Хэвлэх | 2017-09-22
              “Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь 19 жилийн турш дэлхийн нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг Монголынхоо зах зээлд нийлүүлж байна. Бид хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийг үргэлж эрмэлздэг билээ. Үүний дагуу бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн томоохон компаниудын нэг болох Unilever компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсноо дуулгахад таатай байна.    



               Англи улсаас гаралтай Unilever компани нь 1880-аад оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан олон жилийн түүхтэй компани ба дэлхий даяар нийт 400 гаруй брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Байгаль орчин, нийгмийн сайн сайхныг дэмжиж айл өрх бүрийн аж амьдралыг сайжруулах эрхэм зорилгын дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.
     
           Одоогийн байдлаар бид AXE, Бархатные Ручки; Чистая Линия; Черный Жемчуг; Cif, Domestos, Glorix, Лесной Бальзам, Rexona, Timotei зэрэг шилдэг брэндүүдийг нийлүүлж хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхлээд байна.