Хэвлэх | 2017-05-02
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь Монголын зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхлээд 19 жил болоод байна. Бид хамгийн чанартай шилдэг брэнд, бүтээгдэхүүн нийлүүлснээр хэрэглэгч харилцагчдынхаа эрхэм сонголт байхыг үргэлж эрмэлздэг. Үүний дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ЭКО бүтээгдэхүүн болох Splat брэндийн шүдний оог албан ёсоор оруулж ирээд байна.
 



Энэхүү брэнд нь ОХУ-аас гаралтай бөгөөд дэлхийн 40 гаруй орнуудад экспортолдог. 15 жилийн түүхтэй уг компани нь дэлхий даяар хурдацтай тархаж байгаа ба бүтээгдэхүүнүүд нь дэлхийд тэргүүлэх үйлдвэрүүдийн дээд зэргийн орц, найрлагаар онгон дагшин Валдайн бүсэд байрлах дэвшилтэт технологитой ЭКО үйлдвэрт үйлдвэрлэгддэг. Олон орны нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд болон тэргүүний шилдэг шүдний эмч нартай хамтран ажилладаг ба Европын Холбооны улсууд, Япон болон ОХУ-ын эмнэлэг, эм зүйн чанарын стандартад нийцсэн өндөр үр дүнтэй сайн чанарын бүтээгдэхүүн юм.


Байгалийн гаралтай ургамлын хандын найрлага нь амны хөндийн эдийг бэхжүүлж, шүд болон буйлны эрүүл мэндийг хамгаалдаг төдийгүй найрлагад нь агуулсан эфирийн тос нь амны хөндийг тэнцвэртэй эрүүл бичил орчныг удаан хадгалж, урт хугацааны туршид амны хөндийг тань сэнгэнэсэн, эрүүл цэвэр байлгаж, шүдний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Зохиогчийн эрх, патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний орц, найрлага шилдэг технологийг туршлагатай багийнхан шинжилгээ туршилтын үндсэн дээр боловсруулан гаргаж авдаг. Найрлагад нь хөөсрүүлэгч бодис бага агуулагдсан байдаг ба хлоргексидин, триклозан агуулагдаагүй байна. Мөн түүнчлэн шүдний пааланг бэхжүүлэх үйлчилгээтэй хүүхдийн шүдний оо буюу Splat Juicy нь олон төрлийн жимсний амттайгаар худалдаалагдаж байна.