ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмч зөвлөж байна 2015.10.08
Асуулт: Сарын тэмдэг тогтворгүй ирээд үзүүлсэн дааврын эмийг 3сар уу гэсэн. Уух явцад цус багаар үзэгдээд байх юм.энэ зүгээрүү зөвөлгөө өгөөч ?

Дааврын бэлдмэлийн гаж нөлөө нь цусархаг ялгадас үтрээнээс гарах явдал юм. Энэ нь эстроген дааврын нөлөөтэй холбоотой. Хавсарсан дааврыг хэрэглэх үед сарын тэмдэгийн дунд үед цус алдвал шахмалын тунг 2 болгон цус  зогстол уулгана. Цус ихээр алдвал эмийг зогсоогоод цус тогтсоны дараа өөр бэлдмэлээр шинээр курс эхэлдэг. Таны хувьд багаар цус гарч байгаа болохоор эмээ үргэлжлүүлэн ууж дуусгах хэрэгтэй.Цус багадалаас сэргийлж төмрийн бэлдмэл уугаарай.

Асуулт: Төрөөгүй хүн  72 цагийн эм хэрэглэж  болохуу ямар гаж нөлөөтэй вэ?

72 цагийн эм нь жирэмснээс 74% хамгаалдаг. Сард 4-с илүү хэрэглэж болохгүй гаж нөлөө ихтэй . Төрөөгүй эмэгтэй хэрэглэх эсрэг заалттай шалтгаан байхгүй бол хэрэглэж болно. Эсрэг заалт: Төрсний дараа эхний 3 сард , төрсний дарааа эхний 6 сард хүүхдээ хөхүүлж байгаа үед , 35-с дээш насны тамхи татдаг эүнд өвмэгтэй, артерийн даралт их ,зүрхний хүнд өвчин, цөсний хүүдийн өвчин, элэгний хатуурал,хөхний хавдартай үед хэрэглэх хориотой.

Асуулт: Шинжилгээгээр цэвэршил эхэлж байна гэсэн . ҮҮний хариуг буулгах арга бий юу? Би үр шилжүүлэн суулгуулах гэж байгаа. Би өөрийнхөө оронд нөхөр болон дүүгийнхээ эсийг нийлүүлж  өсгөвлөөд өөрийнхөө саванд суулгуулж болохуу?

Цэвэршилт нь эмэгтэйн нөхөн үржихүйн болон өндгөвчний даавар ялгаруулах ажиллагаа буурах ба аажмаар бүрэн зогсохыг хэлнэ. Энэ үед үр хөөврөл бэхлэгдэх умайн салст давхрага хатингарших, өндгөн эс ялгарахгүй үр тогтох  боломжгүй болдог. Тиймээс таны хувьд эрсдэл өндөртэй байна.

Асуулт: Биений юм ирхээр бөөлжис цутгаад дотор муухайраад байвал  цус багадалтай болхоор тэгэхүү?

Сарын тэмдэгийн үеэр хэвлтйгээр бага зэрэг өвдөх, дотор эвгүйрэх, сэтгэл санаа тавгүйрэх, зэрэг зовиурууд  илрэх боловч тод биш илэрдэг. Ядарч сульдах, стресс, хэт ачаалалтай ажиллах, цус  багадах өвчин болон бусад  өвчний шалтгааланы улмаас сарын тэмдэг алдагдах, зовиуртай ирэх шинжүүд илэрдэг.

Асуулт:Эхний удаа  кесар хагалгаагаар төрсөн дараагийнх нь мөн кесар хагалгаагаар төрөхүү?

Кесар хагалгааны сорви нь дараагийн жирэмсний явцад нимгэрч урагдах, төрөлтийн явцад хүндрэл гарах аюултай байдаг  тул дахин төрөлтийг төлөвлөгөөт хагалгаагаар шийддэн. Гэхдээ зарим тохиолдолд эхийн талаас эмгэг өөрчлөлтгүй ураг жижиг бөгөөд эхийн аарцагийн хэмжээтэй ургийн толгой тохирч байвал, өөрөө хүссэн үед доогуураа төрөх болбмж байдаг.

Асуулт: Би 8 жилийн дотор 4 удаа кесар хагалгаагаар төрсөн юм Сперал тавиулр болохуу? Эрсдэлтэй гэх юм?

Умайн ерөндөг нь олон янз хэлбэртэй, даавартай дааваргүй зэрэг байдаг. Эсрэг заалт нь Цус багадалт, жирэмсэн, цус зүрх судасны өвчтэй бэлэг эрхтний өвчтэй, умайн хүзүүний үрэвсэлтэй, хортой хоргүй хавдартай эмэгтэйчүүдэд тавьж болохгүй Кесар хагалгааны дараа 6 сар болж байж  тавих нь зохимжтой.

Асуулт: Төрөлт хэдэн жилийн дараа байвал зөхимжтой вэ? 1жилийн зайтай бол хортой юу?

Төрөлт хоорондын зай 3- 4 жилийн зайтай байвал илүү тохиромжтой. 1 жилийн зайтай болохоор цус багадах, жин багатай хүүхэд төрөх, төрсний дараа хүүхэд өвчлөмтгий байх, өсөлт хоцрох гэх мэт эрсдэл ихтэй байдаг.

Асуулт: Миний биений юм анх 4-р ангид ирснээс хойш жил ирэх тусам биений юм ирэхдээ их өвдөлттэй ирдэг. Аймгийнхаа  эмнэлэгт үзүүлэхэд савны ам улайлттай байна гэсэн. Өвдөлт их байдаг болохоор өвчин намдаах эм деклоденк, налгезин уудаг. Эдгээр эмнүүд жирэмсэлтэнд нөлөөлдөг үү? Бэлгийн харицаанд ороод 2 жил болж байгаач жирэмслэхгүй байна.

Биений юм өвдөлттэй ирэх нь анхдагч ба хоёрдогчоор илэрдэг. Анхдагч нь голдуу төрөөгүй эмэгтэйд анхны биений юм ирснээс эхлээд бэлэг эрхтний өвчинтэй холбоогүй бөгөөд гадаад орчны янз бүрийн  сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр /хэт даарах,халууцах, бие бялдрын ба сэтгэхүйн гэмтэл, халдварт өвчнүүд, эхийн эмгэг төрөлт буюу үр хөндөлт гэх мэт/ үүснэ.
Хоёрдогчоор өвдөлттэй ирэх нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байдаг. Үүнд умайн хоргүй хавдар, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, дутмаг хөгжил, эндэметриоз, бага аарцагт наалдац нэвчидэс үүснээр умай буруу байрлах, эстроген дааврын ихэссэнээс шалтгаална. Дээрх шалтгааны аль болохыг тодруулан үндсэн өвчний эсрэг эмчилгээг тууштай хийдэг. Өвдөлт ихтэй үед тайван хэвтүүлж бүлээн жин тавна, агчил тавих эм, өвдөлт намдаах эм, витамин эмчилгээ, физик эмчилгээ хийнэ.

Асуулт: 7 сартай жирэмсэн мазокийн шинжилгээнд мөөгөнцөртэй гарсан Юу хэрэглэх вэ яаж дархлаагаа дэмжих вэ?

Жирэмсэн үед дархлаа суларч үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж мөөгөнцөр үүсгэгч үржих боломж бүрддэг. Тиймээс мөөгөнцрийн эсрэг эмийг уухаар болон үтрээний лаа хэлбэрээр хэрэглэх ба дархлаа сайжруулах эмийн бэлдмэл витамин В, С, Е уух хэрэгтэй. Мөөгөнцөр нь бэлгийн замаар дамжих учираас нөхрийг хамт эмчилэх хэрэгтэй.

Асуулт:Хүүхэд төрүүлээд 4 сар болоод биений юм ирсэн 9 сард ирээгүй 13 хонож байна жирэмсэн болсон гэсэн үг үү ? Эход харуулсан савандаа ороогүй байх гэсэн саванд оруулахгүй байх арга байна уу?

Тестийг 3 өглөө өлөн шээсэнд үзээд жирэмсэн эсэхийг тодруулах хэрэгтэй. Үр тогтоод 8 дахь өдөртөө умайд орж бэхлэгддэг. Эхо-р 8-10 долоо хоногтойд харагдана.

Асуулт: 24 настай төрөөгүй биений юм ирхээр хэтэрхий их өвдөх боллоо.Нуруу болон хэвлийгээр илүү өвддөг. Юутай холбоотой вэ? Жирэмснээс хамгаалах эм уувал дарагдаг гэх юм.

Биений юм өвдөлттэй ирэх нь анхдагч ба хоёрдогчоор илэрдэг. Анхдагч нь голдуу төрөөгүй эмэгтэйд анхны биений юм ирснээс эхлээд бэлэг эрхтний өвчинтэй холбоогүй бөгөөд гадаад орчны янз бүрийн  сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр /хэт даарах,халууцах, бие бялдрын ба сэтгэхүйн гэмтэл, халдварт өвчнүүд, эхийн эмгэг төрөлт буюу үр хөндөлт гэх мэт/ үүснэ. Хоёрдогчоор өвдөлттэй ирэх нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байдаг. Үүнд умайн хоргүй хавдар, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, дутмаг хөгжил, эндэметриоз, бага аарцагт наалдац нэвчидэс үүснээр умай буруу байрлах, эстроген дааврын ихэссэнээс шалтгаална. Дээрх шалтгааны аль болохыг тодруулан үндсэн өвчний эсрэг эмчилгээг тууштай хийдэг. Өвдөлт ихтэй үед тайван хэвтүүлж бүлээн жин тавна, агчил тавих эм, өвдөлт намдаах эм, витамин эмчилгээ, физик эмчилгээ хийнэ. Дааврын гаралтай өвдөлттэй үед жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг эмчийн заалтаар хяналтан дор уудаг.

Асуулт:Миний хөх 3 жилийн өмнөөс ургаж эхэлсэн тэгээд одоо болтол анх ургаж эхэлсэн шигээ байх юм

Бие бялдрын галбираас эхлэн шинжилнэ. Энэ нь тэдрэлийн, дотоод шүүрлийн болон бие махбодын бусад тогтолцооны үйл ажилгаатай холбоотой байдаг.  Мээмний дутмаг хөгжил нь хөгжлийн дутмаг байдлын илрэл юм. Хэт туранхай хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Асуулт: Бенз түрсик байнга өмсдөг энэ нь мөөгөнцөр үүсдэг гэх юм үнэн үү?

Үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж мөөгөнцөр үржих боломж бүрддэг. Зөвхөн бенз турсиктэй холбоогүй юмаа. Тиймээс мөөгөнцрийн эсрэг эмийг уухаар болон үтрээний лаа хэлбэрээр хэрэглэх ба дархлаа сайжруулах эмийн бэлдмэл витамин В, С, Е уух хэрэгтэй. Мөөгөнцөр нь бэлгийн замаар дамжих учираас нөхрийг хамт эмчилэх хэрэгтэй.

Асуулт: Би 19 настай найз залуутай жирэмснээс хамгаалах юү хэрэглэвэл зүгээр бол, мөн миний хөхөөр маш их хатгаж өвддөг боллоо зүгээр үү?

Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг ба өөрийн хэв маяг, дадал дэглэмээс шалтгаалан хувь хүн өөрөө тухай хамгаалах хэрэгсэлд эсрэг заалт байхгүй бол аль ч төрлийг сонгож болно. РМ-н хичээлийн булангаас тодорхой мэдээллийг уншиж болно.Хөхөөр хатгаж өвдөж байгаа бол яаралтай эмчид үзүүлж шинжилгээ хийлгээрэй Учир нь хөхний өвдөлт байна уу өөр өвчин байнуу гэдгийг ялган оношлох шаардлагатай байдаг.

Асуулт: Би 21 настай биений юм тогтворгүй тэгээд эрүүгээр маш их юм гарч доошоо хатгах юм. Үрэвслийн эм уух уу? эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж болох уу? огт бэлгийн харицаанд орж байгаагүй.

Биений юмний үйл ажиллагаа мэдрэл дотоод шүүрлийн нарийн зохицуулалтаар зохицуулагдана.Үүнд Тархины гадар, харааны товгор, өнчин тархи, бэлгийн булчирхай, өндгөвчүүд, умай , үтрээ гэсэн түвшингүүдэд явагдана. Дээрхийн зохицуулалт алдагдаж дааврын өөрчлөлт явандсанаар дээрхи зовиур илэрдэг. Та шинжилгээ хийлгэж эмэгтэйчүүдийн эмчээс зөвөлгөө аваарай

Асуулт: Би 25 настай биений юм тогтвортой биш 1 ирээд 2,3 сар алга болдог. Ямар нэг эм тариа абортонд орж байгаагүй. Жирэмсэн болохгүй байна.

Биений юмний үйл ажиллагаа мэдрэл дотоод шүүрлийн нарийн зохицуулалтаар зохицуулагдана.Үүнд Тархины гадар, харааны товгор, өнчин тархи, бэлгийн булчирхай, өндгөвчүүд, умай , үтрээ гэсэн түвшингүүдэд явагдана. Дээрхийн зохицуулалт алдагдаж дааврын өөрчлөлт явагдсанаар дээрхи зовиур илэрдэг. Та шинжилгээ хийлгэж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж биений юмны алдагдал нь зохицуулалтын аль түвшинд өөрчлөлттэй байгааг тодрулах хэрэгтэй. Үргүйдэл үүсэх шалтгаан нь: Бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд, бэлэг эрхтний дутмаг хөгжил, бэлэг эрхтний хавдар,эрхтэн тогтолцооны өвчин, дархлааны хүчин зүйл юм.

 
Асуулт:  Sain bnuu emchee jiremsni hyanltand heden sartai ortson bh ystoi ym,boloo ma nz,hariyalal n shiljegui bolhor hyanaltand orj emchid uzulegui bga hamgin suld 7n sarn 3nd bieni ymn irsen geher odo 3n sartai hyanaltand orogui bga ymar ersdel bdag bol ,Getel ochigdor shonoos dooshoo huren ongiin shingeb zuil garaad hewliin dood hesgeer neg ym tultsan ym shg jaahan owdood BN yagaad ingej bga ym bolii emchee, Huwiin emnelegt exod harulad bichig barimta shiljuled jiremsni 4n sarta hyanaltand orj boloh bolwuu eswel zaawal duureg dree bish huwin,emch der hyanlatand orj boloh bolwu Ta tiim emch medhu?

Хөдөө орон нутгийн харьяалалтай бол эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчийн хяналтанд орж болно. Жирэмсний хяналтанд эхний 3 сартайдаа багтаж орсон байх ёстой. Хэрвээ зовиур илрээд доошоогоо цус гарч байгаа бол яаралтай эмчид үзүүлж хэвтэх хэрэгтэй. Дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа бол түр оршин суугчаар болон эсвэл хуучин дүүрэгтээ хяналтанд орох боломжтой. Жирэмсэн болон хүүхдүүдийг харьяа байгаа газар нь шилжилт хөдөлгөөнгүйгээр хяналтыг хийдэг.
 
Асуулт: sain bnuu dahin asuult asuuh gsiimaa bi odoo 21tei ogt belgiin haritsaand orj bgagui uy uy dooroos tsgaaan yum garaad ter n haayadaa tsustai bgd bhiiin ymar ch uner ntr bhku doroosoo daarahaar ingedeg yum blow uu?

Бөөр болон шээсний замын үрэвслийн шинж байгаа эсэхийг эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
 
Асуулт: Sain bnu? Jiremsen 8n doloo honogtoi arhag nyangiin garaltai utreenii urevsentei yaaj emchilgee hiih ve ?

Жирэмсний эхний 3 сартайд эмийн бэлдмэл уухгүйгээр үтрээгээр хүчтэй биш зөөлөн үйлчилгээтэй нянгийн эсрэг лааг хэрэглэж болно. 20 недельтэй болмогц нянгийн эсрэг эмийн эмчилгээг үтрээний лаатай хамт бас хэрэглэнэ.
 
Асуулт: Umain huzuu utevseltei jiremsen bolchihjee zugeer bolov uu hariulj uguuch?

Жирэмсний 20 недельтэйгээс дээш хугацаанд умайн хүзүүний үрэвслийг эмчлэх боломжтой.
 
Асуулт: Sain bnuu ? bi torohdo hundreltei torson bas uragdaltai, hyrzangim uragdalttai torson oedol ni zadartsan emch dara torohdo oyularai gesn. sorog tal bhuu yaralt oyulah est yu?? Uragdlas bolod ch teru ungasa barihad ih hundrelt bdg bolson, urid ni neh ungaad bdaggui bsan.

Төрсний дараа хүндрэлтэй болон урагдалтай төрсөн бол бага аарцгийн булчингууд суларч, умай доошлох, ойр ойрхон шээс алдах, унгасаа барьж чадахгүй байх гэх мэт зовиурууд илэрдэг учраас дараагийн төрөлтөнд болон эсвэл төрөлтөөс өмнө оёулах боломжтой. Бага хэмжээгээр аарцгийн булчин суларсан тохиолдолд Кегелийн дасгал гэж байдаг. /Аарцгийн булчинг суллаж, агшаах/. Энэ дасгалыг 1-3 сарын хугацаанд хийхэд үр дүнгээ өгнө.
 
Асуулт: Sain bnuu emchee ene udriin mend...jiremsnii testeer vzheer 1budeg 1tod zuraas garaad tgd jiremsen bolchloo gj bodson chin biynii yum irchih yum tgheer jiremsleegvi gsen vgvv iim tohioldol baidgiin bolwuu?


Сарын тэмдэг 3-7 хоног үргэлжилдэг. Яг жирэмсэн болоод зулбаж байна уу? эсвэл сарын тэмдэг ирж байна уу гэдгийг ялгахын тулд эхогоор харах хэрэгтэй. Хэрэв сарын тэмдэг бол 3-7 хоног ирээд зогсоно. Зулбалт бол 3-7 хоногоос илүү хугацаагаар доошоо цус алдана.
 
Асуулт: Sn bnu bi odo 20toi 2 jiliin omno sprial(erondog) tawiulj bsan. tgd sanaa zowd bhiin hvvhed gargaaf hvn tawiulahr vrgui blh magadlal ih bdag gsn ene talaar zowlogoo ogj tus bloch?

Спирал тавиулсны дараа 6 сар тутамд спиралын байршил, умайн хэвийн байдал зэргийг байнга харуулж байх хэрэгтэй. Хэрэв эмгэг өөрчлөлт байхгүй бол спирал авахуулсны дараа хүүхэд төрүүлэх боломжтой.
 
Асуулт: sain bnuu huuhdiin huisiig heden saraas medej boloh ve? bi odoo 3 sartai jiremsen. emch ohin gesen . her unen yum boloo?


Сүүлийн үед 3D 4D эхогоор хүүхдийн хүйсийг эрт оношлох боломжтой болсоон. Эхогоор харж байгаа эмчийн ур чадвараас шалтгаалаад 3 сартайд хүйсийг харах боломжтой.
 
Асуулт: Сайн байна уу? Би спирал тавиулаад жил гаран болж байна тэгсэн сарын өмнө миний биений юм 7 хонг ирээд 2 хоног амраад 21 хоног үргэлжилээд ирэх юм энэ юунаас болж байгаа юм бол спиралтай холбоотой бол уу?

Мөчлөгтэй холбоотойгоор цус алдаж байгаа нь спиралтай холбоогүй ээ. Харин үрэвслийн гаралтай өвчин байгаа эсэх, бага аарцгийн хөндийн эмгэг, хавдар болон киста байгаа эсэхийг тодруулж эхогоор харуулаарай.
 
Асуулт: sn bnuu emchee bi kiser xagalgaagaar 2 udaa torson 4 jiliin daraa daxin jiremsen bolson ene xvvxdee torvvlcheed daxin torox bodolgvi bga sawnii amsaraa boolgochuul ymar negen sorog nolootei bolow uu?bas boolgox xvseltei bgagaa emchdee xezeen ni xelex vv?

Савны амсар боолгох хүсэлтэй байгаа бол кесар хагалгаанд орохынхоо өмнө өргөдлөө бичээд эмчдээ өгөөрэй. Амсар боолгосноор дахин хүүхэд төрүүлэх боломжтүй бөгөөд өөр ямар нэгэн гаж нөлөө байхгүй ээ.
 
Асуулт: Жирэмсэн 16 недэльтэй. Тэгсэн бөгсөөр гуяруу хатгаж өвдөөд байх юм. эхэндээ хааяа хааяа өвддөг байсан сүүлийн хэд хоногоос байнга өвддөг боллоо. Ямар учиртай юм болоо? Тонустай тонуснаасаа болоод байна гэж байсан. Ямар арга хэмжээ авбал дээр вэ? Бас хэвлийн зүүн баруун доод талд ээлжлээд хатгуулаад байх юм.


Умайн тонусны улмаас ураг доошилж аарцгийн мэдрэлийг дарснаар гуяруу хатгаж өвдөх зовиур илэрдэг. Энэ үед сэтгэл санаагаа тайван байлгаж, ажил амралтаа зохицуулан өдөрт 2-3 удаа 4 хөллөх байрлалд дасгал хийж мөн хөлөө дээш нь сойх гэх мэт дасгалуудыг хийгээрэй. Тонус бууруулах эм, папаверинтэй лаа шулуун гэдсээр өглөө орой хийх, Магни В6 өдрийн 3 удаа 10 хоног ууна.
 
Асуулт: Миний сүүлийн сарын тэмдэг 8р сарын 15нд ирсэн /жирэмсэн юмаа/ өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгт үзүүлээд хяналтанд орсон. Өнөөдөр эход үзүүлсэн чинь ургийн зүрхний цохилт орж ирээгүй байна гэсэн. Ургийн зүрхний цохилт хэд дэх 7 хоног дээр орж ирдэг вэ? санаа зовоод байх юм. Баярлалаа.

Сүүлийн сарын тэмдгээр бол өдийд ургийн зүрхний цохилт эхогоор харагдах ёстой. Өсөлттэй ураг байна уу, эсвэл өсөлтгүй байна уу гэдгийг 7 хоног тутам эхогоор шалгуулаарай.
 
Асуулт. Сайн байна уу?Нэг зүйлийг асуух гэсэн юмаа.Би жирэмсэний 7 недедьтэй юм лдаа.Баруун өндгөвчиндөө өтгөн шингэн агуулсан зүйлтэй бас кистатай байна гээд эмчлүүлэх гэж байгаад жирэмсэн болоод эмчлүүлж чадаагүй л байна.Энэ одоо урагт хэр хор нөлөөтэй болоо эхний 3 сард эмчилгээ хийлгэж болдоггүй юмуу? Дутуу төрөх,ураг амьгүй төрөх гэсэн эрсдэлтэй байдаг гээд байх юм.хэдэн сартайд нь эмчлүүлвэл зүгээр бол.Хяналтандаа орж амжаагүй байгаа.Та надад анхны мэдээлэл өгөөч. Баярлалаа

Хамгийн түрүүнд жирэмсний хяналтанд орж, холбогдох бүх шинжилгээг хийлгүүлэх шаардлагатай. Өндгөвчний кистан хаана байрлаж байгаа, хэр том бэ, дотроо юу агуулж байгаа зэргээс шалтгаалаад урагт нөлөөлөх нөлөө нь янз бүр байдаг. Хэрэв кистан дотроо хагарах, хөл дээрээ мушгирах гэх мэт хүндрэлүүд гарвал аюултай. Танд шинжилгээ болон оношилгооны үндсэн дээр л төгс зөвлөгөө өгөх боломжтой.
 
Асуулт. Жирэмсний үеийн үтрээний үрэвсэл сайн дарагдахгүй байна. Эмчийн жороор 10 хоног гексикон,6 хоног миксожинакс лаа хэрэглэсэж дууссан байгаа. Төрөх хугацаа болчихсон, дахиж лаа хэрэглэх шаардлагатай юу? 3 дугаар зэргийн цэвэршилттэй байгаа. Бас гадна бэлэг эрхтэн дээр идээтэй юм гарж байсан. Мазок өгөхөд зүгээр гарсан,Шахаж цэвэрлээд зүгээр болсон ч санаа зовоод байх юм ,ямар учиртай юм бол?

Эмчилгээ хийгдсэн бол дахин эмчилгээ хийлгээд хэрэггүй ээ. Төрсний дараа дахин шинжилгээ өгч үзээрэй. Бэлэг эрхтэн дээр идээтэй зүйл гарч байсан бол хомхойн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ хомхойн шинжилгээ нь макокин шинжилгээгээр илрэхгүй. Жирэмсэн байх үед дархлаа сулардаг учраас үтрээгээр цагаан юм гарах нь элбэг байдаг. Нэгэнт эмчилгээ хийлгэсэн бол үүнд санаа зовох хэрэггүй ээ.
 
Асуулт. Yu asuuh gesen yumaa minii bienii yum 8 sariin 23nd irsen odoo boltol baidagvi ee test awch vzsen neg zuraas garsan yuniih yum bol ymar em uuwal zvgeer ve?

Эхогоор жирэмсэн эсэхээ шалгуулаарай. Тестээр 3н өглөө дарааллан өлөн шээсэн дээрээ хийж үзээрэй. Хэрэв жирэмсэн биш бол Бусад эрхтэн системүүдэд эмгэг байгаа эсэх, хэт ядаргаа, стресс байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
 
Асуулт. Bi sprial tai yum aa mash ih yum ireh yum aa bagasgah arga baidag yum bolvuu?


Спирал нь умайн хөндийн салстыг гэмтээдэг учраас сарын тэмдгийн үед цус ихээр ирдэг. Энэ үед төмрийн бэлдмэл уух хэрэгтэй. Мөн сарын тэмдгийн өмнө шингэн их хэмжээгээр.
 
Асуулт: Dosho tsagn yum goojood tge vnertei ym hed hongin omnos ongd bh ym yahu vzleh shardlagtai yu held ogch zowlgo ogch bga gehr n asuj bna?

Мазокин шинжилгээ өгөөд үүсгэгчийг нь тодруулах хэрэгтэй. Түүний дагуу тохирсон эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй.
 
Асуулт: Sain bnuu bi odoo 20ta ymaa ta nda zowolgoo ogooch ondgowchbi ter xawitsaa neg l zowiurtai bdag boltsn uzulsen chini sharxtai bn gcn tgd mazokin shinjilge ogcon chini ymar negen belgin owchin bol bhku gcn tgd esin shinjilgee ogoorei gcn ene sharx n yunas bolj uusdgiin bol esin shinjilgeeg ysan ued ogdin bol sharxg n edgeeh ymar arga bga we ta hlj tuslaach?

Умайн хүзүүний шарх нь хавдрын урьтал өвчин болдог. Удаан хугацаагаар үтрээ, умайн хүзүүний үрэвсэлт өвчний улмаас шарх үүсдэг. Насны хувьд залуу байгаа учраас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Шархыг стандартын дагуу дэс дараалалтайгаар эмчилгээний тактикыг хэрэглэж эмчилнэ. Харьяа дүүргийн болон 3р шатлалын эмнэлгүүдэд үзүүлж эмчилгээ шинжилгээ хийлгээрэй.
 
Асуулт: Sain bnuu emchee bi odoo 6sar Garanta jiremsen ymaa urd n ng huhde awhulj bsiin tgd ene huhde gargahar shiided bsima hrin odoo nuhurtege mudaltsad tarch tohirohgui salah ged tgd huhde awhuulii gj bodood bn iim tom bolson huhed awdin boluu?

Таны хүүхэд ээж аавыгаа мэдэх мэдрэмж суусан, бүх эрхтэн системүүд бүрэлдэн бий болсон учраас та хүүхдээ авахуулах ямар ч боломжгүй. Таныг хүүхдээ төрүүлээсэй гэж хүсч байна.
 
Асуулт: Сарын.тэмдэг.тогтворгүй ирээд.үзүүлсэн дааврын эмийг 3 сар уу гэсэн юм аа уугаад.дуусахаар тогтворжино гэсэн гэхдээ уух явцад цус бага багаар үзэгдээд байх юм энэ зүгээр үү одоо 1сар уугаад 3сар болох юм Зөвөлгөө.өгөөч баярлалаа


Дааврын зарим бэлдмэлүүдийн гаж нөлөө нь үтрээгээр бага багаар цусархаг зүйл гарах явдал юм. Энэ үед дааврын бэлдмэлээ үргэжлүүлэн ууж ибупрофин 500 мг-аар өдрийн 3аар 7 хоног уугаарай. Мөн цус багадалтаас сэргийлж төмрийн бэлдмэлийг өдөрт 1 удаа ууж болно.
 
Асуулт: Sain bnuu zuwulguu awah gsimaa bi 2 udaaa jiremsen bolood soruusan ehniih ni barag tsus ch garaagv emee 7 honog togtmol uusan harin svvld soruuulchaad sparal shuud tawiultsimaa uugna sparalig shinjilgee hiisnii daraa Tawidag gj sonsson eroosoo shinjilgee hiilge gj heleegv shuud tawitsan yum sparal tawiulsni daraa oir oiphon vzvvlj haruulah estoi bdag gsen manai emch eroosoo yum yriagv hamgiin gol uchir ni sariin omno soruulad sparal tawiulsnaas hoish dooroos bop hvren ungutei sonin vnertei ym garaad boldgveee onoodor harin joohon tsus gartsan bhin bienii yum Iim joohon irne gej BH boluu?

Соруулах ажилбар хийсэн өдрийг сарын тэмдэг ирсэн өдөр гэж тооцоод дараагийн сарын тэмдэг ирэх өдрөө товлоно. Умайн хөндийд ажилбар хийсний дараа ямар нэгэн үрэвслийн шинж болон өвчний шинж байхгүй гэдэг нь батлагдсан бол шууд спиралыг тавьж болно. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр оношилогдсон бол шууд тавих нь эсрэг заалттай бөгөөд өгсөх замын халдвар улам гүнзгийрч бага аарцгийн хөндийн эрхтүүдийг өвчлүүлэх боломжийг нээж өгдөг.
 
Асуулт: Sain bn uu emchee bi suulgats tawiulsan ym aa tegsen jiremsen boltson bn bi hvvhdee gargah bolomjgvi bgaa ymaa iim ved em uugaad gargadag argaar gargachuul tsaashid ene suulgats ni hamgaalah bgaa 3 jiliin hugatsaatai tawiulsan ymaa hariul ugch tuslaach.

Суулагц тавиулахаасаа өмнө жирэмсэлсэн байнаа. одоо суулгацаа авахуулаад хүүхэд тээхэд айх аюулгүй ээ. Ар гэрийн гачигдал болон, өвчний улмаас биш бол хүүхдийг төрүүлсэн нь дээр гэж зөвлөмөөр байна.
 
Асуулт: Sain bnuu emchee ym asuuh gesiin sariin temdeg urd ni hugatsanda irdeg bsan sayhanaas hugatsanasa omno ni sard barag 2 uda irj bn ene yuutai holbotoi ym boloo????

Сарын тэмдгийн хэвийн мөчлөг нь 21-35 хоног байдаг. Хэрэв таны сарын тэмдэг сарын эхээр ирсэн бол дахиад сүүлээр ирж болно. 21-35 хоногтоо багтаж сарын тэмдэг ирж байгаа бол хэвийн үзэгдэл шүү. Зарим тохиолдолд сэтгэл санааны байдал, хэт ачаалал, нойргүйдэл, ямар нэгэн эрхтэн системийн өвчлөл зэргээс шалтгаалаад сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж болно. Дараагийн сарын тэмдгийг дээрх хугацаанд ирж байгаа эсэхийг сайн хянаарай.
 
Асуулт: sn bnuu neg ym asuuh gesiimaa biynii ym ireh uyd booljis hvred dotor muuhai orgiod bwa l yuniih we tsus bagadalttai bolhoor tegdiin boluu zowolgoo uguuch pls


Биений юм ирнэ гэдэг нь умайн салст хуурч цус гарахыг хэлж байгаа юм. Энэ үед хэвлийгээр өвдөх, бага зэрэг дотор муухай оргих, бөөлжис цутгах, ууц нуруугаар чилж өвдөх зовиур маш багаар илэрдэг. Хэт мэдрэг хүмүүсд энэ зовиур нь тод илэрч болно. Бэлэг эрхтний янз бүрийн өвчлөл байхгүй бол үүнд санаа зовох хэрэггүй. Сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй шүү.
 
Асуулт: Sain bnu? Minii biynii ym ih togtvorgui irdeg ym. biynii ym hezee ireh ni medegdedgu gent l irdeg irhiinheee omno joohon owddog. dotoriin exod haruulsan jin baruun ondgowch 1.2sm polikvl kistata gsen. teriigee emegtechuudiin emchid awaachaad asuusan shuud l jiremsnees hamgaalah Diane 35 geed em 3 saraar uuhaar bijej ogson. bi odoo 22 toi jiremsen bolj bgaagui bas jiremsnees hamgaalah em beldmel uuj bgaaguie. emchiin helsneer shuud ter emiig uuj ehelhuu ali eswel dahiad sain shinjilgee ogohhuu . zarimdaa hewliin doguur honduurlej owddog

Та үзүүлсэн эмчдээ эргэлзэж байгаа бол дахин нарийн шинжилгээ хийлгэж болно. Миний бодлоор өндгөвчний үйл ажиллагааны алдагдал явагдаж байгаа учраас эмч чинь даавар нөхөх эмчилгээ бичиж өгсөн бололтой. Дахин үзүүлж зөвлөгөө авах нь таны сонголт юмаа.
 
Асуулт: bi jiremsen yuma awhuulah gesen yum haana handahaa medehgvi bna tuslaach. Belgiin zamiin uwchtui hvvhed bas uwchtui garah uu tembvv uwchin

Нэгэнт жирэмсэлсэн тохиолдолд абортонд орохыг эмч нь сайшаадаггүй. боломжтой бол гаргах хэрэгтэй. Аборт нь хожим нь үүсэх хор нөлөөлөл ихтэй цаашилбал үргүйдэлд ч хүргэх эрсдэлтэй байдаг. Бэлгийн замын өвчтэй байсан бол жирэмсэн байх хугацаандаа эмчилгээ хийлгэхэд хүүхдэд халдварлахгүйгээр эрүүл хүүхэд гаргах боломжтой. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол ихэсээр дамжи урагт тэмбүү өвчин халдварлагдаж төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гарах магадлалтай.
 
Асуулт: Sn bnu emchee ndad tuslaach. bi 25tai bien ym odoo hurtel togtworjoogui. Neg ireel 2,3 sar alga bolchihdog emchd uzuuleher zugeer tsus bagadaltai bolohr ingedeg ym gsn. Ymar neg em taria bolon abortond orj bgagui. Jiremsen bolohgui ym . Enentei holbootoi bolwuu aigaad bh ym. Ndad tuslaac


Биений юмны алдагдал нь 1-рт бэлэг эрхтний дутуу хөгжил, буруу байрлал, 2рт нь бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, халдварт өвчин 3рт нь дотоод шүүрлийн булчирхайн дааврын гаралтай өөрчлөлтүүд 4рт нь цус багадалт болон эрхтэн системийн архаг өвчнүүд /сүрьеэ, хэрх/ гэх мэт шалтгааны улмаас сарын тэмдэг тогворгүй болдог. Тиймээс та дээрхийн алийг болохыг нь оношлуулах хэрэгтэй. Дээрх шалтгааны улмаас үргүйдэл үүсч байж болзошгүй.
 
Асуулт: Sn bnuu emchee garnii suulgats tawiulad taarahgui awhuulsan dooshoo yum garad togtohgui . 3sard 1udaa hiideg tariag hiilgewel yah bol ijil ur duntei bolowu ta hariulj uguuch

Гарны суулгац нь дааврын бэлдмэл учраас нэгэнт цусанд орсон дааврын бэлдмэл нь 3 сарын хугацаанд үйлчилгээтэй байж болно. Таны хувьд авахуулаад дараа нь цус гарч байгаа бол жирэмслэлээс хамгаалах хавсарсан бэлдмэлийг хэрэглэж болно. Мөн Ибупрофин 500мг өдөрт 3 удаа 7 хоног уух, Витамин В, Витамин С-г уухаар хэрэглэж болно. 3 сард 1 удаа хийлгэдэг тариа нь мөн гестоген дааврын бэлдмэл учраас мөн адилхан үйлчилгээтэй. Ямар шинж тэмдэг илрээд суулгацаа авахуулсан талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
 
Асуулт: sain bnuu ingeed dooshoo tsagaan otgondvv ym goojood bdag bolchloo ene ymar uchirtai ve bi 2 torsn gerer uuh em ntr bdaguu omnoni shinjilgee ogood baga zereg vrevseltei bna gd orhoos em uu gd uugad tgd odoo bvvr otgon ym goojog boldgvi zovlooch?


Үтрээнээс гарч байгаа ялгадас нь ямар өнгөтэй байна гэдгээс шалтгаалаад нянгийн болон өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдсэн өвчний гаралтай байна уу гэдгийг ялган оношлох учраас заавал мазокин шинжилгээ өгч, түүний дагуу эмчилгээг зөвлөдөг.
 
Асуулт: Sain bna uu bi torood 8 sar bolj bga odoo dooshoo tsagaan ym IH garaad bas zagatnaad BH ymaa zowlogoo ogooch?

Үтрээнээс гарч байгаа ялгадас нь ямар өнгөтэй байна гэдгээс шалтгаалаад нянгийн болон өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдсэн өвчний гаралтай байна уу гэдгийг ялган оношлох учраас заавал мазокин шинжилгээ өгч, түүний дагуу эмчилгээг зөвлөдөг.
 
Асуулт: sain bna uu turuugvi hvn 72 tsagiin em hereglej bldg y yamar gaj nuluutei we?

72 цагийн эм нь жирэмслэлээс хамгаалах байнгын арга биш юм. Таны хувьд нэгэнт хэрэглэсэн бол дахин хэрэглэхгүй байхыг зөвлөе. Энэ эмийн дааврын үйлчилгээ нь өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлах үйлчилгээтэй. Өөр жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэх боломжтой.
 
Асуулт:  sn bnu. vrewsel moogontsortei bol hoolnii deglem idej boloh bolohgui hvnsnii talaar helj ogno vv. bas lemontoi us uuh sainuu?

Мөөгөнцрийн үед удаан хугацаагаар хортой болон эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй байх, өндөр тунтай антибиотик эмчилгээг хийлгэж байгаа үед мөөгөнцрийн эсрэг эмийг хамт хэрэглэх, хоол хүнсэнд тэжээллэг, витаминлаг хоол хүнсийг сонгож хэрэглэх нь чухал байдаг. Онцгойлон хориглосон хүнсний зүйл бол байхгүй ээ.
 
Асуулт: sain bnuuu mini sapin temdeg 3 4 sap bolj bj ipdeg ipehde vitamin uuhgvil bol ipdeggvi ene yunih yum bolo emchid vzvleh shapdlagatai yu bayaplalaa


Шаардлагатай. Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал явагдаж байгаа учраас ямар шалтгаантай вэ гэдгийг тодруулж түүний дагуу эмчилгээ хийх хэрэгтэй байна.
 
Асуулт: Minii hoh hunduurled bhin.jiremsen boljihson bbal tegdeg biluu.

Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотойгоор хөхний өөрчлөлт явагдаж болно. Хэрвээ та жирэмсэн болсон бол хөх томрох эмзэглэлтэй болдог. Та жирэмсэн эсэхээ тодруулна уу.
 
Асуулт: sain bnu neg zuul asya sfraltai hun hedin jiliin daraa avhuulah yostoi be?

Спиралууд ихэвчлэн 3-5 жилийн хугацаатай байдаг. 6 сард нэг удаа эхогоор хянуулах хэрэгтэй.

Асуулт: Eron tsetserlegin nasni hvvhdees tsagaan ym garahv zvger tohioldold

Цэцэрлэгийн насны хүүхдүүд ихэвчлэн цагаан хорхойны улмаас бэлэг эрхтэн улайж, цагаан юм гарах тохиолдол элбэг байдаг. Зарим үед бөөрний замын үрэвслийн улмаас бэлэг эрхтнээс цагаан юм гарах тохиолдол бий.
 
Асуулт: sain bnu bi mirena geed sprail tawiulsima 1jil 10sar bolj bna ene hutsagaand sariin temdeg neg ch udaa ireegui.irehgui baihni muu bolowu.

Мирена спирал нь дааврын гаралтай, жирэмслэлтээс хамгаалдаг арга юм. Энэ даавар нь Сарын тэмдэг ирэхгүй байхад нөлөөлөх үйлчилгээтэй учраас ямар нэгэн муу нөлөө байхгүй ээ.
 
Асуулт: odriin mend mozokiin shinjilgeeg sain duraar ogj boldog yumuu zaawal emegteichuudiin emchid uzuulsen bh shaardlagat yu?


Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд шууд авдаг шинжилгээ юм. Хувийн эмнэлгүүдэд шууд өгч болно.
 
Асуулт: sn bn uuu bi hiiswereer torood 6 sar bolj bgad garand suulgadag suulgats tawiulsan yum aa getel tawiulsnii daraa saraas n sariin eheer ireed tgd yum irehdee bvr 7 honog iheer garsan uul n 3 honog irdeg bsiin getel duusaad sariin svvleer ahiad jhn johnor irsen 3 honog barag irsen bha tgd dahiad daraa sariinhan eheer bs ireed tegehde johon johnor irsen tgd bvr zogsohgvi barag sar garan ingej ireed bhiin tohirohgvi bn gsen vg vv emchdee vzvvlheer zvgeeree ingej irj bgad zgr blchdiin gehiin yah ystoi we odoo hariulj ogch tuslaach


Гарын суулгац нь үтрээнээс бага багаар цус гарах, сарын тэмдэг ирээд үргэлжлэн цус гарах гэх мэт нөлөө ихтэй. Суулгацын хугацаа дуусмагц дахин тавиулахгүй байх боломжтой эсвэл хугацаанаас нь өмнө авахуулж болно. Хэрэв суулгацаа авахуулах хүсэлгүй байгаа бол хавсарсан дааврын бэлдмэлийг эмчийн зааврын дагуу ууж болно.
 
Асуулт: sariin temdeg ih uwdulttei ireh yum gedes bazalj bgam shg

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь өсвөр насны охидууд болон дааврын гаралтай өөрчлөлтүүдийн үед бэлэг эрхтний үрэвсэлт өвчний үед ихэвчлэн тохиолддог. Оношлохын тулд заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
 
Асуулт: Sain bn uu turuud 3 sar boloh gj bgan maa tsagaan yum ih garaad baihiin полижинакс ged laa turuhiin omno hj amjaagui odoo hj boloh uu

Болноо.
 
 Асуулт: savaa hazaisan esehiig yaj medeh we haana uzuuleh we?

Орчин үеийн анагаах ухаанд сав хазайх гэсэн оношилгоо байдаггүй ээ. Харин савны байршил буруу болох /арагшаа буюу урагшаа/ оношилгоо байдаг.
 
Асуулт:Sain bnuu emchee sawnii hii yunaas boldiin bol bas yaj emchleh we?

Савны хий гаргах ардын уламжлалт аргууд байдаг. Ардын эмчилгээнд хандвал илүү үр дүнтэй
 
Асуулт: Emegt 4 nast hvvhdiin beleg erhtenrv tsagaan horhoi orod vrewsvlsen gd bh ym tm ym bdimu eron ingesen tohioldold ymar shinj temdeg ilreh we ymar emchilgee hiih we?


Байж болно. Цагаан хорхой нь хүүхдийн үтрээ рүү орж үрэвсүүлэх тохиолдол олон байдаг. Энэ үед гадна бэлэг эрхтэн улайх, загатнах, цайвар шаргал өнгийн ялгадас гарах,нойргүдэх, уйлагнах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Цагаан хорхойны эсрэг эмчилгээ хийлгэж, хувийн ариун цэврийг сайн сахих, өдөрт 2-3 удаа гадна бэлэг эрхтнийг цэвэр усаар угаах, 7 хоногт 1 удаа тамедины уусмалаар угаах хэрэгтэй. /нийт 2-3 удаа л угаана./
 
Асуулт: Хөхүүл эхэд ямар витамин хамгийн сайн бэ.?

Витамин В, витамин С, төмрийн бэлдмэл илүү сайн байдаг.
 
Асуулт: Moogontsort yamar em xereglex ve emchee?

Мөөгөнцөр өвчний үед мөөгөнцрийн эсрэг хавсарсан бэлдмэлүүд байдаг. Үүнд нистатин, фунголон уухаар болон лаагаар янз бүрийн нэршилтэйгээр байдаг. Эдгээр эмийг эмчийн зааврын дагуу дархлаа дэмжих эмтэй хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй.
 
Асуулт: Sain bna uu bi spral tawiulaad 16 honoj bna zarimdaa doosho ym garaad bh ym zvgeervv?

Зэсэн спирал нь умайн хөндийн салстыг гэмтээж байрладаг учраас спирал тавиулахаасаа өмнө үрэвслийн шинж тэмдэг илэрч байсан бол энэ процессийг улам гүнзгийрүүлж бага аарцгийн хөндийн үрэвслүүдийг үүсгэдэг. тийм учраас үрэвслийн эсрэг эмчилгээ 7-10 хоног хийх хэрэгтэй. Хэрвээ эмчилгээ нь үр дүнгүй бол спиралыг авахуулаад эмичлгээг дахин хийж, дахин спиралыг тавиулж болно.
 
Асуулт: darhlaagaa yag sain demjih be?

Ажил амралтыг зөв зохицуулах, чанартай витаминлаг хоол тэжээл хэрэглэх, нэмэгдэл витамин дархлаа сайжруулах дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэж болно.
 
Асуулт: pcr shinjilgee haana ogwol sain be?

Pcr-н шинжилгээг хувийн болон улсын төв эмнэлгийн лаборатори-т хийдэг. Ихэвчлэн Халдвар судлалын үндэсний төвийн Дох /БЗХӨ/ -ий төвийн лабораторит хийлгэж болно.
 
Асуулт: Сайн байнуу таниас зөвлөгөө авах гэсэн юмааТүрүү жилийн 12сард 6 сартай ураг амьгүй гээд төрж байсан. тэгээд шинжилгээ өгөөд торчын 2 вирус аягүй их гарсан одоо энийг яавал бүрэн эдгээх вэ аль эмнэлэг яг сэтгэлээсээ хандаад бүрэн эмчилж өгч чадах бол? Эсвэл энэ огт бүрэн эдгэдэггүй гэсэн үнэн үү?

Вирусын гаралтай халдварууд нь идэвхижилийн үед урагт халдвахрлах боломжтой. Далд хэлбэр буюу идэвхижилгүй үед урагт сөрөг нөдөө үзүүлдэггүй. Тиймээс вирусын эсрэг эмчилгээ хийсний үр дүнд ургийг эсэн мэнд тээх боломжтой. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орж жирэмслэхээсээ өмнө вирусын эсрэг эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ хийлгээрэй
 
Асуулт: Hi saryn temdegyn muchlug ygd aldagddag ve?Turuud jil hagasiin dara ym irsn blvch muchlug togtvorgui tooloh blmjgui bn.Yaj togtvorjuulah ve?


Сарын тэмдгийн алдагдал нь физиологийн болон эмгэг байдлаар алдагддаг. Эмгэг байдлаар алдагдах нь сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулж байгаа төвүүдэд өөрчлөлт гарсантай холбоотой. Тухайлбал гадаад орчны нөлөөгөөр төв мэдрэлийн системийн зохицуулга алдагдаж сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орж болно. Эсвэл өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, дааврын ялгарлын алдагдалтай холбоотойгоор өөрчлөгдөж болно. Мөн бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн улмаас умайн салст давхарганд өөрчлөлт орох, бэлэг эрхтний гаж хөгжил буруу байрлал, дутуу хөгжил гэх мэт шалтгааны улмаас сарын тэмдгийн алдагдлаг.



7 хоног бүрийн ПҮРЭВ гаригт ЭМЧИЙН БУЛАН явагдаж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлийг ЭНДЭЭС  https://www.facebook.com/UzesgelentBusgui?ref=hl