Хэвлэх | 2017-10-19
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжин ажиллахыг үргэлж эрмэлздэг билээ. Бид дэлхийд тэргүүлэгч Johnson & Johnson компанийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийг 2006 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байгаа бөгөөд Монгол улсын эрүүл мэндийн салбарын байгууллагуудтай нягт уялдаа холбоотой хамтран ажилладаг.    

Энэ удаад манай хамт олон Анагаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Johnson & Johnson брэндийн Gen11 генераторыг Нийслэлийн Өргөө амаржих газрын Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт мөн  Монгол Улсын ууган эмнэлэг болох Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт тус тус гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд “Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Галина Бобрякова, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дарга С. Бямбадорж, Нийслэлийн Өргөө амаржих газрын Санхүү бүртгэлийн албаны дарга н.Батдаваа, Эмэгтэйчүүдийн мэс заслын стационарын эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Д.Өнөржаргал нар байлцаж шинэ төхөөрөмжөө хүлээн авсан байна.     




Тус генератор аппарат нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн нэг бөгөөд хэт авиагаар болон биполяр үйлдлээр ажиллах механизмтай. Гоо сайхан, эмэгтэйчүүд, тархи, зүрх, урологи, эрхтэн шилжүүлэх болон ерөнхий мэс засал гээд бүхий л дурангийн болон нээлттэй мэс засалд өргөн хэрэглэгддэг байна.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон Нийслэлийн Өргөө Амаржих газарт ажлын өндөр амжилт хүсье!