Хэвлэх | 2017-05-03
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь хүмүүсийн хэрэглэж заншсан дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнийг оруулж ирээд 19 жил болж байгаа билээ. Бид Монголын зах зээлд хамгийн сүүлд нэвтрүүлээд буй бүтээгдэхүүний нэг болох “Huggies Platinum” живхийг танилцуулж байгаадаа баяртай байна. “Huggies Platinum” ногоон өнгийн тууз хайчлах нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Шангри-Ла центрийн IMAX кино танхимд болж өнгөрлөө. Гүйцэтгэх захирал Т.Алтанзул шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр “Бид 1998 оноос хойш дэлхийн шилдэг брэндүүдийг монголчуудад хүргэж байна. Өнөөдрөөс 10 жилийн өмнө бид “Huggies” брэндийг хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлсэн. Түүнээс хойш нийт таван удаа технологийн шинэчлэл хийгдсэн. Өнөөдөр танилцуулж буй “Huggies Platinum” живх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдэж илүү сайжран, бусад брэндийн живхнээс олон давуу талтай болсон” гэлээ. Өмнө нь манайд живхэнд зориулсан нээлтийн үйл ажиллагаа тэр бүр болж байгаагүй байх. Тиймээс уг брэндийн нүүр царай буюу орчин үеийн ээжүүдийн төлөөлөл Укагаас гадна ээжүүд гэлтгүй аав нар ч гэсэн тус нээлтийн арга хэмжээнд оролцохоор ирсэн байв. Тэд хүүхдийнхээ тав тухтай байдлыг эрхэмлэдэг учраас хамгийн сайныг нь сонгохоор нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гэж ярилцаж байлаа. Технологийн дэвшил асар хурдтай явагдаж буй өнөөгийн цаг үед “Huggies” брэндийн живх ч мөн адил маш хурдан шинэчлэгдэж байдаг. Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдэж шинэчлэгдсэн “Huggies Platinum” живх нь хамгийн урт, хамгийн урт шингээх давхарга, зөөлөн туузан наалт, арын хамгаалалт ба уян бүс, шингэн хэмжигч индикатор, шингээх багтаамж хамгийн өндөр, шингээх хурдны дээд үзүүлэлт, амьсгалдаг гадаргуу, хажуугийн босоо хаалт зэрэг есөн давуу шинж чанарыг өөртөө агуулжээ.


















Хүүхдүүд илүү урт живх зүүснээр хэвлий, бүсэлхий нь ил гараад байхгүй. Нэгэнт хамгийн урт живх учраас шингээх давхарга ч мөн адил уртсаж таараа. Ийм живх шингэнийг жигд шингээдэг учраас хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг байна. Технологийн хувьд шингэн хэмжих индикатортай болсон. Индикатор гэдэг нь шингэнийг дүүрч байгаа эсэхийг илэрхийлэх ухаалаг технологи ба ээжүүд хүүхдээ хэр зэрэг шээсэн, живхийг нь солих болсон эсэхийг төвөггүй мэдчихнэ. Учир нь индикатор нь шингэн дүүрэх хэмжээгээр шараас цэнхэр өнгө рүү хувирч живхэн дэх шингэний хэмжээг заадаг байна. Мөн түүнчлэн шингэнийг шингээх хурдны дээд хязгаарыг “Huggies Platinum” живхнээс мэдрэх боломжтой. Үүнээс гадна лабораторийн шинжилгээгээр бусад живхнээс 60 хүртэл хувиар илүү хурдан шингэнийг шингээх чадвартай нь тогтоогдсон байна. Тиймээс одоо живх зүүгээд чийг даах болов уу гэж санаа зоволтгүй болжээ. Шингэн шингээх багтаамж бусад живхүүдээс илүү болсон болохоор хүүхэд хэдэн ч удаа шээхэд хуурай байдлаа огт алдахгүй. Харин туузан наалтын хувьд цавуулгийн орц багассан. Цавуулаг ихтэй туузан наалт хүүхдийн биед харшил өгдөг сөрөг талтай. Тэгвэл үүнийг Америкийн судлаачид үгүй болгожээ. Зангуу технологид суурилсан учраас олон дахин нааж, салгахад хялбараас гадна уян зөөлөн болсон учраас хүүхдийн арьсыг холгохгүй. Мөн хажуугийн босоо хаалт 0.5 см-ээр өндөр болчхож. Ингэснээр  хүүхдийн гуя болон хөлийг дагаж шингэн урсахаас хамгаалдаг ажээ. Мөн бусад живхүүдээс хамгийн онцлог давуу чанар нь арын хамгаалалт ба шингэнийг хэзээ ч нуруу дагаж урсгахгүй. Ийм хамгаалалт хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй мөртлөө уян бүсний үүргийг давхар гүйцэтгэх ухаалаг шийдэлтэй юм байна. Харин гадаргууны хувьд чийгийг гадагшлуулж, агаарыг чөлөөтэй нэвтрүүлж хүүхдийн биеийг хуурай байлгах дэвшилтэт технологиор хийгджээ. Эдгээр давуу талыг шингээсэн учраас “Huggies Platinum” живх зүүсэн хүүхдэд санаа зоволтгүй болсон байна. Хүүхэд “Huggies Platinum” живхтэй байхад чөлөөтэй хөдлөхөөс гадна үргэлж хуурай мэдрэмжийг мэдрэн илүү тав тухтай, илүү их аз жаргалтай байх болно.