АЖИЛД ОРОХ ХҮСЭЛТ ӨГӨХ
Ажилд орох хүсэлтээ өгөхдөө бидэнд онлайн анкет илгээх бөгөөд доорх линкрүү орж нээлттэй ажлын байрны мэдээлэл авна уу. Өөрийн сонирхсон ажлын байранд ажилд орох хүсэлтээ илгээж болно. Таны сонирхсон ажил байхгүй тохиолдолд нөөцийн санд анкетаа ирүүлж болно.

УТСААР ЯРИЛЦЛАГА АВАХ
Хүний нөөцийн хэлтэс нь ажилд орох хүсэлттэй танилцсаны дараа шаардлагатай бол утсаар ярилцлага хийх бөгөөд анхан шатны мэдээлэл авах зорилготой болно.

УУЛЗАЛТ ХИЙХ
Тухайн ажлын байрыг сонирхож буй хүнтэй уулзаж ажлын байрны үндсэн шаардлага хангаж буй эсэхийг судлах, ажил горилогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилготой уулзалт хийнэ.

ШАЛГАЛТ АВАХ
Ярилцлагын сонгон шалгаруулалт хангасан ажил сонирхогчоос ажлын байрны ур чадварын шалгалт авна. Ямар шалгалт авах талаар урьдчилан мэдээлэл өгнө.

ЛАВЛАГАА АВАХ
Хүний нөөцийн хэлтсээс ажил сонирхогчийн өмнөх ажил олгогчоос ажил байдлын лавлагаа авах бөгөөд энэ талаар ажил горилогчид урьдчилан мэдээлнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ УУЛЗАЛТ
Өмнөх ажлын туршлагад үндэслэн дэлгэрэнгүй ярилцлага хийж тухайн ажил горилгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилготой уулзалт хийнэ. АЖЛЫН САНАЛ Шалгаруулалтыг амжилттай давсан ажил горилогчид ажлын санал өгөх бөгөөд гэрээний нөхцлүүдийн талаар ярилцаж ажиллаж эхлэх өдрөө товлоно.