ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.01.28.

Асуулт: sain bnau emche tanias asuuh 3asuult bn
1. manai 2oi 3sartai huuhdiin maani vs ni tasraad tasraad soosiison l yum bna tgd noirond muu ene yu dutagdaad bga bol D vit uu? eswel tomor vv ? 
2. 2sartai huuhdiin hamriig odor bvr salinaar tsewerleh ni zvgeer vv
3. 2sartai huuhdedee americ toson D ogch bga 2000tai yum bnale odor bvr ogch bolohu
BAYRLALAA

Хариулт: Сайн байна уу. 1. 2 наснаас хойш рахитын шинж тод илрээгүй бол Вит Д уулгадаггүй. Д дутлын шинж хөлрөх, тайван бус цочромхой байх, шүд оройтож ургах, шилээ шөргөөх, үс унах, шээс үнэртэй байх, хүүхдийн хөлний хэлбэр өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрвэл Д нэмэлтээр уулгадаг. Хүүхдийн биеийн байдлыг харж үнэлээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөөд цус багадалт байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Эдгээр 2 өвчний алинд нь ч үс унаж болно. 2. Хамар битүүрч байгаа бол салинаар цэвэрлэж болно. 3. Хүүхдэд эмчилгээний тунгаар уулгаж байгаа юм байна. 1 сарын хугацаанд өдөр бүр уулгаад эмчид үзүүлэн энэ тунгаар үргэлжлүүлэх эсэхээ шийдүүлээрэй.

Асуулт: Sain bna uu? 1nas1sartai huuhed 3honogiin umnuus haluurch bgaad, unuudur nuruu bolon tseejeer ni jijig ulaan tuuralt garchihlaa. Aman dotor ni bas yum garsn. Ulaanburhan bololtoi. Geriin nuhtsuld ymar arga hemjee awah we, haashaa handah we? Zuwluguu ugnu uu. Bayarlalaa
Хариулт: Хэрэв халдварт өвчний шинж тэмдэгтэй байгаа бол заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн түргэн тусламж юмуу өрхийн эмчээ дуудаж үзүүлээрэй. Хүндрэл байвал эмчлүүлэх шаардлагатай. Гэрийн нөхцөлд дааруулахгүй байх, шингэн сайн уулгах арга хэмжээ авч тууралтыг үзүүлж байж эмчилгээ хийлгэсэн нь дээр.

Асуулт:  Sain bnu emche manai Hvv 8nastai hii hanialgaad zvgeer boldoggvie hooloi n erwegnej teshiin argagvi bolood hanialgaad bgan yu ogwol deer we
Хариулт: Цетризин 10мг-тайг хуваагаад өглөө оройд өгч болно. АЦЦ 200мг-тайг 6 цагаар 50гр усанд найруулж уулга. Содын уусмалаар утаж болно. Оройдоо цагаан гаатай сүү уулгаж болно.

Асуулт: Sain bna uu. Manai hvvhed 3sartai moomoo idej bhad aa.holrood bhin. Oroi untah uilaad tolgoigoogoo hoishoo gediilgeed uilad bhin.
Oor tagnaanii hogjil dutuu gd bhin teriig yh be. Хоолойн дээр нь цэр ч юм шиг юм тээглэд бөнлөрчихгөөд хэцүү байхын эмчид үзүүлхээр цжр биш гээд байхын яагаад тэгдийн бол 1 сартай байхдаа л иийм байсан одоо болтол арилахгүй байн яах уц

Хариулт: Тагнайны хөгжил дутуу ч цоорхойгүй байвал учиртай.Хөхөө сайн хөхөж байхад болно. Угжих гэж яарсны хэрэггүй. Мөөмөө хөхөж байх үедээ хөлөрч байгаа бол рахитын шинж юм. Усан Д3 500ме-тэйг 3 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уулгаарай. Дараа нь үргэлжлүүлэх эсэхийг өрхийн эмчид үзүүлж байж шийднэ.

Асуулт: bayarlla emchee tegeheer huuhdiin tolgoinii havtgai helber ni 1 nas hurchvel zasardaggui gesen ene her unenii ortoi yum boloo kalitsaa tohiroh tungaar ni uugaad bval zaarana geswn ug uu
Хариулт: Хүүхдийн зулай нэг нас орчимд битүүрч ясны хэлбэр мөгөөрсөн байдлаас биежсэн яс руу шилждэг. Тэгэхээр нэг наснаас өмнө хүүхдийн толгойны хэлбэрийг засах хэрэгтэй. Хавтгайрсан талаар нь бага хэвтүүлэхийг хичээгээрэй.

Асуулт: Ohin maani 10 sartai say haniad hured edgesen zarimdaa shunu haluuraad bh yuma ug n zoviurgui zuv zgr l bga. Huu maani 2 nastai bas haniad hured edgesen mortloo hii hanialga n zogsohgui yumaa oor ymar negen zoviurgui
Хариулт: 10 сартай хүүхдэд эргээд вирусын халдвар авч ханиад хүрч байж магадгүй. Эсвэл хоолой залгиур улайлттай байх магадалалтай. Иймд 2 хоногоос дээш халуурвал эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй. Халуун буулгах эм уулгаад байвал халууны эмний үйлчлэл буурахаар эргээд халуурдаг. Тохиросн эмчилгээг заавал хийлгээрэй. Хий ханиадны хувьд хлорфенамин сиропоор 5мл-р өдөрт 2 удаа, Вит С уусмал утлага, маш их үр дүнтэй. Содатай сүү уулгаж болно.

Асуулт: Sain bnauu manai ohin2nas 5sartai hoyor holoo niileed zogsohor dugarag helbertei bolod bas bainga shahuu hol owdod bna gedev mun ih uurtai, uurlahara buur chichireed orilod bdagiin eej maan zurhiig ni emchid uzuul gehiin orhiin emch bolohoor ajigla l gehiin yahar huuhed ingedeg be
Хариулт: Хүүхэд рахиттай, яс зөөлөрсөн учраас хөл дугуй, X хэлбэртэй болдог. Вит Д нэмэлтээр 1000ме-р өдөрт нэг удаа ууж болно. Хүүхэд чичирч орилох нь яаран зүрхний эмгэг гэж бодож болохгүй. Зүрхний эмгэгтэй хүүхэд уйлах үедээ уруул, хэл, хамрын эргэн тойронд хөхөрдөг. Ийм хүүхдийн хамар залгиурын өвчин байгаа эсэх, цагаан хорхойтой эсэхийг шалгуулаарай.

Асуулт: Sain baina uu emchee?
Ene odoriin mend. Manai huu 1nas 2 sartai. 12sard eh nyalhasiin mes zasald shodoig ni hoish ni shamlagdhgui baina geed uzuuled hoishoo ni shamalchihsan. Odoo dahiad butsad hoisho shamarch bolhguin. Bainga ingej shamraad baih zow ym boluu yadiim boloo, ta zowolgoo ogooch bayrlalaa.

Хариулт: Эмч тухайн үед эргэж шамлагдахгүй байхаас сэргийлж өгсөн зөвлөгөөнүүдийг дагах нь зүйтэй. Энэ нь хүүхдийг усанд оруулах үедээ шодой, бэлэг эрхтний арьс хоёрын завсар хуримтлагдсан зүйлийг цэвэрлэж авах, зөөлөн бага багаар шамлах /хүчтэй биш/ бага багаар зэрэг ажилбаруудыг гэртээ хийж байх ёстой. Тэгэхгүй бол эргээд шамлагддаг, одоо сайн шамлагдахгүй байгаа бол хүчээр шамлах гэж оролдож хэрэггүй. Эргээд эмчдээ үзүүлээрэй.

Асуулт: Sain bnuu emchee, minii ohin 9 sartai diatiztai gsen. 1 sartai bhad n gidrokortizon gd tos tvrhej bsan odoo hatsar, nuruu, ervvn dooguur n birzger uym tuuraad bn. Zuvuluguu helj uguuch. Mun aman dotorh zavj tagnainii araar tsagaan ungur togtood sain tseverledeg j butsaj garj ireed bn. 7 honojiin iim bolod zuvluguu ugnu vv. Emchid vzvvsen j oligtoi uym helehgui bn.
Хариулт: Диатезтай хүүхдүүд дархлаа султай байдаг тул ам завьжаар цагаан толбо гарч, хэл өнгөртдөг. Ийм үед буцалсан бүлээн сулхан давсны уусмалаар ариутгасан бентээр хуруугаа ороож уусмалд дүрэн зөөлөн үрж цэвэрлэж өгдөг. Хэрэв тууралт арилахгүй бол өмнө түрхэж байсан тосоо хэрэглэж болно. Диатезын үед хүүхэд болон хөхний сүүгээр хооллодог эмч чихэрлэг харшил өгдөг зүйлүүд хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Асуулт: sain bnuu emchee manai ohin odoo 8sar garantai nogoon ungiin shingen baagaaad bh yumaa yunaas boldog yum be ymar em uguh we?
Хариулт: Сайн байна уу. Баасны тоо олон биш, хүүхэд хоолондоо сайн байвал шингэн алдалтаас сэргийлэн хоросол, хярам, байхуу цай, будааны шүүс, бага багаар ойр ойрхон уулгаж, хангалттай сайн хооллох хэрэгтэй.

Асуулт: Sain bna u emchee manai huu 2 sartai moomoo idej bhda holrod oroi zarimdaa nuruu, tolgoi ni holrood bhii. Amerik D vit uuj bga. Oroogoo odort 30 agaarjuuldag. Ingej holroh ni rahit u?
Хариулт: Сайн байна уу. Рахитын шинж мөн. тэгэхээр хүүхдэд Вит Д ямар ч төрлийг өгч болно. Гол нь тун нь таарсан байх хэрэгтэй. Ямар тунгаар өгч байгаа вэ?

Асуулт: Sain bnuu emchee.mini ohin 7 sartai hamraas n shingen nus goojood ve ve nileen hanialgaad bhiin yaj gvitsed idgeeh be.usan c.kaliin iod ugch bga uur yu ughvv.
Хариулт: Жор50 өдөрт 3 удаа 8 цагийн зайтай 3 хоног хэрэглэж болно. Вит С-г 2 хоногоос илүү хэрэглэх хэрэггүй. Калийн иод цэр шингэлэх, ховхлох зорилгоор хэрэглэдэг. Шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Сайн хооллоно. Антибиотик уух шаардлагатай эсэхийг эмч үзэж байж зөвлөнө.

Асуулт: sn bnu emchee.manai 5sartai 3 nastai huuhduud maani hooloi ni uvdud taria hiilged neleen ih antibiotek hereglesima tgd bi aminda darhlaag ni demjih zorilgotoi viferoni laa hgd bgn ene ni ymar negen gaj nuluu bhgui bizde bas hed honog hereglevel zugeer bdg ve...bayrlalaa tand
Хариулт: Дархлааг дэмжих зорилгоор Виферон лааг дутуу жинтэй нярайгаас авхуулан бүх насны хүүхдэд хэрэглэж болно. Вифероны хувьд гаж нөлөө одоохондоо бүртгэгдээгүй. Өдөрт лааг өглөө оройдоо 1,1-ээр хоёр удаа 7-10 хоног хэрэглэж болно.

Асуулт: Sain bnu emchee, ochigdor 6tai egch ni,oi 3n sartai duudee Soluplex vit soruuldag duslaar soruulad ogchij, bi odor ni ogoh estoi duslaar ni ogod tsaash ni tawitsan bsanig awad ogson bn Gaigui bolowu yah bol, 103ru asuusan yah ch,uguie ggui ajilgalj l bhgui yu gsn
Хариулт: Солуфлексийн доторхи витаминуудын орц бүтэн шилээр нь ууж байж хордлогын хэмжээнд хүрнэ. Тиймээс одоохондоо ажиглаж байсан нь дээр.

Асуулт: Sn bnu emchee manai huu 1sar 15honogtoi sheesh ni ih aagtai ih shar ongotei bh yum ene zugeer uu?
Хариулт: Шээс өтгөн, ховор байвал бөөрний асуудалтай байдаг. Ер нь шээс үнэртэй байгаа бол рахиттайгийн шинж юм. Вит Д усан хэлбэртэй Д3-г сонгон өдөрт 2 дуслаар нэг удаа 21 хоног уулгаарай. Халуурсан уу? Шээс ээдсэн юм шиг байна уу, тодруулаарай.

Асуулт: sain bna uu emchee manaih 1 nastai 1 sartai hoyr hvvhedtei.tom ni haniad hvrchihsen baga ni bas otgon nogoon nus garaad ehellee yu uulgah ve yg haniaj ehleegvi hamar ni bitvvreed otgon nogoon nus garaad bh ym.bas hamriin bitvvd ni yu dusaah ve?
Хариулт: Антигриппин 1 ширхэгээр 8 цагийн зайтай өдөрт 3 удаа 2 хоног өгч болно. Мөн дархлаа дэмжих зорилгоор Виферон лаа 150,000ме-тэйг өдөрт 2 удаа шулуун гэдсээр нийт 7-10 ширхэг хэрэглэж болно. Хамарт салин 0.25%-н уусмалаас 2 дуслаар 6 цагийн зайтай дусааж болно. Хамрыг голгүй хөвөнгөөр цэвэрлэж өгөөрэй.

Асуулт:  Bas untaj bgad aimar orilad uilj serehiin muumunduu tsadahgui teged bnauu d dutagda bgn bolowwuu
Хариулт:  Хүүхэд тайван бус цочромхой байгаа бол Д дуталтай байна гэсэн үг. Мөн хөхөө хөхөж байгаад эмзэглэж орилж байвал чих нь өвдсөн байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Хоолоогүйцэт идсэн үед үе үе гэнэт уйлж байгаа бол тархины хүчилтөрөгч дутмагшилын шинж юм. Болж өгвөл цэвэр агаарт гаргах хэрэгтэй. Вит Д уртдчилсан сэргийлэх тунгаар уух хэрэгтэй.

Асуулт: 8sar hureh gj bga ue ue duleed minchiih yumu zgr dulj duu awia gargaad bga ene zan hracter n yum blwu uur zuil yum blwu
Хариулт: Зан характераас илүүтэйгээр тархины даралт буюу хүчилтөрөгч дутмагшилын үед ийм шинж илэрдэг. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Усанд сайн оруулаарай. Өдөр болгон зовиурладаг бол мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан нь дээр.

Асуулт: Сайн байна уу? Миний хүүгийн шээс нь улам л үнэртэй болоод, хөлрөөд, цээж нь хавчигдуу болж байна. Ямар витамин Д ямар тунгаар хэр удаан уулгах вэ?
Хариулт: Урд нь ямар Д ямар хугацаагаар уусан юм бол. Д-г эмчилгээний тунгаар тасралтгүй уух үед шинж тэмдэг улам их тодорч байгаа бол цусан дахь Д-н хэмжээг тодруулах хэрэгтэй. Тэгж байж Д-н тунг хүүхдэд тааруулж уулгана. Харин ойрд Д уугаагүй бол усан Д3 500ме-тэйг 4 дуслаар өдөрт нэг удаа бүтэн сар уулгана. Хүүхэд нэг сар хүрсэн бол кальци тохирсон тунгаар давхар уулгаж үзээрэй.

Асуулт: Sain bna uu. Manai ohin oi 1 sartai. 1000tai D uugaad duussan urgeljuulj uguh uu zavsarlah yostoi yu? Tgd bas bi jiremsen 4sartai. Ohinoo huhnuus yaj gargah vee?
Хариулт: 1 сар уусан бол хүүхдэд хөлрөх шээс үнэртэй байх зэрэг рахитын шинж илрэхгүй бол дараагийн сараас 1000-тай Д-г хуваагаад дахин нэг сар уулгана. Хүүхдийг нэмэгдэл хоолоор цадтал хангалттай хооллож байвал хөхийг тийм их нэхэхгүй. Болж өгвөл хөхүүлэх зайг холдуулж аажми аажмаар гаргах хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу эмчээ манай хүүхэд 8сар гарантай толгойны хэлбэр нь ар талаасаа хавтгай болчлоо хэлбэр засдаг дэр дэрлүүлээд нээх нэмэртэй биш байнаа.Одоо ер нь хэлбэр нь засагдах болов уу?тэгээд бас дээд шүднүүд нь шар бор өнгөтэй болоод байхын би уг нь амыг нь цэвэрлэж байгаа.Д витамин ууж байгаа өөр витамин уух шаардлагатай юу витамин дутагдахаар шүд нь ингээд байгаа юм болов уу
Хариулт: Хүүхэд Д кальцийн дуталтай байхаар ясжилт өөрчлөгдөж, зөөлрөн толгойны хэлбэр өөрчлөгддөг. Толгойны яс нь бэхжээд ирэхээр хавтгай тал руу нь их хэвтүүлэхгүй байвал хэлбэр засагддаг. Дээд шүд нь шарлаж байгаа бол шүдний паалангийн тогтоц алдагдах, бага насандаа тетрацеклин уух, рахиттай байх зэргээс шалтгаалан шүдний өнгө өөрчлөгддөг. Шүдний эмчид хандаж зөвлөгөө авах шарадлагатай. Шүдийг чихэр багатай оогоор сайн угааж өнгөлөх хэрэгтэй. Хүүхдэд кальци нэмэлтээр зулайны байдлыг эмчид үзүүлж байгаад уулгасан нь дээр.

Асуулт: Sain bn uu ta.oirhon haniad hureed bgaa huuhded darhlaag n demjij vitamin zuvluuch, 5 nastai huuhded. Bayarlalaa.
Хариулт: Биеийн дархлааг хамгийн сайн дэмжих арга нь хүүхдийг зохистой гүйцэт хооллох, тайван унтаж амруулах, өвдүүлэхгүй байх асуудал юм. Хэрэв хүүхэд өвчлөмтгий бол дархлааг дэмжиж өгөх нь зүйтэй. Биолизин, Солуфлекс сиропоор өгч болно. Сүүлийн үед дархлааг дэмжих зорилгоор Виферон лааг 150,000ме-тэйг өдөрт 2 удаа шулуун гэдсээр 7 хоног хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Асуулт: Sn bn uu emchee.manai xuu 11sartai xii xanualgaad bn yu ogwol deer we.untaxaarai ux xolorood bn.vtamun d ogox uu
Хариулт:  Вит Д заавал уух ёстой. Хөлрөх нь рахитын шинж юм. Усан Д3 500ме-тэйг 3-4 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уулгана. Ханиаданд Жор 50, Вит С, Аньсны ханд зэргийг хэрэглэж болно.

Асуулт: Sn bnuu emchee. 5sartai maamagiin maani hooloi n jhn ulaalttai soongo bna yu heregleh we. Meeme sn idj bga oor zowiur bhgvi ym. sayhn D n dutal bolod orhin d emchilgeni jurmar uusan ternes hoish sar boloh gj bna german d-g odo uuh gsn yma hedn tungar uuwal boloh boln bayrllaa tand
Хариулт: Өндөр тунтай Д-г эмчилгээний тунгаар уусан бол түүнээс хойш 1 сарын дотор Д хэрэглэхгүй. Яг 1 сар болсны дараа Вит Д-г хүүхдийн биеийн байдлыг харж байгаад ахин эмчилгээний тунгаар өгөх үү, урьдчилан сэргийлэх тунгаар уулгах уу гэдгийг шийднэ. Тэгэхээр танай хүүхдийн хөлрөлт намдаж, биеийн байдал дээрдэж байгаа бол Герман Д-г өдөрт нэг удаа ууж болно. Дээрх шинж тэмдгүүд хэвээр байгаа бол тунг нэмж болно.

Асуулт: Sain bn uu emchee manai ohin 14 honogiin omno orhiin D uusan haya hulruud bh ymaa,shunu buur ih hulruud bna. Soluplex vitamin ugch bga, ene 600tai Dtei ym bna. Odoo 1000r udur bur D ugch boloh bolow uu? 7sartai
Хариулт: Болно. Хүүхэд урьдчилан сэргийлэх тунгаар (500ме) уугаад байхад хөлрөлт намдахгүй бол тунг нэмж 1000 - 2000 болгож болно.

Асуулт: sn bnu manai huu sar garantai 2 hatsar duh eruugeer n ulaan ym garad bur arildaggui ter n hurehed ih shiruun yma bi ug n chihertei ym hum idku horichod bga arildagguie

Хариулт: Харшлын буюу харшлын диатез байх магадлалтай байна. Чихэртэй юм идэхгүйгээс гадна өөр харшил төрүүлэгч зүйлс ойр байгаа эсэхийг сайн шалга. Ямар нэг эм уугаад ийм тууралт гарсан уу? Шинээр авсан хувцас болгоныг угааж өмсгөх ёстой. Хүүхдийн саван урд нь хэрэглэдэг саван байсан уу? Хүүхэд зовиуртай уйлагнаж байна уу. Локойд 0.1%-н мазик нимгэн түрхэж өгч болно. Хүүхэд зовиуртай уйлж байвал Фенистил 8 дуслаар өдөрт 2 удаа уулгаж болно. Вит С-н уусмал хүүхдийн тунгаар 5мл-р 8 цагийн зайтай 2 хоног уулгаж болно. Хүүхэд зовиуртай, тууралт бүдгэрэхгүй нэмэгдэх хандлагатай байвал эмчид заавал үзүүлээрэй.

Асуулт: 2 настай хүүхэд шөнө унтах нь ямар байдаг вэ шөнө сэрэхгүйгээр унттдаг болох уу шөнө сэрээд байвал ямар нэг шалтгаантай байх уу
Хариулт:  Хүүхэд эрүүл, хоолоо гүйцэт идсэн, цатгалан байвал шөнөдөө сэрэхгүйгээр унтдаг. Шөнө унтахгүй тайван бус, цочромхой, сэрвэлзээд байвал Вит Д дутал байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн тархинд хүчилтөрөгч дутагдсанаас цагаан хорхойтой байх, биед ямар нэгэн зовиур шаналгаатай бол хүүхдийн нойр сэргэж болно. Зүгээр сэрээд унтаж чадахгүй байвал өдөр шөнө 2-н нойр солигдсон байж болно. Мөн хүүхэд телевизор хэт их үзэх, компютер их тогловол сэрэнгэ байдалд ордог. Унтахын өмнө агаарт сайн гаргаж усанд оруулж чийрэгжүүлэх хэрэгтэй.

Асуулт: Sn bna uu emchee. Huu maani suuliin ued untaj bhda tolgoigoo hoyr tiish ni ureed bhiin yunih yum bol? Bayrlalaa
Хариулт:  Толгойгоо шөргөөх нь рахитын шинж юм. Хэрэв хүүхэд Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар ууж байгаа бол эмчтэйгээ зөвлөж байгаад эмчилгээний тун болгох хэрэгтэй. Мөн хүүхдийг агаарт сайн гаргаж, усанд оруулах хэрэгтэй. Хүүхдийн чихнээс ямар нэг ялгадас гарч байгаа эсэх, чихний эргэн тойронд эмзэглэлтэй байгаа эсэхийг гэрийн нөхцөлд шалгаарай. Хэрэв ямар нэг асуудал илэрвэл эмчид заавал үзүүлээрэй.

Асуулт:  Sain bnuu manai hvvhd 4sart vs n ih unah ymaa bs tolgoi n halna daralttai ymuu gheer hezeed twan untdg neh uildggui.
Хариулт: Толгойны аль хэсгээр үс их унаж байна? Ар дагзаар илүү халцарч байгаа бол Вит Д дутсаны шинж буюу рахитны шинж гэсэн үг. Хөнгөхөн хүчилтөрөгч дутмагшилын үед дагзаар халдаг ч хүүхэд уйлахгүй байж болно. Хүүхдийн үс унах нь Д дутлаас гадна цус багадалтын үед, биед хэрэгтэй микро элементүүдийн дутлын үед тохиолдож болно. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, шалтгааныг заавал тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sain bna uu emcheee. Manai huu 5nastai gatsaj yriad bh yum.
Хариулт:  Хүүхэд багадаа тархины даралттай байх, хүүхэд мэдрэлийн хувьд ачаалалтай ядаргаатай байх үед ээрч гацдаг. Ийм хүүхдүүдийг уурлуулж, хэт их ачаалалтай байлгаж болохгүй. Аль болох нормоор нь унтуулж байх хэрэгтэй. Цагаан хорхой байвал заавал эмчлүүлээрэй. Нэг өгүүлбэр бүтэн хэлэхгүй, ээрч байвал мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Ээрдэг хүүхдүүдийг онцгой анхаарах шаардлагатай.

Асуулт: Сайн байна уу манай ач8 сартай 1 ч цахиур цухуйгаагүй байгаа юуных вэ зөвөлгөө өгөөч
Хариулт: Сайн байна уу. Шүдлэлт оройтох нь хүүхдэд кальци дутагдсанаас, рахиттай байх, нэмэгдэл хоолыг зохистой орцоор өгөхгүй байх зэргээс голчлон шалтгаалдаг. Хүүхдийн шүд 6 сартайдаа цухуйж эхлэх ёстой. Нэмэгдэл хоолонд сүү, тараг, ээдэм, өндөгний цагаан зэрэг кальци агуулсан бүтээгдэхүүн оруулж зохих хэмжээгээр идүүлэх хэрэгтэй. Вит Д-г эмчилгээний тунгаар 1 сар ууна. Хүүхдийн зулай битүүрээгүй бол кальцийн бэлдмэл 7-14 хоног ууж болно. Хүүхдийн шүдлэлт ойртсон мөртлөө буйлаа цоолж гарч ирээгүй байж болно. Ийм тохиолдолд буйлны массаж хийж өгөх нь үр дүнтэй. Буйлны массажийг хүүхдийн буйлыг ажиглаж байгаад цухуйх дөхсөн /цайрч харагдана, шүд гэрэлтэнэ/ буйланд зөөлөн иллэг хийж өгнө. Буйлны массажны хэрэгсэл сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг.

Асуулт: sain bainu emche manai hv odo 9 Sartai oir oirhon untad bhinma
Хариулт: Хүүхэд сэрүүн үедээ сэргэлэн цовоо, хоолоо сайн иддэг, хөдөлгөөний идэвхи сайн байгаа бол хүүхэд зүгээр унтаж байгаа. Хэрэв хүүхэд ямар нэг зовиуртай, уух буюу идэхгүй, унтаарсан, сэрч чадахгүй, уцаартай, унжгар байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн эм хэрэглээгүй биз?

Асуулт: 2n 3 sartai hvv sain yarihgvi ium bas 9 sartai hvvhded tser yaj hovhloh be
Хариулт: 2 настай хүүхэд богино өгүүлбэрээр харилцан ярилцах боломжтой болдог. Ихэнх хүүхдүүд 2,5 настайгаас өгүүлбэр хэлж, ярьж эхэлдэг. Тэгэхээр хүүхдийн хэл яриаг сайжруулахын тулд хүүхэдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Тэгж байж хэл ярианы чадвар дээшилнэ. 9 сартай хүүхдэд цэр ховхлохоос илүү цэрийш сайн шингэлээд өгвөл амьсгалахад чөлөөтэй болж, цэр багасдаг. Цэр шингэлэх зорилгоор АЦЦ 100мг-тайг 6 цагийн зайтай 50гр усанд найруулж 2-3 хоног уулгана.Цэр ховхлох зорилгоор Муцера гэдэг сиропыг 5мл-р 6 цагийн зайтай өгнө. Цэр ховхлох шингэлэх эмийг орой 18 цагаас хойш уулгахгүй байх хэрэгтэй.
 


ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан маань Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.