Хэвлэх | 2017-05-02
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь 1998 оноос хойш хэрэглэгч таны гарт дэлхийн нэр хүндтэй, чанартай брэнд бүтээгдэхүүн хүргэсээр ирсэн билээ. Бид хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, итгэл хүлээсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг оруулж ирэх эрхэм зорилгынхоо дагуу Similac брэндийн хүүхдийн сүүн тэжээлийг албан ёсоор нийлүүлж эхэллээ. Similac хүүхдийн сүүн тэжээл нь Abbot компанийн бүтээгдэхүүн бөгөөд уг компани нь хүүхдийн болон эмчилгээний хоол тэжээл, оношилгооны багаж төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл зэрэг хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн олон жилийн турш үйлдвэрлэсэн туршлагатай компани юм.



 
Similaс брэндийн хувьд 1903 онд Америк улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 96 улс оронд бүтээгдэхүүнээ нийлүүлээд байна. Дал модны тос агуулаагүй, ходоодны ашигтай бактерийг дэмждэг, амьд бифидобактери агуулсан зэрэг онцлогууд нь нийлээд хүүхдийн гэдэсний үйл ажиллагаа, хоол боловсруулалтыг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлэх давуу талтай юм. Мөн үүнээс гадна IQ иж бүрдэл болон лютейн агуулсан нь тархины болон харааны хөгжлийг дэмждэг байна. Бид та бүхэнд сонгодог болон дээд зэргийн сүүн тэжээл гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүн санал болгож байна.