдах магадлал байдаг ч ховор юм. Таны хувьд бөөр болон давсагны үрэвслийн шалтгаан эсвэл цагаан хорхойн өвчний шалтгаанаар гадна бэлэг эрхтний үрэвсэл явагдаж байж болзошгүй юм.

Асуулт:  jiremsnii 7-8 doloon honogtoid emchin hynaltad zulbuulah em uuj bolohu hugatsaa ni hetreegui bizde 8 dolon honog dotor boldog gj sonson vnen vv?
Хариулт: Өдрийн мэнд, Нэгэнт жирэмсэн болсон бол цаашид хүүхдээ төрүүлэхийг зөвлөж байна. Эмээр зулбуулах арга нь эмнэлгийн нөхцөлд хийж болох боловч үүсэх хор уршиг ихтэй байдаг.

Асуулт: Sn bnu emchee zulbaad 5 6 bolsn c yundvvjing uuj blh uu? Hewliigr haaya owddg ene n yuniix ym bloo
Хариулт: Өдрийн мэнд, Жирэмслэсний дараагаар зулбаж байгаа шалтгааныг тодруулж эмчлэхгүй бол дахин энэ эрсдэлд орох нь өндөр байдаг. Цаашилбал дахин жирэмслэхгүй байх ч магадлал байж болно. Иймд та шинжилгээ өгч оношийг тодруулан эмчилгээ хийлгээрэй. Юмдүүжин ургамал нь зөвхөн умайн агшилтыг сайжруулдаг ургамал юм. Харин зулбаж байгаа шалтгааныг эмчлэхгүй юм. Хэвлийн доогуур өвдөж байгаа зовиур нь бага аарцгийн хөндийн эрхтгнүүүдийн үрэвсэлтэй холбоотой байж болзошгүй.

Асуулт: sain bnauu. hvv maani 6 nastai. tsagaan horhoitson bololtoi, geriin nuhtsuld ariun tsewer sahihaas gadna emnees uur arga bna uu. bwal helj ugj tuslaach. dvv ni 2nastai. haldwarlah wii gj aigaad.
Хариулт: Сайн байна уу. Цагаан хорхойн эм уулгахаас гадна ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Мөн гэр бүлээрээ цагаан хорхойн эм уугаад өдөр болгон дотуур хувцас болон цагаан хэрэглэл гар нүүрийн алчуур зэргийг угааж ариутгах, хүүхдийн тоглоом болон хүрэлцэж байгаа бүхий л ахуйн хэрэглэлүүдийг ариутгаж угаах хэрэгтэй байдаг. Цагаан хорхой нь амархан үрждэг, ахуйн хэрэглээний эд зүйлсэд удаан хугацаагаар амьдрах чадвартай эргэн халдварлагддаг учир хамгийн гол нь ариун цэврийг зөв сахих хэрэгтэй юм.
Асуулт: ohin maani meemee huhdug tegeheer bi em uuj boloh boluu, tsagaan horhoigui ch gesen bvgd uuh uu. ohin bas uuh uu.
Хариулт: Гэр бүлийн гишүүд бүгд уух шаардлагатай.

Асуулт: Сайн бна уу. би 2 сарын өмнө төрсөн юма явахаар ххөндүүрлээд явхад их зовиуртай.өндгөвчөөр хатгаад үзүүлсэн умайд сул шингэн бна гэсэн үүнийг яаж эмчилэх үү.
Хариулт:  Сайн байна уу. Төрсний дараа өгсөх замаар халдвар орсны улмаас умай болон умайн гуурс өндөгвчинд үрэвслийн процесс явагддаг. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үрэвслийн эсрэг эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Асуулт:  bas neg asuh ym ni manai egch nodlin 5 sartai bhda endeed ternes housh maamat bolohgui bna gsn yaj emchilh v yunihbol emche
Хариулт: Дээрх шалтгааны улмаас бэлэг эрхтний дээд замын халдвартай холбоотой умайн гуурс битүүрч, жирэмслэхгүй байж болдог. Үүнийг оношлуулж эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байдаг. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж Эх нялхасын эрдэм шинжилгээний үргүйдлийн тасагт оношилгоо хийлгэж болно.

Асуулт: Sain baina uu? Nadad 3.21-2.85 kistatai gej onoshluulaad FEMINYL gedeg em uuj ehellee her vr dvntei em bol shimegdeh bolob uu bas olon turliin em baidag yum bna aliig ne uubal ilvv vr dvntei bol kistatai baih ayultai yu zubulguu uguuch emchee? bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Киста үүсч байгаа шалтгаан, кистаны байрлал, оношлуурын сарын тэмдгийн хэд дахь хоногт оношлуулсан зэргээс шалтгаалан эмчилгээ харилцан адилгүй байдаг. Эмчийн зөвлөгөөний дагуу дээрх эмийг ууж байгаа бол эмчилгээг үргэлжлүүлэн эмчийн хяналтанд бүрэн гүйцэт хийх хэрэгтэй. Кистаны шимигдэх хугацаа янз бүр байх бөгөөд эмчилгээнд цаг хугацаа их шаарддаг. Бага хэмжээний киста байгаад өөрт ямар нэгэн зовиур илрэхгүй бол амьдралын явцад өөрөө яваандаа шимэгдэнэ.

Асуулт: Sain bnuu? Bi 12 doloo honogtoi 7.8 doloo honogtoigoos dooshoo uym garaad em uugaad hewter sahiad bgaa joohon yawahaar l ergeed garaad bhiin...ene hvvhded muu nuluutei uy
Хариулт: Сайн байна уу. Доошоо цусархаг зүйл гарч байна уу. Ихэсийн байрлал хаана байгааг эхо-х хянуулах хэрэгтэй. Хэрэв ихэс ховхорсон буюу дор байрлалтай бол хэвтрийн дэглэм сахиж эмчийн хяналтанд байх шаардлагатай. Энэ нь цус алдах аюултай байдаг.

Асуулт:  Sain bnu emche bi svvliin ved ih udaan tawidag bolchihlo ene yutai holbootoi we
Хариулт: Сайн байна уу. Бэлгийн харьцааны үед бэлгийн харьцааны дуршил өөрчлөгдөх нь эмэгтэйчүүдийн талаас нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийн халдвар болон бэлгийн замаар халдах халдвар, сэтгэлзүйн стресс, хэт ачаалал, архаг өвчнөөр удаан хугацаагаар өвдөх, дархлаа сулрах гэх мэт шалтгаантай байж болно.

Асуулт: sn bnuu torsnii daraa sawand hii huralddag yumu ene hiig yaj gadagshluulah we ene n bied ymar nuluutei we. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Анагаахын шинжлэх ухаанд савны хийг ардын уламжлалт аргаар эмчилдэг. Үүнтэй уялдуулан саванд үрэвсэл болон ямар нэгэн халдвар байгаа эсэхийг давхар эмчлүүлэх хэрэгтэй.

Асуулт: Их бага хэмжээны тонуустай төртлөө яваад бвал хүүхэд маань тархины даралттай төрнө гэсэн үг үү?? Уг нь айхтар зовиур бхгүй лдээ санаа зовоод айгаад бнаа 5сард төрөх юм лдаа
Хариулт:  Сайн байна уу. Умайн тонус нь жирэмсний эхний саруудад (3 сар хүртэл) бага хэмжээгээр байж болно. 5 сараас дээш хугацаанд умайн тонус их байх нь урагт нөлөөлөх гаж нөлөө ихтэй бөгөөд зулбах буюу дутуу төрөхийг завдаж байгааг илэрхийлдэг шинж тэмдэг юм. Байнга умайн агшилт явагдаж байвал ураг хэвийн өсч торних боломж муу ургийн бүтэлт үүсэх, хөгжил зогсонгиших, үүнээс шалтгаалан ураг цагаасаа өмнө төрөх гэх мэт хор нөлөөтэй. Иймд тонус бууруулах эмчилгээ хийлгэж хүнд хүчир ажил хийхгүй, ажил амралтаа зөв зохицуулах, стресс авахгүй байх, хоолны зохисто хэрэглээ гэх мэт дэглэмүүдийг сахих хэрэгтэй.

Асуулт: sain bn uu. bi ungursun jil 1-r turuhud endometroiztoi geed hagalgaan d orson yum. emch maan vizanna gedeg emiig 6 sar uu gesen. bi odoo uugaad duussan tegeed jriemslehgui bn.
Хариулт: Сайн байна уу. Үргүйдэл үүсэх шалтгаан нь олон янз байдаг. Маш олон шинжилгээний үндсэн дээр оношийг тодруулдаг. Үүнд цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Хяналтантынхаа эмчийн зөвлөгөөгөөр уйгагүй эмчилгээ хийвэл жирэмслэх боломжтой. Ер нь үргүйдлийн эмчилгээ нь жилээс дээш хугацаагаар эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байдаг.

Асуулт: sain bna uu bainga sariin ym ireestei baigaad baihiin odoo 1 sar garan bolj bna odoo bi 33 tai 2 udaa torson odoo baga ni 5 nastai nohor gadaad yvaad 4 jil garan bolj bgaa bolhoor belgiin haritsaand oroogui udaj bgaa esprial taviulaad idoo 1 jil boloh gej bna
Хариулт: Сайн байна уу. Спирал нь дааврын гаралтай юу, эсвэл зэсэн спирал уу? Хэрэв дааврын гаралтай спирал бол дааврын эмийн нөлөөгөөр байнгын цус үзэгдэх зовиур илэрч болдог. Энэ үед дааврын бэлдмэлийг хавсарсан байдлаар нэг сар ууж хэрэглэхэд хэвийн болно. Зэсэн спиралтай бол спиралиа авахуулан умайн хүзүү болон үтрээнд эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулан эмчлүүлэх хэрэгтэй. Мөн цус алдаж байгаа шалтгааныг тодруулан оношлуулах хэрэгтэй.

Асуулт: Сай бна уу? Жирэмсэний хугацаанд хөхөнд ерөөсөө өөрчлөлт орохгүй уураг гарахгүй юм. Зүгээр үү? Хагалгаагаар төрөх болохоор сүүгүй болно гэж байхуу?
Хариулт: Сайн байна уу. Та хэдэн сартай вэ? Кисерова хагалгаагаар төрж байгаа ч гэсэн хөхөнд сүү орох боломжтой. Хөхөнд сүү орох гэдэг нь эх хүүхдийн хооронд рефлексээр үүсч байгаа холбоо юм. Энэ нь хагалгаатай ямар ч холбоо байхгүй.

Асуулт:  сайн байна уу би илүү тээлттэй яваад байна өвдөхгүй, савны амсар нээгдэхгүй энэ аюулгүй юу ургын хөдөлгөөн зүгээр байгаа хуурамч дуншилт ч мэдрэгдэхгүй юм
Хариулт: Сайн байна уу. Та хэдэн сартай вэ? 42 - с дээш неделтэй байвал түүнийг илүү тээлт гэж үзэж болно. Хэрэв илүү тээлттэй байгаа бол савны амсар нээгдэхийг хүлээлгүйгээр яаралтай хэвтэж төрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Илүү тээлтийн улмаас ураг бүтэх, амьгүй болох, бусад эрсдлүүд дагуулж байдаг тул яаралтай эмчид хандана уу.

Асуулт: Miomtoi hvn yaj jiremslehees hamgaalbal zvgeer be
Хариулт: Сайн байна уу. Миомын үед дааврын гаралтай эмийг хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Хэрэв миомоос шалтгаантай зовиур өгч, мөчлөггүй цус алдах хэвлийгээр өвдөх сарын тэмдэг алдагдах зовиурууд илэрч байгаа бол жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэхээс өмнө заавал эмэгтэйчүүдийн зөвлөгөө авах хэрэгтэй шүү.

Асуулт: Sain uu emche bi jilin zaitai oirhon 2 tursin sayhnas hewliger hatgulad guyruga hayada hatgulj uwdud bhin bas tursunus hoish hvisnees ewkv vner vnerted bhin ene yunih ym bolooo
Хариулт: Сайн байна уу. Төрөөд хэдэн сар болж байна вэ? Хэвлийн доогуур өвдөх, өвдөлт гуя руу дамжиж өвдөх зовиурууд нь ихэвчлэн нөхөн үржихүйн эрхтний халдварын үед илэрдэг зовиур юм. Бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэл байгаа эсэхийг оношилгоо болон эмчийн тусгайлсан үзлэг хэрэгтэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: sain bnu ? bi tursunuusu hoish em uuj jiremsenees hamgaalj bga tegesen jiremsen boltson bhiin ene bolomj zuil v ?
Хариулт: Сайн байна уу. Эмийн аргаар жирэмснээс хамгаалах нь 97 - 98 хувийн баталгаатай байдаг. Эм ууж байх явцад уухгүй мартах буюу алгассан бол жирэмслэх магадлалтай байдаг.

Асуулт: umain helber ml geheeree yadag ym bol sayhan anh udaa jiremsen bolod osoltgui bolchihsooon umain helberees shaltgaaldag ym boluu
Хариулт: Сайн байна уу. Умай ml хэлбэртэй байх нь төрөлхийн эмгэг хөгжил юм. Гэхдээ ийм умайтай хүмүүс хэвийн төрөх тохиолдол байдаг. Ураг өсөлтгүй болж байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой байж ч болох ч бусад халдварын гаралтай шалтгаан байгаа эсэхийг тодруулаарай.

Асуулт: Sain bna uu emchee minii asuultand zaaval hariulj ogoorei bi ug ni 8 nedelitei yum aa tegsen zurhenii tsohilton bhgui bchihson tegsen emch maani namaig aktowegin gedeg emiig odoriin 3 uugaad 7 honogiin daraa ireerei gesen huuhediin mani zureh tsohiloh magdal bgaa bv uu ug ni 5-6 nedelitei zurhen tsohilj bsan yum
Хариулт: Сайн байна уу. Өмнө нь эхо-р харуулахад хүүхдийн зүрхний цохилт байсан бол дахин 7 хоногийн дараа харуулж бататгах хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд эхо-ны хүчин чадлаас шалтгаалан ургийн зүрхний цохилт сайн харагдахгүй байж болдог. Тиймээс та дахин зүрхний цохилтыг бататгаж харуулах хэрэгтэй.

Асуулт: Mini 2 dahi torolt yuma shawhraga ih baga garad bn zugeruu shim shim uugaad ch garku bnaa torood 20 honoj bn
Хариулт: айн байна уу. Хэрэв танд ямар нэгэн зовиур илэрч байгаа бол эхо-д харуулах шаардлагатай. Ер нь төрснөөс 14 хоногийн дараа заавал эхо-р хянуулах хэрэгтэй байдаг.

Асуулт: sn bna uu emchee dooshoo tsagaan ym garaad bgaa ymar shinjilgee ugux xeregt we bas undguwchnii vrewsel saw ed naraa vzvvlex bol exo xaruulax xeregt yu eswel uur ymar negen shinjilgee uguxvv xelj uguuch bayrlalaa.
Хариулт: Өдрийн мэнд, Үтрээнээс цагаан юм гарах зовиур нь бэлгийн замаар халдварлах халдварын гаралтай буюу эсвэл бэлгийн замын халдварын бус гаралтай үрэвслүүдийн үед тохиолддог элбэг шинж тэмдэг юм. Үүнийг халдвартай байна уу эсвэл халдваргүй байна уу гэдгийг ялган оношлиход заавал лабораторийн шинжилгээ болон эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг шаардлагатай байдаг. Үүнд тулгуурлан ямар эмчилгээ хийх вэ гэдгийг тогтооно.
 
Асуулт: Сайн бна у эмчээ! Би мамутай болохгүй байна,хаана ямар чиглэлээр хандах вэ?
Хариулт: Сайн байна уу. Орон нутаг болон харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шаардлагатай бол Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийн үргүйдлийн тасагт оношлуулж болно.

Асуулт: sain bnauu Emchee 
9 jil bolj baij gants jiremselsen chin osoltgui boltson torch ogson idevhitei virus bgaagui pcr yr ni sharrdlagat buh shinjilgee ogson oorchlolt garaagui yagaad yunaas bolood osoltgui boolood bdagiin boloo ih tonustai bsan tonus buulgah emchilgee hiilgeed ch nemer boloogui

Хариулт: Сайн байна уу. Өсөлтгүй болох шалтгаан нь 1-рт бэлгийн замаар халдах халдвар болон нөхөн үржихүйн эрхтний халдвар, 2-т бэлэг эрхтний гаж хөгжил, буруу байрлал, мөн дааврын гаралтай өөрчлөлтүүд, дотоод шүүрлийн эмгэгүүд, стресс, сэтгэлзүйн таагүй байдал, гэмтэл осол гэх мэт маш олон шалтгаантай байдаг.

Асуулт: snu emche doosho jaahan tsagan ym gard bn ymar negen laa hereglej bolohu
Хариулт: Сайн байна уу. Үтрээнээс гарч байгаа ялгадас өөрчлөгдөж үнэртэй буюу өнгө, хэмжээ өөрчлөгдөх нь маш олон өвчнүүдийн үед байдаг. Бэлгийн замаар халддаг халдвар болон бэлгийн замаар халддаггүй нөхөн үржихүйн эрхтний халдварын үед дээрх зовиур адилхан илэрдэг учир заавал лабораторийн шинжилгээ болон эмчийн тусгайлсан үзлэгийн үндсэн дээр эмчилгээг зөвлөдөг. Халдварыг үүсгэж байгаа шалтгаан, үүсгэгчийн эсрэг тохирсон эмчилгээ хийлгэсний үр дүнд бүрэн эдгэрэх боломжтой.

Асуулт:  Hi tanid hyanli bn uu.huuhdiin huis hardag
Хариулт: Сайн байна уу. Та доорх хаягаар орж хүүхдийн хүйс тодорхойлох Хятад хуанлины талаар мэдээлэл авна уу.
http://www.shudarga.mn/news/5010.html 


Асуулт: Sn bnu emchee daawriin uurchlult gj yg yu ym be
Хариулт: Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааг зохицуулдаг дааврууд байдаг. Эдгээр даавруудын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор янз бүрийн эмгэгүүд илэрдэг. Эдгээр дааврууд нь тархины гадар, өнчин тархи, өндгөвч, умай зэрэгтэй холбоотойгоор тодорхой үе шаттайгаар ялгаран гарч, нөхөн үржихүйн үйл ажиллагааг хэвийн явуулж байдаг. Дээрх эрхтнүүдийн эмгэг болон гадны шалтгаантай нөлөөллийн улмаас ялгаран гарах даавар ихсэх юмуу эсвэл багассаны үндсэн дээр эмгэгүүд үүсч өвчилдөг. үүнийг зохицуулахын тулд ихэсч байгаа дааврыг багасгах, багасч байгаа дааврыг нэмж өгөх зэргээр дааврын эмчилгээг хийж тэнцвэржүүлэн, нөхөн үржихүйн үйл явцын хэвийн ажиллагааг бүрдүүлдэг.

Асуулт: сайн байна уу асуух юм байна заавал хариулж өгөөрэй би төрөөд одоо 8 сартай биений юм одоо болтол ирээгүй жирэмсэнээс хамгаалах эм ууж болох болов уу. хагалгаагаар төрсөн юма
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа физиологийн биений юмгүйдэл үүсдэг.Энэ хугацаанд жирэмслэх боломжгүй байдаг. Энэ үе нь хүн бүрт харилцан адилгүй хугацаатай. Таны биений юм төрснөөс хойш огт ирээгүй бол жирэмснээс хамгаалахгүй байх боломжтой. Гэхдээ заримтохиолдолд биений юм ирж мэдэгдэлгүйгээр өндгөвчний үйл ажиллагаа хэвийн явагдаж жирэмслэх тохиолдол байдаг. Төсрнөөс 6 сараас хойш хугацаанд жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлийг хэрэглэж болно. Энэ нь хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй.



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.