Манай компанийн бизнесийн чиглэл, үйл ажиллагааны цар хүрээ нь хувь хүн, компани цаашлаад улс эх орны эдийн засагт хувь нэмэр оруулж байгаагаар хязгаарлагдахгүй. Манай компанийн хувьд боловсрол, эрүүл мэнд, урлаг соёлын салбарыг дэмжин ажиллаж, дэлхийд тэргүүлэгч компаниудыг Монголын зах зээлд төлөөлөн ажиллахын зэрэгцээ 140 гаруй ажилтантайгаар нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байна.
Манай компанийн эрхэм зорилго болох чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээ үзүүлж, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даасан, нийгмийн хариуцлагатай компани байхыг эрмэлзэн ашиг орлогынхоо тодорхой хэсгийг хэрэглэгч, үйлчлүүлэгч, нийгмийн сайн сайхны төлөө боловсрол, соёл урлагийн болон бусад салбарын хөгжилд нэмэр болохуйц үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, дэмжин ажилладаг.